2009-09-30

Охид ариун бол.... төр ариун...!?

"Охид ариун бол цус ариун, түшмэд шударга бол төр ариун" гэдгийг нь орчин үеийнхээр, бас товчлоод "охид ариун бол төр ариун" гэчихэж л дээ...

Бодвол монгол охид, бүсгүйчүүд, хүүхнүүд, авгайчууд, эмс ариун бол төр ариун байх нь яалт үгүй үнэн болох гээд байдаг. Тэд ариун бол улс төрчид ариун болно, улс төрчид ариун бол төр ариун гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм. Тооны ухаанаар бол тийм биш л дээ. Гэхдээ монгол ухаанаар бол байж болох зүйл...

Төрөө ариун байлгахын тулд бид яах ёстой юм болоо?!
Улс төрчид, түшмэд нь ариун байх ёстой байх. Улс төрчид, түшмэд гэж тэднийг овоглосон болохоос бус тэд бас л бидний адил хүмүүн. Тэгэхээр хүмүүн, хүн нь ариун болох ёстой болох гээд байна даа...

Тэгэхээр Монгол хүнийг ариун болговол Монгол Улс ариун болох нь ээ...

Монголчуудаа ариусцгаая. Харин хийморийн санг эсвэл бас бус ном уншуулаад, эсвэл лам хуврагт даатгуулаад, эсвэл бөө, уул усандаа, эсвэл сүнсэндээ даатгаад ч ариун болохгүй гэдгийг бидний амьдрал бидэнд харууллаа шүү дээ....

Ариун болохыг ухамсараа дээшлүүлэхийг хэлж байгаа мэт бодогдоно.

Тэгэхээр Монголдоо ариун бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй ухамсарыг хөгжүүлэх юмсан...

гээл....

1 comment:

byambaa said...

гэртээ арц хүж уугиулж ариуслаа шд. хэхэ

охид ариун бол төр ариун гэж үнээн үнэн. үнэн болоод л тэр олон зуун жилийн өмнөөс бичээд хэлээд ирсэн байхаа.