2009-09-24

Аавын хайртай охин...

Аавын хайртай охин


Юуны өмнө би хөгширчээ гэх гэсэн юм...Дараа нь охиндоо дурсамж болгоод энэхүү бичлэгийг бичлээ.

Охины минь зураг. Аюулгүй байдлыг, бас хар цагаан хэл амыг бодолцоод зургийг нь бага ч атугай янзлаад орууллаа. Ийм том охинтой юм шүү дээ....

Энэ жил Америкаар бол senior сурагч юм. Монголд төгсөх ангийн оюутнууд монтажны зураг авахуулдаг даа. Тэрэнтэй адилхан боловч арай өөр зарчмаар эндхийн ахлах ангийн оюутнууд зургаа авахуулдаг аж. Senior picture... Бидний үеийнх шиг бүгдээрээ нэг нэгээрээ зогсоод цээж зураг авахуулдаг биш харин ч өөрөө өөрийнхөө боломжоор, чөлөөт сэтгэлгээгээр зургаа авахуулдаг юм байна. Өөрсдөө зураг авахуулах студио болон зурагчныг сонгох бөгөөд бас зураг авахуулах хувцас хунар, хэв маяг, за тэгээд юу байдгийн бүгд дээр нь ёстой эрх чөлөөг эдлэн сонголт хийдэг.

Энэ удаад "танил" нэгэн зурагчны студид очиж авахуулсан юм. 4-н ээлжийн солих хувцастай очоод зураг авахуулсан бөгөөд зураг авалт төлөвлөснөөр 2 цагт багтах байсан боловч охин минь гайгүй болоод 1 цаг 30 минутад багтаад авахууллаа. Таньдаг хүн байсан тул зураг авалтын зардлаас чөлөөлж биднийг баярлуулав. Энэ нь 2 цагт 70 орчим ам доллар байсан юм. Зурагчин нь залуухан бүсгүй байсан тул бас зураг авах нөхцөл байдал бүр ч амар байлаа.

Охин минь том болжээ. Зурагнаас харагдаж буй биз дээ :)

Америкт дунд сургуулийг нь энэ жилдээ багтаад дүүргэх гэж байгаа. Уг нь бол high school-ыг нь төгсөх тодорхой кредит байдаг бөгөөд тэрийг нь аль ноднин жил хангасан. Гэхдээ хүн суралцахад хэзээ ч буруудахгүй гэсэн бодлын үүднээс улам шахаад бүр ч "сонгоны" хичээлүүд сонгуулаад, өөрөө ч сонгоод энэ жилдээ нилээн нухлуулж байгаа. Охин минь үүнийг нь "даагаад" байгаад аав нь баярладаг. Охиноо яагаад дагуулж ирсний хэрэг, зорилго минь сургууль төгссөний дараа л биелэх юм. Ер нь бол таван жилийн өмнөх бодол энэ жил биелэлээ олох байх...

Охиндоо аав нь хайртай... Мөн охиноороо аав нь бахархдаг...

Аавын аальгүй охин



Зургуудыг энд тэнд тавихгүй байхыг "гуйж" байна. Please (эелдгээр гуйсан шүү!)

9 comments:

SUNshine said...

Үнэхээр том охинтой юм байна шүү.
зураг нь сайн харагдахгүй байгаа хэдий ч сайхан охин байна, зураг авхуулсан хэв маяг нь цаанаа л өөр байна шүү. Охинд нь амжилт хүсье.

Soronzon said...

Хөөх, ийм том охинтой юм уу?
Би яагаад ч юм бэ миний гүнжтэй адилхан жаахан "амьтан" байгаа гэж бодоод явсан шүү.
Охины тань сурлагад өндөр амжилт хүсээд эндээс мэддэг хэдэн номоо уншиж сууя аа.
Би ч охиныхоо ирээдүйд одооноос санаа зовж суудаг хүн шүү дээ.
Ямар сайндаа тоглоомоор хэлдэг юм, анхны болзоондоо явахад нь хамт дагаж яваад доод давхарт нь/хаана ч болзох юм билээ, хэн мэдэхэв/ хоолой засаад зогсож байна гэж...

Б.Єсєннэмэх said...

sainu? Ah mine, tanii nadad uzuulj baisan zuragnuud odoo hurtel hadgalagdaad l yvj baigaa! ter ued ohin chine odoo ene baigaa zurgan deerhees arai l uur baisan odoo harin ih uur boljee! blogoor tani zochilolgui ih udsan bn, Ta haana baigaa ve?

Chandmani said...

SUNshine-d:
...зургийг нь шууд оруулахаасаа цааргалсныг минь ойлгоно байхаа гэж бодож байна. Одоохондоо манайхны сэтгэлгээ, ухамсар нь бүрэн хөгжөөгүй тул: хаана зураг байна түүнийг хэн нэгэн олоод хаа нэгтээ цацаад дээр нь буруу тайлбар өгөөд, за тэгээд бүгдээрээ хараагаад, зүхээд, шоолоод, доромжлоод ч ханахгүй шүү дээ...
Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа...

Soronzon-d:
хэхэ гайхсан уу :)
... ном уншсанд баярлалаа... дахин ч уншуулна шүү хө..
Харин тэр охины анхны болзооны тухайд бол: охин чинь том болох үед хэхэ нетээр, эсвэл ТВ-ээр болздог болох байлгүй дээ хэхэхэ...
Охин минь хэзээ болзож бариад намайг ухаан алдуулахыг одоогоор хэлж мэдэхгүй л байна :) Ухаан алдах бэлтгэлтэй л байгаа гэж өөрийгөө бодоод байгаа....

Chandmani said...

Б.Єсєннэмэх-дээ:
Сайн уу Өсөхөө...
хэхэ тэр үеийнхээсэээ ёстой өөр болсоон хө... улам л нарийсаад, улам л гунхаад л, улам л будаад л, улам л үглээд л, улам л намжирдаад, улам л нахилсаад байдаг болчихсон юм шигээ....

Anonymous said...

Манай охин 5тай ч өндөр өсгийтэй гутал (Cinderalla өсгийтэй шилэн гуталтай гэж байгаа :)
будаг сонирхоод байхад хэхэ.
1 мэдэхэд танай охин шиг том болно доо.

Chandmani said...

...тэгнэ дээ.. нэг л мэдэхэд ийм том болчих юм байна шүү дээ... саяхан л гутлаа үдүүлээд, үсээ самнуулаад эрхэлж байсан санагдана....

Arsun said...

Хүүхдүүд том болж байнаа. Би ч өтөлж байгаадаа баяртай байгаа.

german@wsu said...

TA 2 sain uu. chi tegeed neg surag duulgaad naashaa @ bicheerei. CHinii sain huorsh baisan, ger bul...:-)