2009-09-15

Бодол..

Яагаад ч юм хэн нэгэнд хэрэг болох болов уу гэж бодоод бичлээ....

Нас залуу цус шингэн гэж өөртөө бүү гутар. Мөн дараа хэзээ нэгэн цагт болох биз гэж аливаа зүйлийг, ялангуяа сурах суралцахыг хойш нь бүү тавь. Хожим хойно харамсах сэтгэл төрнө...


Нэг өдрийн тэнэг шийдэл насан туршийн алдаа байж болно. Мөн нэг өдрийн тэнэг шийдэл насан туршийн аз ч байж болно. Харин тэр алдаагаа хэрхэн зохицуулах нь хувь хүний хэрэг....



Амьдралд инээмсэглэж ханд.

Энэ бүгдийг Чандманий чин зүрхнээс танихгүй танил таньд зориулав...

4 comments:

A.Амарсайхан said...

Аз байгаасай гээд л алдаад байя даа. Нээрээ л үнэн үг шүү. Амьдралдаа том алдлаа даа гээд явж байтал өнөөх алдаа гуай оноо болчихдог.
Би "Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ" гэдэг үгэнд маш дуртай. Гэхдээ өөр утгаар нь. Учир юу гэвэл тэр шорооноос нь бөөн алт гарна, бас их үржил шимтэй, тарьсан болгон ургадаг шороо байж таарна. Тэрэг шороо маань жил бүр тэрэг будаа өгнө гэсэн үг.

Chandmani said...

тийм шүү... "Буруу замаар будаа тээвэл буцах замдаа алт тээнэ" гэчих үү :)

bluefire said...

zaluu geed setgel dunduur yavdag gedeg chini harin ? shuu. Ergeed olodhgui, oldson hoinoo zuvhun duusch bagasaj baidag zuil chini l ene l baih.

gegeen said...

aldaa gedeg amjiltand hureh bas neg iluu alham l baihgui yu daa