2009-09-07

Заваан юм....

2006 онд Clorox компани нэгэн судалгааг нэгэн их сургуулиар хийлгэж л дээ. Ажлын байранд эрэгтэй болон эмэгтэй хүний хэн нь илүү бохир заваан байдаг юм бол? гэсэн асуултын хариултыг олохоор судалгаа хийн энд тэндхийн 100 гаруй ажлын байрыг хамруулж, 40000 ам доллар зарцуулсан байна..

Судлаачид "эрчүүд л заваан байх биз" гэж бодож байтал байдал эсрэгээр эргэж, судалгааны 2007 онд гарсан дүнгээр "эмэгтэй хүний ажлын байр эрэгтэй хүний ажлын байрнаас бараг 3 дахин илүү бохир заваан байдаг" гэсэн ерөнхий дүгнэлтэнд хүрчээ.

Товчилбол:
- Эмэгтэй хүний ажлын байр эр хүний ажлын байрыг бодвол 3-4 дахин их нянтай байдаг байна. Хоол хүнс, бал бурам, будаг шунх, за тэгээд эрчүүдийн мэддэг мэддэггүй есөн шидийн зүйлүүд энэхүү дүгнэлтэнд хүрэхэд нөлөөлсөн нь дамжиггүй.
- Ажлын өрөөний компьютер (desktop) нь ажлын газрын ариун цэврийн буюу 00-ийн өрөөний суултуураас 400 дахин их нян бактери агуулсан байдаг. (мэдээж АНУ-д л даа. Монголд бол өөр дүгнэлт гарах байх)
- Эрчүүдийн түрийвч нь эмэгтэйчүүдийн түрийвчийг бодвол 4 дахин их нян агуулсан байдаг бөгөөд "хамгийн заваан эд зүйл"-д орсон байна. (Уншигч Та түрийвчээ хамгийн сүүлд хэзээ цэвэрлэж, арчсан бэ?!)

Заваан эд зүйлст:
1. Утас - Phone
2. Компьютерийн гар - Keyboard
3. Компьютерийн хулгана - Computer Mouse
4. Компьютер - Desktop

Гадаргуугийн байдлаар:

    Утас- Telephone
  • Их заваан нь : Хүүхнүүд
  • Бага заваан нь : Эрчүүд

  • Компьютерийн гар - Computer keyboard
  • Их заваан нь : Хүүхнүүд
  • Бага заваан нь : Эрчүүд

  • Компьютерийн хулгана - Computer Mouse
  • Их заваан нь : Хүүхнүүд
  • Бага заваан нь : Эрчүүд

  • Ширээ - Desks
  • Их заваан нь : Эрчүүд
  • Бага заваан нь : Хүүхнүүд

  • Үзэг бал, харандаа - Pens
  • Их заваан нь : Хүүхнүүд
  • Бага заваан нь : Эрчүүд

Сургамж:

-
Эр, эмгүй түрийвчээ арчиж цэвэрлэж байх.
- Ажлын өрөөнийхөө болон гар утсыг үргэлж арчиж цэвэрлэж байх. Хүнд хэрэглүүлсэн бол заавал арчиж цэвэрлэж байх. Хүний нянг "идэх"-ийг хүсэхгүй байгаа биз дээ!.
- Компьютерээ, гар, хулганыг арчиж цэвэрлэж тоосыг нь гөвж байх.
- Болж л өгвөл гараа угааж байх.
- Хармаа хотондоо их зүйлийг удаан бүү хадгал.
- Ажлын өрөөндөө, шүүгээ сандал, ширээндээ цэвэрлэгээ сайтар хийж байх. Зөвхөн арчих биш бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.
- Хавтас, үзэг, харандаа гэх мэт үргэлж гарт баригддаг зүйлүүдийг байнга арчиж цэвэрлэж байх.

Ер нь "заваан" хүн хүрсэн болгондоо нян тарааж явдаг бөгөөд тэрхүү нян нь 3н өдөр хүртэл хугацаанд идэвхтэй "амьд" байдаг байна.

мэдээллийг: The Clorox Company


Нян бактери хамгийн их нуугддаг эд зүйлс:

  • Ажлын ширээ (шүүгээ) - Work desk
  • Гал тогооны өрөөний угаалгуур (тосгуур) - Kitchen sink is worse than bathroom
  • Алчуур, порлоон (монголоор :)- Dishcloth, sponge
  • Хогийн сав - Garbage can
  • Хөргөгч - Refrigerator
  • Хаалганы бариул (Угаалгын өрөөний) - Bathroom doorknob
  • Гар товчлуур - Keyboards
  • Цахилгаан болон бусад шатны бариул - Escalator handrails
  • Дэлгүүрийн тэргэнцэрийн бариул - Shopping cart handles
  • Хоолны ширээ - Picnic tables
  • Унтраалгууд - Light switches
  • Холын зайн удирдлага (ТВ болон бусад цахилгаан хэрэгслийн) - Remote controls
  • Тоглоомууд - Toys
  • Ариун цэврийн зориулалтын аяга савнууд - Bathroom cups
  • Үзэг, бал, харандаанууд - Pens, pencils and crayons
  • Гэрийн тэжээмэл амьтдын дэвсгэр гудас хэвтүүр - Pet cages

  • picture: http://www.westwindsornj.org/desktop-germs.pdf

    *бичлэгийг 2009 оны 1-р сарын 5-нд бичиж байгаад төсөл байдлаар хадгалсан байв.

    3 comments:

    SUNshine said...

    Sonirholtoi medeelel bna

    USA d tiim bgaam chen MGL-d yamar ur dun garah bol?
    Keyboard, mouse, utasniihaa harilstuuriig bol bnga archij tseverledeg, harin
    turiivchee tseverlej baigaagagui yum bna shd, turiivchee harin shineer solidog l yum bna.

    gegeen said...

    za bi ch yer ni shilmel sortiin, zalhuurliin onts zeregleltei emegtei boltoimaa. whahahaha. yostoi iim hachin yumnuudiig tseverlej baigaachguim bn. tseverledeg bagajnuudiig ni harj l baisan, ogt toodgui baij, kkk.

    Chandmani said...

    Өмнө нь энэ талаар тусгайлан бодож байгаагүй юм билээ. Өнгөрсөн сард охин нэг салфетка өгөөд би тэгээд түрийвчээ цэвэрлэснээ санаж байна. Харин гэр орны хувьд бол бараг 7 хоногтоо нэг удаа цэвэрлэгээ байдлаар арчиж цэвэрлэдэг. Голдуу Clottox ашигладаг л даа. Охин хааяадаа нойтон салфетка ширээн дээр тавьчихсан байдаг гээч...

    Компьютерийн хувьд 4н сард нэг сайн цэвэрлэж бүр тоосыг нь соруулсан...