2009-09-02

Хачин зүүд...

Хүн л юм болсон хойно зүүдлэлгүй яахав...

Зүүдийг биелдэг, биелдэггүй гэж хүмүүс маргасаар. Заримдаа болж буй үйл явдлууд өмнө нь миний амьдралд учирч байсан, эсвэл зүүдэлж байсан ч юм болов уу гэж бодох үе зөндөөн таарч л байлаа. хэхэ сэтгэл мэдрэлийн өвчтэй болчихоод солиорч эхэлж байна гэж бүү бодоорой... Зүүдний тайлал англиар энд гэх мэт зүйлүүд байдаг. Монгол хэл дээр ховор байх, Орос дээр бол зөндөөн дөө зөндөө.... Тэр тухай бүр ном байдаг шиг санаж байна.

Ихэнх тохиолдолд зүүдээ санадаггүй...

Өчигдөр бага охиноо зүүдлээд... Охиноо шинэ орсон байрнаас очиж авч байх юм. Хуучин гэртээ байхаа больчихсон нүүгээд өөр байранд орчихож. Их л сайхан байр байх юм... Охин минь миний үгэнд нэг ороод л, нэг орохгүй ч байх шиг... Бид 2 голын усанд сэлээд л... Хэрлэн голын усанд сэлж байгаа бололтой... Охин минь их сайн сэлж байх юм. Усанд хамаагүй орж болохгүй гэхээр зөрөөд давхиж ороод л... Бүр гүүрэн дээрээс үсэрч ороод байсан байх... Би охиноо загнаж байгаад уснаас гаргаад л... Гэтэл охин минь зөрүүдэлж эргэж харахын оронд усанд орчихсон байх юм...

Би охиноо аргадаад л... Охин намайг нэг хэсэг сонсож, хэсэг хугацааны дараа үгэнд орохгүй зөрөөд л...

Тэгж байтал сэрчихсэн...

Зүүдний тайлалын тухай орос сайт: http://tolkovatelsnov.ru/simbols/sonnics/
Эндээс голын тухай олж унштал ингэж байх юм:

Река
Если вам снится река с чистой водой и спокойным течением, вас ждут приятные развлечения и процветание. Если вода в реке мутная или бурная, в вашей жизни возникнут сложности и разногласия с окружающими. Если река разлилась и окружила вас, вас ждут временные трудности в бизнесе или неприятности из-за того, что стали известны и вызвали критику ваши личные дела. Если вы плывете по чистой реке и видите на дне трупы, вслед за нынешними радостями и удачами придут беды и расстройства. Высохшая река означает болезнь и неудачи.

6 comments:

Дугуйлан said...

энэ орос хэл дээрх зүүдний тайлбар арай л биш юм шигээ. Ийм юм зүүдэлвэл ингэнэ тийм юм зүүдэлвэл тэгнэ гээд л. Зүүдний утга учирыг тайлах энэ орос сайт дээр бичсэнтэй адил тийм ч амар биш.
Их сонирхолтой зүүд байна. Ихэнх тохиолдолд зүүдээ санадаггүй мөртлөө энэ зүүдээ санаж байгаа чинь учиртай. Энэ зүүдээр бага охин та хоёрын харилцааг ойлгож болох юм шигээ.Жич:та хоёрын талаар би юу ч мэдэхгүй, тийм болохоор буруу зөрүү юм байвал тоолгүй өнгөрнө биз. Зүүдийг чинь уншаад хамагийн эхэнд төрсөн бодол бол бага охинтойгоо одоо өөр арга барил маягаар харицах цаг болсон бололтой. Бага охин чинь хэдтэй вэ? Өсвөр насных уу? эсвэл охиноо хараагүй удаж байгаа юу? Ямар ч байсан энэ зүүд тэр чигээрээ чамайг охинтойгоо одоохоосоо шал өөр маягаар харьц гэж бараг шаардаж байна. Юун дээр илэрч байна вэ гэвэл: чи охиноо хуучин байрнаасаа биш шинэ байрнаасаа очиж авсан, охин чинь чиний үгэнд орохгүй байгаа г.м.Бага охинтойгоо уулзаагүй удсан бол охин чинь өмнөхөөсөө өөр болсон байх болно гэдгийг зүүд чинь хэлээд байна гэж би ойлгож байна. Та хоёр усанд хамт сэлж байгаа юм байна. Охин чинь сайн сэлж байгааг харсаар байж чи хориод байгаа нь сонирхолтой байна. Хорих тусам охин чинь бүр зөрөөд өндөр гүүрээс огт айхгүй үсэрч байна гэдэгээр зүүд чинь чамд юу хэлэх гээд байна вэ гэвэл, миний бодолоор чи бага охиныхоо нормал жам ёсны хөгжилд ямар нэгэн байдалаар саад болоод байгаагаа мэдэрээд байх шиг. Жишээ нь чи өөрөө гадаадад охин чинь монголд байгаа бол энэ бол охины чинь хөгжилд муу. Охин чинь аавынхаа хайр халамж анхааралыг үгүйлээд байгааг, тэр нь байхгүй болохоор чамайг өөртөө анхааралаа хандуулах гээд хичээгээд байгааг чиний зүүд чинь чамд хэлээд байх шиг байнаа. Охин аавтайгаа хамт амьдардаг аавынхаа нөмөр нөөлөгт байдаг бол нормал тийм биш бол хөгжилд нь ямар нэгэн байдалаар муугаар нөлөөлнө. Ингэж бодоод зүүдний эхний хэсэгт зүүдэлсэн байшинг одоо ойлгож болох юм, охинтой уулзахыг, өөрийн гэр бүл=байшинтай болохыг үнэхээр их хүсч байгаа юм байна...Дээр нь энэ зүүдээр чиний эргэлзсэн тээнэглзсэн байдалтай шийдвэр гаргаж чадахгүй наашаа цаашаа хоёрдоод байгааг ойлгож байна. Салаа замын эцэст ирсэн бололтой. Шийдвэрээ зоригтой гаргах хэрэгтэй !! хэхэ зүүдийг чинь уншаад надад төрсөн бодол... миний зүүдний тайлал гэх юм уу даа хэхэ

Chandmani said...

Их сонин тайлал байна... Баярлалаа... Бодоход илүүдэхгүй л юм...
Хүнээс сонсож сурах гэж бас зүйл байдаг даа... Бодол сэтгэгдлээ бичсэнд дахин баярлалаа...

gegeen said...

pee, ene Дугуйлан -d chini shavi orj uzmerch, boo, sharsan mah anddaggui shar zurhaich metiin oron toog chini mgl-d ochij boglohiinsaan, xa xa.

Дугуйлан said...

@chandmani,
зүгээрээ, тэгээд миний тайлбар бодит байдалтай хэр нийцэж байна? энэ талаар жаахан бичихгүй юм уу, тэгвэл би буруу зөрүү ярьсанаа мэдэж авна ;-) Тус болж, зүүдний учигийг гаргасан бол баяртай байна.
@гэгээн
хаха. Миний энэ дээр бичсэн юм ямар ч бөө, шашин шүтлэг, үзмэрч, далдыг харах чадвар энэ тэртэй холбоогүй шүү.Монголчуудын өөрийнхөө тайлбарлаж чадахгүй зүйлээ явсаар бөө үзмэрч төлөгчтэй холбодог занд үнэн дургүй. Аргаа бараад л хөөрхий хүмүүс тийм хүмүүст ханддаг юм. Тийм хүмүүст туслах юм сан гээд блог хүртэл нээсэн. Би нүдний өмнө ил байгаа боловч ойлгоход хэцүү зүйлийн л ээдрээг гаргаж өгч байна. Зүүднийхээ учир утгыг ойлгоход үзэрмч төлөгч байх огт шаардлагагүй. Харин психоанализ, сэтгэл судлал, философийн зөв мэдлэг, бодит байдалыг таних, тухайн хүний байгаа байдалыг ойлгох чадвар байхад болно. хэхэ бурхан минь, надад ямар ч үзмэрчин төлөгч болох хүсэлтэй шавь хэрэггүй шүү, тийм болох хүсэлтэй шавьтай байсанаас ...тэгсэн миний дээр. хэхэ цэгийн оронд юу тавих вэ хахаха :-)
@ чандмань
миний үндсэн блог дэлхий нэт дээр байдаг. Чиний зүүдний талаар арай дэлгэрэнгүйг блог дээрээ маргааш нөгөөдөрөөс бичиж болно биз дээ. Тэгээд орж уншаарай.
khishigdelger.delhii.net
cheers!

. said...
This comment has been removed by the author.
. said...
This comment has been removed by the author.