2009-09-20

Асуудлыг зохицуулахдаа алддаг 10н шийдлүүд

Conflict Resolution Mistakes To Avoid
From Your Guide, Elizabeth Scott, for About.com
Created: June 21, 2007



Амьдралын уламжлалт ухаанаар (мөн адил судалгаагаар) зөв харьцаа холбоо болон яриа нь хүмүүсийн хоорондын харилцаа, нөхөрлөлийг бэхжүүлэн бататгаж, итгэл, дэмжлэгийг авчирдгийг нэгэнт тодруулсан билээ. Мөн үүний эсрэгээр муу харьцаа холбоо нь хүмүүсийн харилцаа нөхөрлөлийг сулруулж, итгэлийг алдах, магадгүй жигшил зэвүүцлийг төрүүлдэг. Сөрөг харилцааны тухай болон муухан зан чанарын илрэл, нөхөрлөл харилцааг хүндрүүлдэг зарим асуудлуудыг хөндөөд үзье. Эдгээрээс хэдийг нь хийж байгаагаа Та нэг ухаараад үзээрэй:

1. Асуудлаас болон маргаан зөрчлөөс зугтаах:
Үл ойлголцох асуудлуудаа намуухан, зөв, хүндэтгэсэн байдлаар харилцан ярилцахын оронд "яачихаад, бас яагаад байгаа нь мэдэгдэхгүй таг дуугай" байсаар байгаад нэгэн цагт "дэлбэрч", гомдол гоморхлоо буруу аргаар, уур уцаараар, бүр хэрцгий аргаар гаргах тохиолдлууд байдаг. Дуугай байх нь асуудлаас зугтаан зовлон багатай мэт байлгаж байгаа мэт боловч харилцагч талуудыг улам зөрчилтэй, хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэдэг байна. Асуудлыг харилцан ярилцаж шийдэж байх нь хамгийн эрүүл шийдэл юм.

2. Өөрийгөө өмгөөлөх:
Нөхрийн (ерөнхийдөө харилцагчийн) шүүмжлэлийг "нээлттэй" нүдээр харж, бусдын бодол санаа, ухаан, хэлж ярьж буйг ойлгохын оронд өөрийгөө үргэлж өмөөрөн, буруугаа ойлгож мэдэрдэггүй "сохор" хүмүүс байдаг. Асуудлын учир шалтгаан нь тэд өөрсдөө байж болох авч тэр тухайгаа мэдэрдэггүй бөгөөд мэдрэхийг ч хүсдэггүй аж. Хариуцлагаас зугтаах, хариуцлагыг өөртөө тохохгүй байх нь хямралаас түр зайлсхийх арга байж болох боловч урт хугацааны туршид харилцагчийн гоморхлыг нэмж асуудлыг улам хүндрүүлнэ.

3. Асуудлыг сөхөх болон хэт дөвийлгөх:
Бидний зарим нь өөрт нь дургүй, тааламжгүй ямарваа нэгэн "буруу" зүйл болохоор ёстой "хамж шимж байгаад" авдаг. "Чи үргэлж л..." эсвэл "чи хэзээ ч.." эсвэл "чи дандаа оройтож ирдэг", эсвэл "чи миний санаснаар хэзээ ч байдаггүй" гэх мэт "авч өгдөг". Учраад өнгөрсөн балай, зовлонг эргүүлж битгий сөх. Эдгээр нь тулгарсан асуудлыг зохицуулах биш харин ч улам хүндрүүлдэг.

4. Өөрийгөө зөвтгөх:
Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь буруу юм. Өөрийнхөө "зөв" эсвэл "буруу" гэсэн бодлыг бусдад тулгах, тэр бодлоороо бусдыг дүгнэх нь алдаа гэсэн үг л дээ. Хэн нэгэн таньтай адил бодолтой байх албагүй ба хэрвээ өөр бодолтой тохиолдолд битгий бусдыг "буруутга", мөн битгий туйлшир. Туйлын зөв, туйлын буруу гэсэн ойлголт байхгүй бөгөөд "эсрэг" эсвэл "өөр" бодол санаа нь бас утга учиртай байдгийг ухааран зөвшилцөлд хүрэх хэрэгтй.

5. "Сэтгэлзүйч" болох / Бусдын бодол санааг "урьдчилан харах":
Бусдыг бодол санааг асууж, ярилцаж мэдэхийн оронд "мэддэг" юм шиг өөрийнхөөрөө бодох. Бусдыг өөрийнхөө бодолд тулгуурлан дүгнэж, бодож төсөөлөн түүгээрээ хандахыг хэлж байгаа хэрэг. Буруу бодол санаа буруу сөрөг дүгнэлтэнд хүргэнэ. Энэ нь асуудлыг хурцатган улам ойлгомжгүй байдалд хүргэдэг.

6. Сонсож чадахгүй байх:
Зарим нөхдүүд сонсож чадахгүй, хэн нэгнийг цаашид үргэлжлүүлэн хэлэхээс өмнө нүдээ эргэлдүүлэн байж тасалдуулдаг. Энэ нь бусдын үзэл санаа, бодлыг бүрэн ойлгохгүй байдалд хүргэдэг. Сонсож чаддаг байхын учир шалтгааныг дутуугаар бүү ойлго.

7. Бусдад бурууг тохох:
Зарим хүмүүс асуудалд бусдыг буруутгах, шүүмжлэх байдлаар хандан хэцүү нөхцөл байдлаас "гарах"-ыг оролддог. Өөрийгөө буруутгах нь нэр хүндэд нь, эсвэл юунд ч юм өөрт нь эсрэгээр нөлөөлөх мэт ойлгож аль болохоор өөрөөсөө "зугтаалгадаг". Бүр буруутсаны учир шалтгаан нь тэрэнд энэнд байсан мэтээр өрөөл бусдыг хайдаг. Монголоор бол ямагт энхийн цагаан тагтаа байх гэж хичээх гэх байхаа..

8. Асуудалд зөвхөн ялагчаар тодрохыг хичээх:
Асуудалд ялмаар байгаа биз? Тэгвэл зөвхөн Та "ялбал" харилцаа нөхөрлөл чинь ялагдаж буй хэрэг. Харилцан ойлголцох, харилцан зөвшилцөлд хүрэх, хэн хэндээ "ашигтай" байдлаар асуудлаа шийдэх гэхээс биш нэг нь "ялна" гэсэн ойлголт байхгүй. Та яллаа ч гэсэн нөгөө талынхаа сэтгэл санааг ойлгоогүйгээс "ялсан" хэрэг, тиймээс ч өөрийнхөө үзэл бодолдоо "баригдаад" буруу замаар будаа тээж байна даа гэсэн үг.

9. "Эмзэг" зүйл эсвэл "алдаа дутагдлаар" дайрах:
Зарим тохиолдолд хүмүүс ямарваа нэгэн зүйлийг бусдын хувийн зан чанар, дүр төрх ч гэх юм уу ямарваа нэгэн "сул" тал дээр нь тохдог. Ямарч тохиолдолд бусдыг хүндэлж сурах хэрэгтэй. Жишээ нь эхнэр нь үг хэлэхээр "үглээд" байгаагаар ойлгох...

10. Чулуун зүрх гаргах:
Заримдаа хүн яримаар байхад нь чулуун зүрх гаргачихаад болд шиг л хатуу царайлан ярьж, харьцахгүй, сонсохгүй байх тохиолдлууд гардаг. Энэ нь хүндэтгэл үзүүлэхгүй байгаагийн нэгэн илрэл бөгөөд асуудлыг улам хүндрүүлдэг. Чулуу шиг хатуу зүрхлээд юу ч шийдэхгүй бөгөөд харин ч асуудлыг улам бугшруулж харилцаа холбоог бүр ч муутгана. Тиймээс нөхөрсөг, эелдэг байдлаар ярьж, зөвлөж, сонсож чаддаг байх нь чухал юм.



өө тийм... нэгэнд туслах санаатай бичлээ... өөрөө уншаад ойлгох байхаа гэж бодож байна...

5 comments:

SUNshine said...

Ер нь тэгээд хэнийх нь ч зөв байсан хамгийн гол зүйл харилцан ярилцах даа.Сонсож чаддаг байх ярьж чаддаг байх л хэрэгтэй.
Эрэгтэйчүүд ер нь ярихаас ихэвчлэн залхуурдаг хүмүүс байдаг тиймээс ихэвчлэн эмэгтэйчүүд сэтгэлзүйчийн дүрд орж ургуулан бодоход хүргэдэг байх. За да тэгээд бичвэл их л юм байгаа даа.

Chandmani said...

асуудлыг зохицуулах янзан бүрийн арга шийдлүүд байдаг байхаа...

...хэт ярих нь бас асуудлыг улам хүндрүүлж ч мэддэг... гол нь үндсэн сэдвээсээ халихгүй байвал зүгээр байдаг байхаа....

Pearle Deppsu said...

Тэр чулуун зүрх ч хэцүү шүү. ядаргаатай байдаг юм байна лээ хэхэ

Chandmani said...

хэхэ их хаширч дээ...

. said...
This comment has been removed by the author.