2009-08-15

ВИП буюу "хадны мангаа"....

Өчигдөр нэгэн бичлэг бичээд унтаад босохдоо нутаг явах тухай "олон нийт"-д зарлаад дэмий л зүйл хийчих шиг боллоо хэмээн өөртөө сэтгэл хангалуун бус байж билээ. Бараг л бичлэгээ авчих шахсан. Гэтэл хүн сэтгэгдлээ бичсэн байдаг. Хүн ямар нэгэн байдлаар сэтгэгдэл бичиж байхад би "аваад" байж болохгүй тул үлдээхээр шийдлээ...

Өнөөдөр 76 ВИП ч гэнэ үү, сайт харж жоохон суулаа. Яахав, Монголын минь VIP, англиас орчуулбал "маш чухал хүн(хүмүүс)". Ер нь бол тусгай хангамж, бусдаас ямар нэгэн байдлаар илүүд үзэгддэг "хадны мангаа" гэсэн үг л дээ. Бид УИХ-ынхаа гишүүдийг тэгж нэрлэдэг билүү. Тэгээд хараад, бодоод, уншаад байсан нэг л биш ээ...


За тэр ч яахав... Тэдэнд гаргах уураа (намын харьяалал харгалзахгүй) энд бичвэл "хачин юм" болох байх... Бөөн нерв... уншаад, үзээд, сонсоод "арай ч дээ" гэж байгаа хэрэг...

Улс төр гэж үнэхээр "бохир" тоглоом. Тоглоом тоглоомдоо "тэнэг" тоглоом... Хүмүүсийн сэтгэл зүйгээр л "тоглоно". Хэрвээ таньд хонь хэрэгтэй бол 10н хонь бэлэглээд бараг 10т малчин болгоно, эсвэл "их улс төрч-бизнес эрхлэгч" тул мэс заслын хэдэн төгрөг өгөх, хүүхэдтэй болвол өлгийний хэдэн төгрөг өгөх, хууль зөрчөөд ял эдэлж байвал өршөөлийн хуульд хамруулах, сонгуульд дэмжээд урлаг шоунд оролцвол шагнал хүртэх, цаашилбал мөнгөтэй, эсвэл хэл амтай, танилтай, бас долгинуур, хорчин, ичих нүүргүй бол мэргэжил хамаарахгүй сайд дарга болох гэх мэт...(үргэлжилбэл дуусахгүй)

Үнэндээ бол Монголын улс төр "тэгж бас ингэж" ажилладаг. "Амла-өг-ав-сонго, дахин амла-өг-ав-сонго" гэсэн дүгнэлтэнд хүрвэл илүү таарах байх. Сонгогдсоны дараа өөрчлөгдөөд "Амла-өг-ав-сонго, тэгээд унж-айлга-битгий сонго" болдог. Уг нь бол арай өөр баймаар санагдаад байдгийм...

"Ажил-Ажил-Сонго, дахин Ажил-Ажил-Сонго" гэж... :) Тэгвэл дараагийн "мангаа" нь буюу ВИП-нь ажиллах байхдаа ...


Сүрэг харанхуй тул хадны мангаанууд үүсч, бас сүржигнэнэ.

4 comments:

Anonymous said...

hi. Ta amidyy!!!!! Tanii utsaar chini zalgahiig huleeseer baital taarlaa.

Chandmani said...

Hi, amid l um shig bna... Neg xun ruu zalgana geed "chadaagui".

bluefire said...

hi Irchihsen baih shiv dee?

Anonymous said...

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48