2009-08-08

Гэрлэхэд гэнэдэх 10н шалтгаан


(by Les & Leslie Parrot)

Сүй тавьсан хосуудаас яагаад гэрлэж байгаа тухай асуухлаар шууд "Бид бие биендээ хайртай" хэмээсэн түгээмэл хариулт байдаг. Ер нь бол гэрлэлт нь тийм амархан асуудал биш юм. Гэрлэлт нь зарим тохиодолд амжилтын нөхцөл болно, харин заримд нь эсрэгээр нөлөөлдөг. "Гэрлэхгүй" байх 10н шалтгааныг товчлон жагсаавал:

1.Анхны харцын дурлал нь өнгөцхөн үзэхэд гэрлэлтийн учир шалтгаан болж болно. Гэвч энэ нь гэрлэлтийн ирээдүйг тодорхойлно гэсэн үг биш юм. Зөвхөн анхны харцын дурлалаар гэрлэх нь ирээдүйн, цаашдын урт удаан үргэлжлэх харьцаа холбоонд, гэр бүлийн харьцаа холбоонд сулхан суурийг тавьдаг.

2. Хэн нэгэнд "хариу өгч", өөрөөр хэлбэл "өөрийгөө харуулан" гэрлэх тохиолдол байдаг. "Тооцоотой" үедээ хэн нэгэнд дурлах нь амархан байдаг байна. Хүн салж сарних болон хаях, ялангуяа хаягдсаныхаа дараа "өөрийгөө хянах" чадваргүй болж "харанхуйгаар" хэн нэгнийг л олдог байна.

3. "Шаралхаад" (атаархах, зөрөх мөн адил орох байх) суух тохиолдол байдаг. Эцэг эхдээ, эсвэл хэн нэгэнд "шаралхаад"(атаархаад, зөрөөд) суух нь их "үнэ цэнэтэй" тусдаг аж. Тэгж гэрлэх нь ямар нэгэн зүйлийг хэн нэгэнд л "харуулах", эсвэл "үзүүлэх" гэсний илрэл болдог. (Жишээ нь баян хүнтэй суугаад нижгэр хурим хийгээд найз нараасаа илүү гарах гэх мэт орох байх. Энэ тал дээр өөрийнхөө тайлбарыг ойлгосноороо нэмж бичлээ)

4. Ганцаардал нь заримдаа хүний "түргэдсэн" гэрлэх шалтгаан болдог. Энэхүү учир шалтгааны асуудал нь харьцаа нь сайн тогтож өгөхгүй бол "ганцаардмал" гэрлэлтэнд хүргэдэг. Яагаад гэвэл харьцаа нь бүрэлдэн тогтоогүй гэсэн үг.

5. "Аргагүй" байдлаасаа болоод, эсвэл "өртэй", "үүрэгтэй" юм шиг гэрлэх тохиолдлууд байдаг. Зарим тохиолдолд салж болохгүй юм шиг "яалт үгүй" гэрлэдэг. Магадгүй жишээ нь: нэгэн бүсгүй нэг эртэй гэрлэж л дээ, яахав нөгөө эрээ "архичин" болгохгүй байхын үүднээс "өөрийгөө умартан" бодоод гэрлэсэн ч байж болно. Тиймэрхүү гэр бүл хэзээ ч тогтохгүй.

6.Баян хүнтэй суух гэх мэт санхүү, эдийн засгийн чадавх чадалтай байх нь зарим тохиолдолд гэрлэх шалтгаан болдог. Ихэнх тохиолдолд залуу эхчүүд хүүхдээ асрах хүмүүжүүлэх нөхцөл бололцоо байдгүйгээс энэхүү алхмыг хийдэг байна. Эрчүүд ч гэсэн мөн адил, албан тушаалаас гэх мэт зүйлээс болоод мөн тэгж гэрлэдэг байна. Энэхүү учир шалтгаанаар гэрлэж байгаа бол "сайн хань"-ийн тэмдэг биш юм.

7. Сексийн таашаал, ханамжиндаа "ташуураад", эсвэл сайжруулж "лаг" сексчинтэй гэр бүл болох тохиолдол ихээхэн байдаг боловч энэ нь сулхан гэрлэх үалтгаан юм. "Лаг" секс нь гэрлэх шалтгаан бүрэн болохгүй бөгөөд зөвхөн сексийн ханамж, таашаал нь харьцааны бусад талыг орхигдуулдаг байна.

8. "Санамсаргүй" болон "гэрлэлтээс өмнөх" хүүхэдтэй болох асуудал нь гэрлэлтийн нөхцөл шалтгаан болох тохиолдол их байдаг. Энэ нь их "ярвигтай" асуудал бөгөөд судлаачид "гэрлэхээс өмнөх" хүүхэдтэй болон салалтын хоорондын холбоо уялдааг судалж л байгаа юм байна. Ер нь бол "ганц бие"эцэг (эх) байхаас зайлсхийн гэрлэсэн хүн цаашдаа ч ганц бие эцэг (эх) байх нь олонтаа.

9. "Зайлсхийх", "зугтаан" гэрлэх нь гэрлэлтийн хамгийн аюултай шалтгаан болдог. Төрч өссөн болон амьдарч буй гэр орчныхоо муу муухай байдлаас зугтаан шинэ орчин-гэрлэлт, шинэ-хүнтэй гэрлэснээр (амьдарснаар) амьдралаа засч залруулна хэмээн гэрлэх нь хамгийн муухай үалтгаан юм. Ерөнхийдөө тэгж "зугтаасан" хүн тэр л байдлаараа л, сурсан зангаараа "зугтаан" амьдарч нэгийг хаяж нөгөөг хайдаг байна.

10. Эцэг эх, худ ураг, найз нөхөд (хамт олон), "нийгмийн" шахалт, дарамт зарим гоонь эр, эмийг гэрлэлтэнд хүргэдэг.

Гэрлэх үнэнхүү шалтгаан нь : (даалгавар болгоод орчуулаад уншаарай гэж зөвлөмой. хэхэ ер нь бол төгсгөл дээр нь залхуурдаг болоод удаж байна аа :)

We married, not out of a deficit, but out of a motivation that researchers say is the most important: companionship. To love and be loved by another person is perhaps the single most satisfying experience on earth. Many benefits of companionship can be enjoyed without marriage, but marriage provides the structure for experiencing this phenomenon most deeply.

Marriage provides a configuration, a form, an institution for two souls to walk together through life. Our prayer is that you and your partner are getting married for all the right reasons.

мэдээллийг: http://www.heartlight.org/together/tg_980603_10reasons.html


*утга учир буруу бол залруулаарай. Үгчилж монголчилж чадахгүйг минь өршөөгтүн.

5 comments:

Pearle Deppsu said...

Би одоо хайртайдаа л суух гээд байгаа байх даа. Би хүнтэй суух гээд байгаан байна лээ шд хэхэ

A.Амарсайхан said...

Би л лав анхны харцын дурлалаар суусан. 12 жил өнгөрлөө. Миний гэрлэлт дахиад 120 жил өнгөрсөн ч яах ч үгүй байх өө

Anonymous said...

Сайн уу, юу байна, уулзалгүй удаж, ккк. companionship-гэдгийг би ханьтай болох гэж л орчуулах болов уу, монгол хэлэнд илүү үүнээс ойр буух семантик нэг л санаанд буухгүй байх чинь. Дамдаа

zzz said...

haluun dotno haritsaa gej orchuulah baih(companionship)

Chandmani said...

Pearle Deppsu-д:
Хайртай хүнтэйгээ суух гэж хэлсэн нь дээр үү, эсвэл гэрлэх гэж байгаа гэсэн нь дээр юм болов уу?

A.Амарсайхан-д:
Бидний үеийн анхны харцын дурлал аугаа байлаа хэхэ. Одоо бол өөр болсон шүү: анхны харц, секс, мөнгө төгрөг, ажил алба, бүгдийг л харж байж суух байх даа.

Сайн уу? Дамдаа:
..companionship гэдгийг нөхөрсөг, найрамдалт, дотно (ZZZ-гийн орчуулснаар) харьцаа гэж орчуулах нь зүйтэй болов уу. "Гэр бүлийн хань" гэсэн утгаар биш "замын хань", "хамтран ажиллах хань" гэсэн утгаар бас ойлгож болно.

Сайн уу? Зzz:
тийм шүү.