2009-07-26

Нэг бодлогын хариу

http://www.shredderchess.com/daily-chess-puzzle.html
Дээрх бодлогыг бодоод үзэх үү? Цагаан талын хамгийн сайн нүүдлийг олоорой гэсэн байгаа юм л даа. Дундаж хүндэвтэр бодлого.
Эхлээд байрлал болон модны тэнцвэрийг нь хараад үзье:
Хар тал давамгайлсан байдалтай харагдаж буй. Нэг бодоор илүү, хар хүүнүүд тээр доор бөөгнөрчихсөн, бас "бэрс" гаргах боломж нээлттэй. Эдгээр давуу байдлаасаа болон нүүдэл хийх сонголт муутайгаасаа болоод харын тал бэрсээ солилцох бодолтой байгаа байх. Цагааны тал харын ноёныг битүүхэндээ дайрсан байрлалтай, харын ноёны хамгаалалт суларсан. Цагаан ноён хамгаалалт сайтай. Цагааны талын бэрсний болон тэрэгний (a1) байрлал нь их сайн, нүүдэл хийх боломж сайтай.
За тэгээд нүүж эхлэе:
(Цагаан тал харын бэрсийг идэж солилцоо хийвэл шууд бууж өгч байгаа хэрэг болно.)
Цагаан тэмээ F4 : C7+ !! дуглана. Тэмээг хаяж тоглож буй хэрэг. Бод дутуу мөртлөө "хаяж" тоглох нь утгагүй санагдаж байж болох авч шаардлагатай бол хаяад хаяад цааш явна шүү дээ :) Ноён тэмээг идэхээс өөр нүүдэлгүй буюу BxC7. Цагаан тэрэг A7 гийн хүүг идээд шаг буюу AxA7+! . Харын талд 4-хэн нүүдэл хийх шанстай байгаа: ноёноо зайлуулж B6, C8, B8 -ийн аль нэгэнд нүүх эсвэл бэрсээрээ хамгаалах. Эдгээрийн бүх тохиолдолд харын тал хожигдоно:
- Бэрсээрээ хамгаалвал харын тэрэг хамгаалсан бэрсийг идээд дахин шалаад ноён үлдсэн ганц нүүдлээ (C8) хийхэд цагааны бэрс C6 дээр шалж цагааны тал хожино.
- Ноён B6 гэвэл, цагааны тэрэг В7 шаглана. Ноён зугтаан А6. Цагааны бэрс харын бэрсийг идэж шаглаад мөн цагааны тал хожино.
- Ноён C8 гэвэл, цагааны бэрс буланд буюу А8+ дээр шална. Харын тал бэрсээрээ В8 дээр хамгаална. Цагааны бэрс дахин С6+ дээр шална. Харын бэрс хамгаалж С7. Цагаан бэрс харын бэрсийг идээд С7+ хожино.
- Ноён B8 гэвэл, цагааны бэрс буланд А8+ шууд хожил.

No comments: