2009-07-04

Монголын хүн ам гэснээс... нэгэн асуулт байна...

Америк улс хэдэн жилийн өмнө байх 300н сая дахь иргэнээ ёслол төгөлдөр "хүлээн авч" байсан. Нэгэн зураг оруулаадий байз:


photo:
http://www.nytimes.com/2006/10/18/us/18population.html

CIA гээд яагаад итгээд байгааг мэдмээр байна уу?

Яагаад гэвэл эд нар "аймаар" мэдээлэлтэй байдаг. Монголд буй гэрийг минь дээрээс нь татаад зургийг нь аваад хэн орж гарч байгааг мэдэх бололцоотой болоод тэр л дээ. Google Earth гэсэн программыг суулгаж байсан бол энэ талаар ойлгож болох байх. Монголд байгаа "манай гэр"-ийн байгаа машины зургийг аваад "олон нийтэд" тавьж байгаа байхгүй юу. Тэгвэл CIA ву хийж чадах вэ гэвэл гэрт байгаа хүмүүсийн зургийг аваад, нас хүйсийг нь тааруулаад гаргаж чадна... Цагаа тулбал ганцхан хүн дээр бай буулгана... Тийм л "чадалтай"....

Гэтэл бид Монголын 3н сая дахь иргэн төрчихснийг мэдэхгүй тууж яваа юм биш биз! Бусдууд 300н сая дахиа тодруулж байхад бид 3н сая дахиа тодруулж мэдэхгүй өнгөрвөл ч...

2010-н онд Хүн амын тооллого хийсэн чинь 3 сая гарчихсан "давхиж" байвал яах болж байна аа? "Нөхөж" олгох уу?

Юу гэж бодож байна?

No comments: