2009-07-02

Монголын Хүн Амын Тоо ?

Нэгд: Миний харьцуулаад байгаа эх мэдээлэл бол: CIA (АНУ)
Population: 3,041,142 (July 2009 est.) country comparison to the world: 137

(https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/docs/notesanddefs.html?countryName=Mongolia&countryCode=MG®ionCode=eas#2119, 2009/7/2)

Монгол Улсын хүн ам 2008 оны 7-р сарын тооллогоор 2,996,081 (July 2008 est.) гэж дэлхий нийтэд "албан ёс" (kinda)-оор түгсэн билээ... гэж 2009 оны 1-р сарын 1-нд бичиж байсан байх юм.

Хоёрт: Дэлхийн банкны мэдээллийг аваад үзье л дээ:
Population, total (millions)
2000 - 2.40 сая - 0,8 хувийн өсөлттэй
2005 - 2.55 сая - 1,6 хувийн өсөлттэй
2006 - 2.58 сая - 1,2 хувийн өсөлттэй
2007 - 2.61 сая - 0,9 хувийн өсөлттэй

(http://ddp-ext.worldbank.org/ext/ddpreports/ViewSharedReport?&CF=&REPORT_ID=9147&REQUEST_TYPE=VIEWADVANCED, 2009/7/2)

За тэгэхээр Монголын хүн ам 2007 онд 2,6 сая байсан болох гээд байгаа биз? Одоо 2009-н он байхаа.

Гуравт: НҮБ-ийн байгууллагын мэдээллээр:
Population in 2007 (projected, 000) - 2,629

(http://www.google.com/search?sourceid=navclient&ie=UTF-8&rlz=1T4ADBF_en___US330&q=UN+Mongolia, 2009.07.02)

Дөрөв: Азийн хөгжлийн банкны мэдээллээр:

2006 оны байдлаар Монголын хүн ам 2,6 сая...

(http://www.adb.org/Documents/Evaluation/CAPES/MON/CAPE-MON-Urban-Development-Sector.pdf, 2009/7/2)

Хамгийн сүүлд:
Монгол Улсын Статистикийн мэдээлэл:

Монгол Улсын Хүн ам 2,734,558

(http://www.nso.mn/v3/index.php, 2009.07.02)

Ингэхэд хэн нь зөв тоолсон вэ? Статистикийн газарт итгэмээр байдаг. Гэтэл тэд нар мэдээллээ яамдаас авч цуглуулан түүнд дээрээ үндэслэн боддог. Ингээд бодохоор бас л биш юм шиг....


Надад байгаа 2000 оны Монголын хүний хөгжлийн итгэл-д Монголын хүн амын үзүүлэлт:

1985 - 1,900,6
1989 - 2,095,6
гэх мэт явсаар

1997 - 2,387
1998 - 2,420,5 гэж дурьдсан байх юм.

Тэгэхээр Элбэгдоржийн хэлснээс аваад үзэж харьцуулбал сүүлийн 10н жилд Монголын хүн амын тоо 200 мянгаар л нэмэгдсэн болж таарах нь дээ.


Зөв буруугаа 2010 оны Хүн Амын Тооллогын дүн гартал л хүлээж байж шийдэх болох нь дээ...

2 comments:

boogii said...

Ах ойрд яасан их улс төржиж байна аа. Их нарийн үзэж байгаа шинжтэй.

Chandmani said...

харин тэгээд байх шиг байна. Ингэсгээд завсарлана аа :)