2009-06-24

Үнэн худлын дэнс...

АУГАА АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ (үүнийг нь Н.Энхбаярын , мөн Н.Багабандийн намтартай тус тус харьцуулаад харна биз дээ. Энэ нь Элбэгдоржийн нэг давуу сайн тал. Харин нөгөө хүмүүс, ялангуяа Энхбаяр муулуулаад л "юу ч хийхгүй суугаад" байсан мэт харж болно)

Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Бүүлдэр хот дахь Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институтыг Онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ[1].

...Ерөнхий сайдаас буугаад нэг жил АНУ-ын Колорадогийн Их сургуульд сурсныг "ард түмэн" мэдээгүй байх даа. Бүр тэгээд "онц" шүү. ("онц" гэдэг ойлголт монголчуудын сэтгэлд их нийцдэгийг харгалзсан байгаа биз) Сая л сонгуульд ялж Ерөнхийлөгч болохоор нь мэдлээ ш дээ. Тэгээд Харвардын мастерийг 2002 онд бас нэг жилд сурч MPА авсан юм байна гэдгийг сая л албан ёсоор мэдлээ. Мастерийн түргэвчилсэн сургалт л даа. "Харвардад хэр баргийн Монгол хүн суралцдаггүй" гэж ухааны зүйл нэгтээ хэлсэн байсныг уншаад тэгж хэлэх ёсгүй мэт санагдсан. Яагаад гэвэл "Монгол Улсын Ерөнхий сайд" гэсэн нэрээр тэтгэлэг авч суралцчихаад тэгж хэлэх хэрэг байна уу даа. Харин ч эсрэгээрээ "Монгол"-оо баярлалаа гэх хэрэгтэй байх. Чадаж байгаа зүйлд арга байхгүй мэт бодож болно л доо. Гэхдээ хүнд бас улс орноо ард түмнээ бодох, өөрийгөө "дүгнэх" чадал байх хэрэгтэй шүү дээ. Хаа нэгэн мөнгөтэй этгээдтэй хамт Харвардын MPA-г нэг жилд хамгаалчихаад. Харвардын сайтнаас Элбэгдорж Ерөнхийлөгч нэгэн "бөгжтэй" төгссөн (Америкт сургууль төгссөний тэмдэг болгож сургуулийн нэр бүхий бөгж зүүдэг уламжлал бий) гэж ойлгосон. Тэр талаараа "ил тод" байвал яасан юм бэ гэмээр л санагдах юм.

Тэрбээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргаар ажиллаж байх хугацаандаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээсээ төр уучлал гуйх шийдвэрийг гаргуулсан байна. Тухайн үед жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон улс даяар тэмдэглэж байхаар УИХ-ын тогтоол гаргаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музей байгуулагдаж байв.

Хэрвээ гарахгүй бол энд дараарай.

2004 онд Ц.Элбэгдорж Монгол Улсын түүхэнд анх удаа байгуулагдсан хамтарсан Засгийн газар болон “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН-ын хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хүүхдийн мөнгийг эхчүүдээр нь дамжуулан олгох зарчмын шийдэл гаргаж, хүүхдийн мөнгийг анх олгуулсан.

Мөн түүний удирдсан Засгийн газар Төрийн ордны гаднах өнгө төрхийг өөрчилж, Төрийн ордны өмнө болон хойно байсан төрийн зүтгэлтнүүдийн шарилыг Алтан Өлгийд хүндэтгэлтэйгээр оршуулж, Төрийн ордны өмнө их эзэн Чингис хааны хөшөө, хаадын хөшөө цогцолборыг байгуулав. Мөн Төрийн ордны хойд талбайд төрийн тамганы хөшөө байгуулжээ.

Хүүхдийн мөнгөний тухай асуудал дээр бол бодол саналаа Хүүхэд - Тэтгэмж, Тэтгэлэг - Хөгжил, Ирээдүй бичсэн байгаа. Нэтээр хүүхдийн мөнгө гээд хайгаад үзээрэй. Эерэгээсээ эсрэг нь давсан мэдээлэл их байх байх даа....

Засгийн газрын ордны гаднах төрх, Шарилыг зөөх, Чингисийн хөшөө цогцолборын асуудал Н.Энхбаяр Ерөнхий сайд, М.Энхболд хотын Засаг дарга байх үед яригдсан асуудал. Тухайн үед "их хурц асуудал" байсан санагдаж байна. Яагаад гэвэл "шарил" зөөх, бурхан буулгах тал дээр удмынхан болон бусад ахмадууд дургүйцэж янзан бүрээр хэвлэл дээр бичиж байсныг санаж байна. "Шарил", "бунхан" зөөх асуудал бол Н.Энхбаярын үед шийдэгдсэн. Тэгэхээр Ц.Элбэгдоржид тууз хайчлах л ажил үлдсэн байсан. Тэгээд ч Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсон тул "эхэлсэн" ажлаа дуусгасан. Энэ ажлыг Элбэгдорж "хийсэн" мэт бичих нь үнэхээр зохимжгүй.

2005-2008 онд Ц.Элбэгдорж Ардчилсан Намын даргаар ажиллаж байхдаа УИХ-аар татварын “дөрвөн арав”-ын бодлогыг шийдвэрлүүлжээ. Энэ талаар мэдээлэл алга. Тэгээд ч Монголдоо байгаа бус тул мэдээллийг олох боломж ч байхгүй. Татварын асуудал юм байх аа. Нэтээс хайхаар олигтой мэдээлэл алга.
In August 2005, Elbegdorj wanted to run for by-elections in Ulaanbaatar's Bayangol düüreg. However, the MPRP threatened to leave the coalition if Elbegdorj ran against MPRP candidate M. Ekhbold, and Elbegdorj withdrew.[20]

Баянгол дүүрэгт Ц.Элбэгдорж нэр дэвшээд яагаад" ч юм нэрээ татсан. МАХН-аас М.Энхболд нэр дэвшсэн. Гэтэл түүнийгээ олон улсад зарлахдаа:

"МАХН эвслээс гарна хэмээн заналхийлээд тэгээд Ц.Элбэгдорж нэрээ татсан. Ц.Элбэгдорж ялна гэлэг нь тодорхой байсан" гэж бичсэн байгаа юм. Намууд хоорондоо гэрээ байгуулсан байсан гэж ойлгож байсан. Нөгөө 2 жил дараалан Засгийг атгах тухай ч бил үү....

(бичихээр нь дургүй хүрээд байдаг юм. Үнэхээр дургүй хүрдэг гээч. Худлаа хэлж олон улсад нэр хүндээ өсгөх гээд.. Худалч... Нэгэн нүүрийг буюу Монголчуудаа хараад нэг хэлнэ. Өөр нүүрийг буюу гадаадад өөрөөр нэг хэлнэ. Ийм л худалч Ерөнхийлөгчтэй болсон Ард түмэн дээ хөөрхий гэж... Тэрэн дотор нь багтаад байгаадаа уур хүрээд байх юм)

АНУ-ын "Мянганы Хөгжлийн Сан"-гаас Монгол улс Элбэгдoржийн Засгийн газрын үед анх удаа 212 сая ам.долларын тусламж авахаар болсон. Ц.Элбэгдoрж Монгол улсын зардлаар өндөр хөгжилтэй оронд суралцах оюyтан залуусын тоог олон дахин нэмэгдүүлж, ашигт малтмал ашиглуулсанаас авах төлбөрөөс сан байгуулж ард түмнийхээ нийгмийн асуудлуудад зориулах ажил эхлээд байв.

Мянганы хөгжлийн сангийн тухай асуудал хэзээ яригдаж эхэлдснийг мартаагүй нэгэнд нь сануулаад өгье. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед шүү дээ. Хэрвээ энэ мөнгө Монголд ороод ирвэл дээгүүрээ хуваагаад идчихнэ дээ гээд яригдаж байсныг мартаагүй биз. Ер нь бол АНУ-ыг Иракийн эсрэг "дайнд" дэмжсэн (энэ нь бас Н.Энхбаярын зүтгэсэн ажил) нь их чухал үүрэг гүйцэтгэсэн юм шүү дээ.

Хэдий тийм боловч МАХН Ардчилсан намтай байгуулсан гэрээгээ зөрчиж Элбэгдоржийн Засгийн газрыг орхисон нь УИХ Засгийн газрыг унагаж, Элбэгдоржийг Ерөнхий сайдаас 2006 оны 1-р сарын 13-нд огцруулахад хүргэсэн. Дэлхий дахинд таран суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо "УИХ-аас гаргасан Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл" гэж үзэж мэдэгдэл гаргасан бөгөөд тус холбоо олон улсын холбогдох байгууллагуудад тухайн хууль зөрчсөн үйлдлийн талаар танилцуулах процесстоо байгаа. Монгол Улсын Их сургуулийн Хуулийн тэнхимийн багш Тэмүүжин ижил утгатай өргөдөл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан. "Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р заалтын 1-6 дахь хэсгийг зөрчиж, Улсын Их Хуралд огцрох өргөдөл өгсөн Их эвслийн Засгийн газрын МАХН-ын 10 гишүүнийг огцруулахын оронд УИХ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан" гэж тэд үзэж байгаа юм. [7]

"Дэлхий дахинд таран суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо" гэгдэх холбооны идэвхтэй бичигчид байсан хүмүүс одоо Ерөнхийлөгчийн Зөвлөх болсныг хайгаад олоорой. Ямар ч байсан тэнд байсан ухаан санаа нь "орон гаран" юм шиг нэг нөхөр зөвлөх гэсэн нэр зүүсэн байгаа. Тэр хүн ухаантай байж болно гэхдээ Монголд бол тэрхүү ухаан нь таарахгүй нэгэн нөхөр бий. Ер нь бол "ЦахимӨртөө" зөвлөхүүд төрүүлсэн гэхэд хэлсдэхгүй. Одоо ч энэхүү "wikipedia"-д мэдээлэл бичигчид нь "цахим өртөөнийхөн" (бүгдийг нь хамруулаагүй боловч нэгэнт тэд энэ нэрээрээ алдаршсан болох тул ингэж бичлээ) гэдэгт эргэлзэхгүй байна.


мэдээллийг: http://www.open-parliament.mn/index.php?option=com_content&view=article&id=441&catid=362&Itemid=345 (2009 оны 6-р сарын 22-ны өдөр.
Өнөөдөр хайсан олдохгүй байна лээ. Бодвол тэр мэдээллийг "засаж" байгаа юм байх даа)

2 comments:

Anonymous said...

Монголчууд минь ямаршуухан хүнийг төрийн тэргүүндээ залчихав даа?

Chandmani said...

Одоохондоо мэдэгдэхгүй дээ. Цаашид...
Ер нь бол өнгөрсөн жилийн 7-р сарын 1-ний үйл явдалд ямар нэгэн байдлаар холбогдоод авсныг санаж байна уу? Одоо тэгээд өөрөө Ерөнхийлөгч болчихлоо. 5-н (?) хүний аминд хүрсэн тэрхүү үйл явдлыг хэрхэн яаж дүгнэхийг нь хармаар санагдаад байгаа юм...