2009-06-17

Эрчүүдийн алдаанууд

Ерөнхийдөө эрчүүд хэрхэн харьцахаа "мэддэггүй" гэнэ дээ.

Эрчүүдийн алдаанууд

Хүүхнүүд хэрхэн хүлээж авдаг

Эрчүүд сонсож чаддаггүй, сэтгэл санаа нь өөр зүйлд амархан саатдаг. Мөн ярих зүйлгүй мэт "дүлий дүмбэ оргиод" дуугай суудаг.

Хүндлэхгүй, анхаарал тавихгүй байгаагаар мэдэрдэг.

Эмэгтэй хүний хэлснийг "үгээр" нь хүлээн авч ойлгоод үргэлж "засч залруулдаг". Эмэгтэй хүний хэлснийг "асуудлыг шийдэж өгөөч" гэж асууж байгаа юм шиг ойлгон зөвлөлгөө заавар өгдөг.

Ойлгохгүй байгаад нь гомддог, мөн гуньдаг.

Эмэгтэй хүнийг "сонсдог" боловч уурлаж бухимдан, түүнийг буруутгадаг. Мөн уурлуулж байгаа нь түүний л буруу мэт, өөрийг нь доош нь хийж буй мэт "тайлбарладаг".

Бодол санаа, сэтгэлийг нь хүндлэхгүй байгаа сэтгэл төрдөг.

Эмэгтэй хүнийхээ хэрэгцээ, бодол санаа, сэтгэлд ач холбогдол бага өгдөг. Хүүхэд, ажил төрөл нь хамгийн чухал мэт боддог.

Заяаных нь хань мөн эсэхэд эргэлздэг. Эр хүн өөрийг нь бусдаас "онцолж" чадахгүй, мөн бүхнээ зориулж чадахгүй байгаад гомддог.

Эр хүн уурлаж бухимдахаараа өөрийгөө учиргүй өмгөөлж хамгаалан, уурлаад байгаадаа эмэгтэйгээ буруутан болгодог.

Эмэгтэй хүнээ дэмжих, түшихийн оронд сэтгэл санаа, бодлыг ойлгохгүй, ач холбогдол өгөхгүй байгаад гомддог.

5 comments:

Цовоо said...

би ч 2 дох алдааг нь гаргачаад байдымөө.. ууг нь хаанаас ч билээ бүсгүй хүнд битий зөвлөгөө өгчээ дуугай сонсчээ гэж уншиж байсан л даа.. тэрийгээ мартаал "засах" гээд байдагын.. :p

Undraka said...

Зөвлөгөө хэрэггүй үед зөвлөх үнэхээр уур хүргэдэг.

Chandmani said...

Цовоод:
Алдаагаа ойлгож байна гэдэг нь засахын тэмдэг байх. хэхэх Би бүгдийг нь гаргаж байсан юм билээ. Харин засч чадаагүй байх...
Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.

Undrakaд:
"Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш" гэдэг байхаа. Зөвлөлгөө хэрэггүй үед зөвлөлгөө өгсөндөө уучлал хүсье. хэхэ

xvv said...

Баярлалаа. Мэдмээр юм байна :)

. said...

1, 2, 4 :)