2009-06-17

Хүүхнүүдийн Алдаанууд

Хүн болгон өөрийн мэдэлтэй, мэдэлгүй алдаанууд их хийдэг.

Эмэгтэйчүүдийн алдаанууд

Эрчүүд хэрхэн хүлээж авдаг

Эр хүнийхээ зан байдлыг дээшлүүлэх, эсвэл түүнд туслахыг хичээн "сул-дэмий зөвлөлгөө"-нүүд өгдөг.

Итгэлийг нь олж чадахгүй байгаадаа гуньдаг.

Эр хүнээ, түүний зан байдлыг нь өөрчлөхийн тулд уурлах, хатуу ширүүн байдлаар, эсвэл бухимдаж, гомдоллож харьцдаг.

Өөрийг нь "байгаагаар" нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэрдэг.

Эр хүнийхээ юу хийснийг дурьдах бус харин юу хийгээгүй тухай үргэлж гонгинож явдаг.

Хийснийг нь үнэлэхгүй байгааг мэдэрч, юу ч хийгээд нэмэргүй мэт бодогдоно.

Эр хүндээ "ийм байсан бол.., тийм байсан бол..., тэр байсан бол.., хүүхэд байсан болох... ингэх тэгэх байсан" гэх мэт улигладаг.

Өөрөөр нь бахархах биш харин өөрийг нь шоолж доромжилж буй сэтгэл төрж урам нь хугардаг.

Уурлаж бухимдахаараа "Яаж (ингэж) чадаж байна аа!" гэх мэт сүржин үгнүүд чулууддаг.

Өөрийг нь үл ойшоож байгааг мэдэрч өөртөө итгэлээ алддаг.

Эр хүн санаа, идэвх зүтгэл гаргах, эсвэл санаачлагыг гартаа авах үед засч залруулж байгаа мэт царайлах, эсвэл шүүмжилж дургүйцэх.

Өөрийг нь дэмжихгүй байгааг мэдэрч гутардаг.


хэхэ монголчилж буй тал зарим нэгэн нэмэлт санаанууд оруулчихлаа.

маргааш эрчүүдийн алдааг бичнэ ээ...

3 comments:

Damdaa said...

хэ хэ хэ, сүүл сүүлдээ тээд зан зангаа авдгийм дөө авдгийн. хараал яг юу бодож байгааг нь шууд мэдийш дээ,дэмий бөгөөд эсэргүү юм бодуул тээл шууд будаа будаа гээд байвал яана аа, хэ хэ хэ.

Бүсгүй said...

hn, deed taliin 3iig hiitsiin bus uu

Chandmani said...

Damdaaд:
Тэр зан зангаа авалцах нь ч үнэн шүү. Харин хараад л мэдэх "осолтой" шүү. Юуны төлөө бид чинь ам хэлтэй, сэтгэл зүрхтэй билээ тиймээ...

Бүсгүйд:
Хөөх, алдаагаа засаарай даа... :)