2009-06-15

Хайрын Тойрог (цааш нь)

2. Эмэгтэй хүнийг ОЙЛГОХ, Эр хүнийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ хэрэгтэй
Эр хүн эмэгтэй хүнийг ямарваа урьдчилан дүгнэлт хийлгүй, анхааралтай, хүлээн авч сонсож сурвал эмэгтэй хүнийг ойлгож, сонсож буйн илэрхийлэл болдог. Эр хүн эмэгтэй хүний юу хэлэх, яах гэж байгааг мэдэж, мэдэрч байгаа ч тухайн үед яг юу хэлэх гээд буй, яах гээд байгаа сэтгэл санааг нь ойлгож сурах хэрэгтэй юм. Эмэгтэй хүнийг зөв ойлгож, сонсож сурснаар эр хүн өөрийнхөө нэгэн хэрэгцээг буюу "эмэгтэй хүнд хүлээн зөвшөөрөгдөх" хэрэгцээгээ хангана.
Эмэгтэй хүн эр хүнийг өөрчлөхийг их оролддог билээ. Гэвч эр хүн эмэгтэй хүнийг сонсож, ойлгож чадаж байвал эмэгтэй хүн эр хүнээ өөрчлөхийг, өөрчлөгдөхийг "шаардахгүй" байх болно. Шаардахгүй гэдэг нь эмэгтэй хүн эр хүндээ итгэж эр хүн нь өөрөө өөртөө анхаарал тавих, өөрөө өөрчлөгдөх боломж олгож буй хэрэг юм. Эмэгтэй хүн эр хүнээ итгэж, эр хүнээ хүлээн зөвшөөрөх тусам эр хүний эмэгтэй хүнийг сонсох, ойлгох чадвар нь улам нэмэгдэнэ.
(Эр хүнийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь эмэгтэй хүн эр хүнээ жинхэнэ эр хүн шиг, чадалтай, чадвартай, боловсролтой, бодолтой, өөрийн гэсэн ухаантай гэж ойлгож буйг хэлсэн болно.)

3. Эмэгтэй хүнд ХҮНДЭТГЭЛ, Эр хүнд ҮНЭЛЭМЖ хэрэгтэй
Эр хүн эмэгтэй хүний хүсэл, бодол, санаа, хэрэгцээг сонсож, ойлгож, хангаж чадаж байвал эмэгтэй хүн эр хүндээ хүндлэгдэж буйн илрэл. Хүндэтгэлийн илрэлүүдэд цэцэг болон бэлэг бэлэглэх, баяр ёслол, уламжлалт ойгоо мартахгүй тэмдэглэхийг хэлж болно. Эмэгтэй хүн хүндлүүлэх тусмаа эр хүндээ хангалттай үнэлгээг өгдөг. Үнэлгээ нь нэгэн бодлын бас дэмжлэг юм. Тэгэхээр хангалттай дэмжлэгийг өгнө гэсэн үг. Эр хүн үнэлүүлэх, (дэмжүүлэх) тусмаа эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэл нь улам хөөрдөг.

4. Эмэгтэй хүн ДОТНОСОЛ, Эр хүнд БАХАРХАЛ хэрэгтэй
Эмэгтэй хүний бодол сэтгэл, үзэл санааг эр хүн сонсоод, ойлгоод дэмжээд, улмаар хайрлаад, хэрэгцээг хангаад ирэхээр эмэгтэй хүнд дотно сэтгэл төрдөг. Энэ нь эмэгтэй хүн хөөрхөнөө мэдэрч, заяаных гэж мэдэрдэг байна. Эр хүнд тухайн эмэгтэйгээ ажил төрөл, сургалт боловсрол, сонирхол болон бүгдээс илүү тавьж байж эмэгтэй хүний дотносох хэрэгцээг хангана. Эмэгтэй хүнд дотносож чадвал эмэгтэй хүн тэр эрд ёстой "унаж" түүгээр бахархах болно.
Нөгөө талаасаа эр хүнд түүнээр бахархах сэтгэл чухал байдаг. Эр хүнийхээ юугаар бахархаж болох вэ: хошигнох чадвар, хүчин чадал, ур чадвар, хатуужил тэвчээр, хүчин зүтгэл, эрмэлзлэл, үнэнч байдал, романтик байдал, өрөвч сэтгэл, уужим санаа, хайр, ойлгох чанар гэх мэт (нөгөө дайнд баатар, далайд усч энээ тэрээ орох байх)... Эр хүн эмэгтэйдээ бахархуулах тусмаа эмэгтэй хүндээ улам дотно байх болно.

5. Эмэгтэй хүнд БАТАЛГАА, Эр хүнд САЙШААЛ хэрэгтэй
Эр хүн эмэгтэй хүнийхээ хэрэгцээ, хүсэл бодлыг эсэргүүцэхгүй, маргахгүй байвал эмэгтэй хүний нэгэн хэрэгцээ хангагддаг. Энэ нь "хүн болгоны бодол, санаа адилгүй" гэдэг үүднээс эмэгтэйгээ "зөв" гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг. (Баталгаа гэдгийг нэгэн үзүүрт сэтгэлээр сэтгэх гээд ойлговол илүү ойлгомжтой болох байх)
Эр хүн болгон баатар, хан хүү, жинхэнэ эр байхыг дотроо нууцхан боддог. Энэ нь биелэгдэх нэг нөхцөл бол сайшаал. Эр хүнээрээ бахархаж чадаж байвал энэ нь түүний нэг бахархал болно. Сайшаана гэдэг нь эр хүнтэйгээ дандаа санал нэг байна, түүнийг дандаа зөвтгөнө гэсэн үг биш шүү. Эр хүн сайшаал хүртэх тусмаа эмэгтэй хүндээ "арвин" бэлэг барих болно.

6. Эмэгтэй хүнд НАЙДВАР, Эр хүнд ДЭМЖЛЭГ хэрэгтэй
Эр хүн эмэгтэйгээ сонсоод, ойлгоод, халамжлаад, хүндлээд, бүхнээ зориулж чадаж байвал эмэгтэй хүний нэгэн хэрэгцээ биелнэ. Ингэснээр эмэгтэй хүн хайрлуулж байгаагаа мэдэрнэ.
Эр хүн "болж л өгвөл" алдаа хийчих гээд байдаг билээ. Гэвч эр хүн эмэгтэйгийнхээ хайрыг үргэлж бадрааж байвал эмэгтэй хүнд найдвар төрүүлнэ. Эр хүнд ч гэсэн эмэгтэй хүнээс үргэлж дэмжлэг хэрэгтэй. Эр хүнд итгэл найдвар, зориг тэвчээрийг хайрлах хэрэгтэй. Халамжлах хайрыг өгөх биш итгэлийн хайрыг бадраа. Тэгвэл та харьцаагаа хадгалж чадна.

7 comments:

gegeen said...

gokshiniihoo blogiin updates-g busad shig ni blog listendee oruulya gevel www.gegeen.com bish http://gegeen.wordpress.com/feed shuu za.

chinii bichleguud ih goyo yum. bi bas ene chigleleer ih sonirhdog bolood baigaa.

byambaa said...

их гоё юм. харилцан хайрлалцах гэдэг н. тэхгүй нэг нь хайрлаад л нөгөөх нь тоохгүй алдаа гаргаад бвал ч...

Undraka said...

Being in relationship is миний насныхны барах ажил биш юмаа.

boogii said...

Энэ номыг найз залуутайгаа муудалцчаад 2 өдөр салахгүй уншиж билээ. Эхэн хэсэг нь үнэхээр мэдэж авмаар юмнууд зөндөө тэгээд яагаад юунаас болж хэрэлдсэнээ мэдээд дажгүй шүү. Сүүлийн 2 бүлэг нь зөвлөгөө өгөөд ингэ тэг гээд ирсэн чинь нэг л биш санагдаад дуусгаагүй хэхэ. Тэгэхдээ хосууд ер нь уншчихсан байхад илүүдэхгүй ном байна лээ. Энэ номноос хамгийн сан мэдэж авсан юм нь эрэгтэй хүнийг резин шиг нэг сайхан ааштай болоол буцаж агшиж агуйдаа орж ганцаараа юм боддог гэдэг үнэхээр амьдрал дээр байнга болдог юм байна лээ хэхэ. За ах минь амжилт цааш нь гоё бичээрэй, олон хүнд тустай юм хийж байна шүү

Anonymous said...

unen zuiluud bna, hun sonsoh chadvargui archaagui erchuuded durgui

Anonymous said...

hunii yu gej heleh geed bgaag ch guitsed sonsoh tevcheergui baij ooriigoo huleen zovsoorooguin toloo gomdollood bdag archaagui erchuud bdag

Chandmani said...

Санал сэтгэгдлээ бичсэн бүгдэд нь баярлалаа.