2009-06-13

Ангараг Сугар хоёрын учрал (Улаан нүдэн, Баасан хоёрын учрал")

Англиар бол "Mars & Venus In Touch"-ийг монголчлохоор "Марс Венус хоёрын учрал" бүр монголчлохоор "Ангараг Сугар хоёрын учрал". Зохиолч нь John Gray.
Энэхүү зохиолчийн
"Эрчvvд Ангараг (Марс)-аас, хvvхнvvд Цолмон(Венус) гарaгаас" гэсэн номыг Гэгээн товчлон бичлэг бичсэн байсан.

Venus гаригийг албан ёсоор бол Сугар гэх бөгөөд өөр бусад нэрнүүд нь болохоор Википедид "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэсэн байна билээ. Тэгэхээр хүүхнүүд минь гялбаад, цолмонтоод байх хэрэгтэй байгаа биз. Гэгээнийг дэмжээд Venus-ыг монголчлоод Сугар гэхгүй уянгын халилаар Цолмон гэсэн нь зохимжтой гэж бодож байна.
Харин Ангараг гаригийг мөнхүү Википедид "Улаан нүдэн гариг" гэж дууддаг байна. Тэгж дууддаг, эсвэл Улаан нүдэн гаригаас ирсэн гээд Монгол эрчүүд минь битгий улаан нүдэн оргиод байгаарай даа.
Өдөр судраар бол Сугар нь - Баасан, Ангараг нь - Мягмар юм билээ.

Тэгэхээр логикдоод гарчигаа "Улаан нүдэн, Баасан хоёрын учрал" гэж бас болохнээ :) Эрчүүд яагаад 5 дахь өдөр болгон шоуддагийн учир нь тайлагдах шив тиймээ.

За тэгээд... эрчүүд Улаан нүдэн гаригаас, эмэгтэйчүүд Цолмонгоос ирснийг нэгэнт мэдэх болсон гэж үзээд шууд товчлоно оо...


ХАЙРЛАЖ, ДУРЛАЖ СУРАЛЦАГТУН
Шинэ Харилцааны Чадвар
Цолмон Ангарагт таалагдах нь Цолмонгийн "үүрэг" мэт ойлголт түгээмэл байдаг. Гэтэл Ангарагийг өөртөө татах чадвартай байх нь Цолмонгийн чадвар аж. Ангарагийн хийх, хэлэх, зорих, алхмыг "тэвчээртэй буюу бүсгүй хүний намба заагаад, эсвэл ичингүйрэн" хүлээх бус Ангарагаас өөртөө хэрэгтэй, хэрэгцээтэй дэмжлэг, хайр, халамжийг авч чаддаг байхад Цолмон суралцах хэрэгтэй. Цолмонгийн ч гэсэн тус дэмжлэг хайр халамж Ангарагт хэрэгтэй нь яалт үгүй үнэн.

Цолмон юунд суралцах шаардлагатай вэ гэвэл:
- Өөртөө туслалцааг авч чаддаг байхаар Ангарагт хэрхэн туслах,
- Өөртөө дэмжлэг авч байхаар Ангарагийг хэрхэн дэмжих,
- Өөрийнхөө хэрэгцээ, хүсэл, мөрөөдлийг биелэхээр хэрхэн Ангарагийн хэрэгцээ, хүсэл, мөрөөдлийг биелүүлэх, гэх мэт.

Ангараг "тэжээн тэтгэгч" байх ёстой л доо. Гэхдээ Ангараг юунд суралцах ёстой вэ гэвэл:
- "Бага хийж" Цолмонгийн сэтгэлзүйн дэмжлэгийг үзүүлж сурах: тухайлбал, Цолмонгийн ямарваа нэгэн асуудлыг "шийдэх" талаасаа биш харин тухайн асуудлаар Цолмонг сэтгэл санаанаасаа "сонсож" сурах хэрэгтэй.
- Эртний дайчин баатруудын "чимээгүйхэн хүлээгээд отоод суудаг" чадвард суралцах. Цолмонг ярьж байхад довтлолгүй өөрийгөө зөв хамгаалах чадварт суралцахыг хэлж буй хэрэг.

Цолмон Ангарагаас, Ангараг Цолмонгоос болон өөрөө өөрсдөөсөө хэтэрхий ихийг нэхэж щаардаад, тулгаж тохоогоод байхаар тэдний харилцаа улам хүндэрдэг байна. Онолоор бол хүн ямарваа нэгэн шинэ зүйлд суралцахад 200 гаран удаа сонсох эсвэл мэдрэх хэрэгтэй байдаг гэнэ. Хэрвээ та мэргэн цэцэн ухаантан бол магадгүй 150н удаа ч байж болох.
Шинэ харилцаанд суралцахад мэдээж амаргүй бөгөөд тийм ч хурдан өөрчлөгдөхгүй.
Мэдээж хүн заримдаа мартдаг. Хуучин зуршил тийм ч амар салчихгүй.

Ямарч байсан өөртөө тулгарсан асуудлыг өөрийгөө эсвэл бусдыг буруутгахгүйгээр ойлгодог болж суралцах нь чухал.

Ойлгохыг хичээгээрэй. Энд тэндээс нь хамаа намаагүй бичсэн тул ойлгогдохгүй байж мэгэдгүй.

2 comments:

Anonymous said...

taalagdjiinoo. haanaas iim medeelluud olood bnaa. zovlooch ho.

Chandmani said...

John Gray "Mars & Venus In Touch" (энд тэндээс нь монголчлохоод л, өөрийн санал бодлыг зарим тал дээр нэмж оруулаад)...