2009-06-07

Нэгэн гуйлт...

Хүн санал сэтгэгдлээ бичихдээ дургүйцлээ янзан бүрээр илэрхийлэх юм аа, тиймээ.

Одоо бүр дасаж байх шиг байна даа. Жишээ нь: Швейцарын Цюрих (Greifensee, Unterdorf) "хавиас" GGAMAURNET-хэрэглэгч Windows NT-тэй, Mozilla 5.0 browser-тай компьютертэйгээ германаар харьцдаг нэг нөхөр "хучуулчих" бололтой юм аа. Сэтгэгдэл бичигчийн оршин суугаа газрын ойролцоо нэг сайхан нуур байдаг юм шиг. (худлаа ч байж мэднэ, гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд эдгээр мэдээллийг орууллаа :)

Тэгээд нэгэн гуйлт байна:

Бичлэг минь Танд таалагдсан, таалагдаагүйгээс үл хамааран санал сэтгэгдлээ бичихдээ арай соёлтой бичихийг гуйж байна.

2 comments:

Undraka said...

Намайг бас ингээд харчиж болох байх тээ...хэхэ

Chandmani said...

хэхэ оролдоод үзэх үү хө. YOKOZUNANET-ийн хэрэглэгч, Windows NT 5.1-тай, browser ni Mozilla 5.0. Улаанбаатараас минь байх шиг...
...болж өгвөл Java-gaa, мөн Flash-aa update хийгээрэй...