2009-06-01

Зүрхэнд дотно хүн болгоныг хэзээ ч бүү март...

Нэг өдөр охин минь хичээлээсээ ирэхдээ ийм бичигтэй футболктой ирлээ:

“Always remember to slow down in life; live, breathe, and learn; take a look around you whenever you have time and never forget everything and every person that has the least place within your heart.”

Үнэн үг шүү.

Монголчлох гээд үзвэл:

Амьдралын замыг туулахдаа заримдаа түр амсхийх хэрэгтэйг үргэлж санаж яв: амьдар, амьсгал, бас суралц. Цаг зав олдож байвал ухаан бодлоо цэгцлээд үз, бүгдийг болон зүрхэндээ дотно хүмүүсийг хэзээ ч бүү март.

4 comments:

Undraka said...

Мартахгүй яаж мартаж чадах юм ...

Дамдаа said...

"never forget everything and every person that has the LEAST PLACE within your heart" гэхээр бараг дайсан шахуу, эсвэл та бид огтын ач холбогдол өгдөггүй учир бидний сэтгэл зүрхэнд бага орой зайг эзэлдэг нөхдүүдийг хэлээд байгаа юм биш үү.

гэхдээ мэдкуу мэдкуу, бараг американтай буруу юмаар маргалдаад байх шиг байна аа би тиймээ.

Chandmani said...

Дамдаагийн бодол зөв л дөө:

"every person that has the LEAST PLACE within your heart"
"зүрхэнд ямарваа нэгэн байдлаар орон зай эдлэхийг" нь "зүрхэнд дотно" гэж монголчилсон хэрэг.

Англи хэл сурч байгаа Монгол хүн шүү би :)

. said...

Миний бодлоор бол маш том утгыг алдагдуулчихсан юмуу даа. Миний хувилбар бол:
Эхний хэсэг нь адил:

Амидралдаа түр амшийх хэрэгтэйг үргэлж санаж яв: амьдар, амьсгал бас суралц, зав чөлөө гарах бүрдээ эргэн тойрноо ажиж, сэтгэлд чинь хамгийн бяцхан орон зайд байх тэр л зүйлийг бас тэр л хүнийг хэзээ ч бүү мартаарай.

ӨӨрөөр хэлбэл чиний жижиг гэж бодож явсан зүйл бас нээг их ач холбогдол өгдөггүй, ойшоодоггүй байсан тэр хүнийг бас хэзээ ч бүү март гэсэн үг. Учир нь үнэхээр чиний төлөө гэж бодсон бол тэр хүн чамд маш энгийн атлаа сайн, сайхан зүйл хийчихээд чимээгүйхэн алга болдог. Тэрийг чи анзаараагүй өнгөрсөн бол эргээд дурсаж бодож яваарай гэсэн үг. "at least place in your heart"---- чиний сэтгэл зүрхэнд хамгийн "дор", адагт, чухал бус гэдэг утгаар орно.

Ta nar yu gej bodoj baina?