2009-06-15

Хайрын Тойрог (үргэлжлэл)

Хайрыг тойрог гэхээр тасралтгүй, үргэлж эргэн тойрч байдаг гээд ойлгогдох биздээ.

Эр хүн эмэгтэй хүний зүгээс "хүлээх" 6-н хайрыг хүртэхээрээ урамшиж эмэгтэй хүндээ "бүхий" хайрыг өгдөг байна. Үүнтэй адил адил эмэгтэй хүн эр хүний зүгээс "хүлээх" 6-н хайрыг хүртэхээрээ урамшиж эр хүндээ "бүхий" л хайрыг амсуулдаг :) аж.

Эсрэг хүйснийхээ хүний хүлээж буй хайрыг ойлгосноор, мэдэрснээр харьцаагаа улам баталгаажуулах, дээшлүүлэхэд тань хэрэг болно. Нэгэнт эрчүүд Марсаас, хүүхнүүд Венусаас ирсэн тул өөр өөр зүйл шаардах нь ойлгомжтой болж буй хэрэг.

Бүхнийг бага зэрэг тодруулах гээд үзнэ ээ:

1. Эмэгтэй хүнд халамж, Эрэгтэй хүнд итгэл хэрэгтэй
Эр хүн эмэгтэй хүнд, түүний сайн сайхны төлөө халамж тавиад ирэхээр эмэгтэй хүн дурлуулж, хайрлуулж, халамжлуулж байгаагаа мэдэрдэг. Эр хүн эмэгтэй хүнийг халамжилж чадаж байвал эмэгтэй хүний нэгэн "хэрэгцээ"-г хангаж буй хэрэг. Энэхүү хэрэгцээг хангаснаар эр хүн эмэгтэйгийнхээ зүгээс илүү нээлттэй, урамших харьцааг хүлээнэ.
Эмэгтэй хүн эр хүндээ нээлттэй, урамтай харьцсанаар эр хүн итгэл хүлээж байгаагаа мэдэрдэг. Итгэл гэдэг нь эр хүн чадлаараа байгааг, ханийнхаа төлөө байгаа ойлгохыг хэлж буй хэрэг. Эмэгтэй хүн эр хүнийхээ чадвар, чансаа, хүсэл зориг бүхий л чанарт эерэг хандсанаар эр хүний нэгэн хэрэгцээ хангагдаж буй хэрэг. Ингэснээр тухайн эрийн эмэгтэй хүнийг халамжлах, түүний сэтгэл санаа, хэрэгцээг ойлгох нь чадвар нь улам идэвхжинэ.


(мөн үргэлжилнэ)

No comments: