2009-05-23

Охиныхоо л тухай...

За тэр улс төр надтай надгүй явдгаараа явна, байдгаараа байна... хэхэ Улс төржихгүй амьдралаасаа хуваалцах гээд үзэх үү дээ...

...АНУ-д ажилгүйдэл ихсээд байгааг бас бус дурьдаж байснаа санаж байна. (Өө тийм, Испани улс нь хамгийн их ажилгүйдэлд автаж буй гэсэн шүү. Тиймээс ажил хийх гэж тийшээ зүглээд хэрэггүй. Үнэн шүү) Тэр тусмаа эндхийн хүүхдүүдийн зуны амралтаараа ч гэх юм уу, ажил олдох байдал 1997 оноос хойш буурч ирсэн юм билээ. Голдуу үйлчлэгч зөөгчийн, угаагчийн ажил олддог боловч энэ нь энэ жил буурсан тоотой байна билээ... Гэтэл охиныг минь ажиллаад өгөөч гэсэн захидал хаалганд хавчуулчихаж. Охиндоо гардуулаад хүмүүст ажил олдохгүй зовж байхад чамайг ажиллаад өгөөч, бүр олон цагийг гаргаж өгч ч болно гээд "гуйсан" байдалтай бичсэн байхын, "чи их үнэтэй болж байна" гээд л би охиноороо тоглоод ... Тэр нь манай байрны комплексоос ирсэн хэрэг л дээ. Цаг хугацаа ямар ч амархан өнгөрөх юм, ноднин жил охин минь энэхүү комплексын ил бассейнд харгалзагчаар ажилд орж байсан, цагаар бодож цалингаа аваад л... яа сүртэй... Ажлынхаа хөлсөөр өөртөө компьютер авсан. Тэгээд одоо түүнийгээ зөвхөн өөртөө ашиглаж хичээлээ хийж байна. Бас бус хөбгүүн энээ тэрээтэй чатлаад л... Тэрийг нь ч би мэдэж л байна... Тэгсэн тэндээ дахин ажилаад өгөөчээ гээд гуйгаад байхын хэхэ.... Тоглоомгүй хэлэхэд би охиндоо баярлаж байгаа... Хүн нэр хүндийг "ажиллаж" байж олно. Охин минь тэр нэр хүндийг хэрхэндээ "олчихож"... Болж л байна... (Бас хэцүү, хэрсүү охинтой байх хэцүү шүү) Тэгээд одоо ажиллах бас аавдаа хэдэн төгрөг зээлэх л үлдэж дээ... Маргааш өглөө 10н цагт ажилтай гээд эрт унтсааан өнөөдөр... Маргааш аягүй л бол шар охин минь бов бор болоод ороод ирэх байх....

... гэх мэт...

2 comments:

Бүсгүй said...

sain ohin bn shd. aavdaa tuslaad

Chandmani said...

thx Бүсгүй...