2009-05-31

Нагаандсаан...

Улс төржихөө болисоон, яршиг...

...Өчигдөр найз минь утасдаад элснийхээ гар бөмбөгийн тоглох уу гэж урихад нь баярлав хө. Энэ нь зун болсны тэмдэг л дээ. Завгүй байсан тул очиж чадахгүйгээ хэлээд уучлал гуйтал маргааш бид "буудлага" хийнэ хэрвээ зав гарвал Д-гийнд (гарал нь Энэтхэг) очоорой гэлээ. Би ч зарим найз нөхөдтэйгээ уулзаагүй хэдэн сар болчихсон тул дуртай нь аргагүй зөвшөөрөөд өнөөдөр өглөө 10н цагт болзож тохиров...

... За тэгээд баахан "нагаандах" шив дээ. Найз Д-гийнх эдлэн газартай тул тэдний хувийн эзэмшил газар дээр найзууд нийлсэн 10 гаруй хүн бараг л 10 гаран янзын буугаар бай буудаж нагаандав. Тоглоомон буунууд биш л дээ, жинхэнэ гар буунууд... Хүн болгон л шахуу гар буутай юм. Арчилж янзалж буй, сав баглаа нь ч гэж бараг л чемодан дүүрэн юмнууд байх юм. Нэг найз минь бүр автомат буутай юм билээ, тэр нь бүр 2 чемодан шахуу...

...Янзан бүрийн бай тавьж байгаад 5-аас 15 метр хүртэл зайнаас буудацгаав шив дээ. Байнууд нь зориулалтын байснаас гадна нэг нөхөр өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байрныхаа гадна хатгаж байсан ялагчийн сурталчилгааны самбар (манайд байдаг шиг хүсэр том хэмжээтэй бишээ), бас нөгөө террорист Бен Ладений зургийг хэвлэсэн цаас хүртэл байлаа...

...Янзан бүрийн бууны зураг болон нэрс оруулахаасаа "айгаад" хэдэн хонгионы зургийг нэг байны зурагтай хамт орууллаа. Хонгио болгон нь нэг төрлийн бууг илэрхийлж буй. Хонгиог бүгдээс нь цуглуулж чадсангүй. Зурган дээр буй байг лазерийн тусгалтай 9мм-ийн гар буугаар буудсан бөгөөд нарийнаасаа 2 дахь хонгио нь байгаа юм. Хонгио байг харьцуулаад байны хэмжээг нь ойлгочихно биз дээ. Ер нь бол 45, 40, алдарт 9 мм-ийн гар буунуудтай нөхдүүд байна билээ. Нэг нөхөр хуучны гар буутай байсан түүнийг cowboy гээд дуудаад л... Нэг нь гарын алганд багтах жижигхэн гар буутай байсан ч, хамаагүй авч зүрхэлсэнгүй тул түүгээр буудсангүй дээ..

Мөн спортын буудлага хийлээ. "Нисдэг таваг" буудах гэж монголоор нэрлэх байх даа. Анх удаа буудаж үзсэн. Ерөнхийдөө бол 3 буудсанаас 1 онож байсныгаа давгүй гэж бодоод байгаа шүү :)

Буудлага хийх нь сайхан байлаа. Амралтын нэг өдрийг иймэрхүү байдалтай өнгөрөөлөө дөө...

Өө тийм, мэдээж мах шарах хоол унд пиво гээд л үргэлжилсэн байгаа...

4 comments:

Undraka said...

Good for you :)

byambaa said...

uls tordohgui bsn ni deeree, bi bol ogt uls tordohgui bga. yarishig, ooroo l nervtehiin nemer. gehdee yahav bas zugeer suuj chadahgui chih taviad l ajiglagchiin uureg guitsetgeed l yavj bna daa.

Chandmani said...

Ундракад:
Харин их зүгээр юм шиг байна. :)

Бямбаад:
"Бид" бүгдээрээ дуугарахгүй бол хэн дуугарах билээ гэж боддог байсан юм. Гэтэл бид "бүгдээрээ" биш зөвхөн "тэд" дуугарах л эрхтэй байсныг нь мэдээгүй хэрэг л дээ.
Зүгээрдээ улс төржихгүй амьдраад байж болох байх... :)

Chandmani said...

"Мэргэн бууч"-д:
Ингэж болохгүй байхаа. Хуулиар болохгүй тул устгалаа.