2009-05-24

Сумогоо үзсэн үү? Эсвэл Сонгуулиа өгсөн үү? Бас бус бла бла....

Сонгууль болдгоороо болж санал хураалт явдгаараа явлаа... Бас Сумо барилддагаараа барилдаж монголчууд үздэгээрээ үзсэн бололтой....

Зарим нэгэн мэдээллийг уншиж байхад санал хураалтыг 22 цаг хүртэл явуулна гэсэн хуультай байхад... "албаар" 21 цаг өнгөрөөж бараг 10н минутын өмнө шахуу очиж "бужигнах" байдал гаргадаг... Хэн нэгэн албаар "зохион байгуулсан" ч байж болно... Сумод ч тохох гэж байх шиг... Хуулийн дагуу сонгуулиа өгч чадахгүй бол хэний буруу юм? Одоо "түүнийг нь" сонгууль "луйвардсан" гэсэн тайлбар оруулаад хэвлэлийн хурал зарлаад л хэцүү болох байхдаа...
Мөн Зарим иргэд өөрсдийнхөө "буруугаас" болоод бас саналаа өгч чадаагүй тохиолдлууд олон байгаа. Хаанаа амьдардгаа ч мэдэхгүй "бүртгэлтэй" хүмүүс олон байдгийг гагцхүү сонгуулиар илрүүлж болно. Сонгуульд идэвхтэй оролцох болоод тэгж буй биш идэвхтэй оролцох боломж олгодог учраас тэгж бичлээ.

Эхнээсээ "хаалттай" хуралдаад л.... Хэн нь ч байсан ялагдаж сураасай даа...

Хэн ялах нь миний хувьд бол тодорхой... Энхбаяр ялахаар луйвардсан, Элбэгээ ялахаараа ардчилал ялж буй юм шиг мулгуу ойлголтоосоо хүмүүс хэзээ салах юм бол доо? Ингэж ойлгодог нь ихэвчлэн "ардчилалын" ололтоор гадаадад амьдардаг (сурдаг) хүмүүс байдаг, мөн нэг бодлын Баабарыг "хэт" тахин шүтэгчид... (Баабар тэдний тархи толгойг нь угаасан гэсэн үг), тэдний дотор ухаалаг нь байхад бас увайгүй, эрээ цээргүй, түрэмгий хараамтгийнууд бас бий... Тэд Монголын орчинг "гадаад" бодлоороо хараад дүгнээд байдаг...

Нэтийн ертөнцөд тэд түрэмгий бөгөөд идэвхтэй оролцдог. Ямар сайндаа л бараг бүх Монголын сайтууд Элбэгээг дэмжсэн байдалтай ба нийлээд уриалга хүртэл гаргасан байсан. Нэтээр хамгийн их муулуулдаг хүн бол Энхбаяр (гэр бүлээрээ), харин хамгийн их дэмжлэг хүлээдэг нь Элбэгээ. Гэтэл өнгөрсөн 7-н сарын 1-ний болон Монголын бусад улс төрийн "томоохон" үйл явдлуудын үеэр Элбэгээгийн үүрэг роль нь голдуу "сөрөг" тал руугаа байсныг харж байсан уу?

Монголын хамгийн муу муухайг, болох болохгүйг зөвхөн Энхбаяр хийсэн гэж үү? Миний бодлоор Энхбаяр улс төрийн тавцанд хүчтэй байгаа болоод муулаад байгаа хэрэг. Намын дарга байхад нь дарангуйлагч-аас нь авахуулаад муулсан. Ерөнхийлөгч болохоор нь бас л дарангуйлагч гэх. Дарангуйлсан юу байгаа юм бэ? "Дарангуйлал" гэдэг үгнийхээ учрыг ч ойлгохгүй зарим нь бурж байгаа даа...

"Энхбаяр"-аар занималдаж хоолоо олж иддэг хүмүүс их алдартай бөгөөд бүр "мэргэжлийн судалгааны" түвшинд очсон. Тэдний "мэргэжлийн түвшинд" бичсэн "зохиолуудыг" "ардчилсан" ард түмэн уншаад зарим нэг нь "Энхбаяраар өвчилчихсөн". Нэгэнд тэрхүү өвчнийг сэтгэл санаанд нь баттай суулгасан тул цаг тутамд бага багаар муулаад, сэдрээгээд, сэргээгээд байхаа нөгөө "мэргэжлийн зохиолчид" андахгүй... Нэг иймэрхүү...

Энхбаяр ялбал миний зөв, хэрвээ ялагдвал миний буруу болно. Тиймээс цаашид хэдэн цаг магадгүй 4-5 н цаг хүлээх л үлдлээ....

2 comments:

Anonymous said...

boliod uguuchee chi...

Бүсгүй said...

Bi Elbegeeg demjdeggui ee, neg l itgelgui hun. Gehdee Enhbayariig bitgii garaasai gej bodoj bn. Tegeheer Elbegee l bh shiv. Enhbayar ahij garval eronhiilogchiin erh medel zambaraagui bolj, parlamentiin zasaglaltai gedeg utgaa aldah yum shig sanagdaad bgaa. Elbegee bol yadaj l nam dotroo ch ter enhbayar shig nolootei bish. tiim bolohoor yag l "eronhiilogch - ev negdliin belgedel" bolood baij baimaar yum shig.