2009-05-09

Хэн нэгнээс хурдхан шиг салмаар байна уу?

Гэрлэчихсэн үү? Эсвэл гэрлээд хамтын амьдралаар гайгүй амьдраад байна уу? Хэрхэн ганцаараа сайхан, жаргалтай амьдрах талаар толгойгоо гашилгаж сууна уу? За тэгвэл хэрхэн хурдхан шиг салж сарниж болох талаар хэдэн сайхан зөвлөлгөөг өгөөдхий байз. Эр хүнд ч тэр, эмэгтэй хүнд ч адилхан хэрэгтэй байх шүү. Эдгээр 7н зөвлөлгөөг дагаад үз тэгвэл хамгийн амархан, хурдан салж сарниж болох байх.

7) Дотроо нуу. Гэр бүлийн болон хосуудын янзан бүрийн асуудлыг өөртөө л хадгалж, нуугдмал орон зайг үүсгэ. Жижиг сажиг гэлтгүй бүх асуудлыг хуралдуулаад аугаа асуудал болго, тэгээд явган хэрүүл маргаан гэх мэтийг өдөөд сүүлдээ дайн тулаан болгон хувирга.

6) Түүнтэйгээ биш найз нөхдүүдтэйгээ аль болох цагийг хамтдаа өнгөрөө. Хэрвээ найз нөхдүүд чинь янзан бүрийн найр, нийллэг, уулзалт, цуглаан ч гэх юм уу партийдвал түүнийг гэртээ үлдээчих. Тэгснээр тэр чинь аргагүй ганцаардаж тэнэгтэх болно.

5) Дургүй үед чинь тэрбээр сексдэх, нялганах, үнсэж таалах гээд байвал цааргалаад хөндийрүүл. Энэ тохиолдолд өөрийнхөө байр суурийг баттай хадгал. Секс хийвэл хангах гэж зовсны хэрэггүй. Зүгээр л өөрөө тавьсан бол дуусгаж сур. Ер нь бол дандаа ажиллаад ядарч байгаа биздээ, тиймээс секс хийсэн царайлж өөрийгөө болгоод болоо. Тийм биздээ. Хэн нэгнийг бодох шаардлага ч байхгүй, зөвхөн өөрийгөө. Хүн бодож өөрийгөө зовоох хэрэг юу байна.

4) Ямарваа нэгэн зүйлд санал зөрөх зүйл гарвал өөрийгөө бүү буруутга, шууд л түүнийг буруутга. Асуудлын учир шалтгааныг олох, тайлах гээд ч хэрэггүй. Чадаж байвал өнгөрсөн улиг болсон болгоноо он жил сартай нь, бүр болж өгвөл өдөр, цагаар нь сайтар ухаж төнхөж байгаад гаргаад өг. Нэгэнт өөрийгөө тууштай хамгаалаад зөвхөн зөвтгөөд гарч чадвал янзан бүрийн хэрүүлд ялах болно.

3) За тэгээд янзан бүрийн "өмнөх" тодотголтой найз залуу (нөхөр), эсвэл найз хүүхэнтэйгээ (эхнэр) холбоогоо аль болох бүү тасал. Олон байх тусмаа зүгээр. Болж өгвөл тэдгээр харьцаагаа сэргээ. Аль болохоор эсрэг хүйсийн хүмүүсийг шинээр олж дотносож сур. Янзан бүрийн асуудлаар тэдэнтэй гайгүй, бүр дотно харьцаатай бай. Тэгээд "өөрийнхөө" хүндээ(өмнө бичсэнээр "түүнтэйгээ") тэр талаар байнга байнга дурсаад л, тэднийгээ магтаад л, өмөөрөөд л, ер нь бол үргэлж сануулаад бай.

2) Түүнтэй байхдаа дандаа ууртай, уцаартай, ядарсан зовсон, өвдсөн, гуньсан царай, болж өгвөл бүх л уйтгарлах чадвараа бүрэн даачил. Нэгэнт л чи зовж байгаа бол тэрээр зовох нь зөв биздээ. Үхсэн ч хамтдаа шүү дээ, тиймээ.

1) Боломж л олдвол доош нь "чихэж" сур. Ялангуяа бусдын өмнө бол бүр янзтай ш дээ. Битгий магт, битгий бахарх, битгий сайшаа. Сэтгэлийг нь онгироох, хөөргөх зүйл амнаасаа унагаагаад хэрэггүй. Дандаа л босс шиг царайл. Ер нь хаана ч гэсэн чи босс байх хэрэгтэй биздээ тээ.

эх сурвалж: E Lawrence Welch, http://www.holsterss.com/2007/08/7-ways-to-ruin-marriage.html

4 comments:

Undraka said...

хөөх аймарын аймарын...хэн нэг нь надаас салах гээд ингэвэл ч би ч хөөрхий чааваас матаржингоо болохын биддээ ...

Хvсэл said...

...хэрэгтэй, бодууштай зөвлөгөө байна а.

Chandmani said...

эдгээр нь миний хувьд их хэрэгтэй зөвлөлгөө мэт санагдаад байгаа юм. Хувь хүнийхээ хувьд эдгээр буруу зүйлүүдээс нилээн хэдийг нь хийчихэж. Засч, залруулж болохгүй хорвоо хойно яах билээ тиймээ.

Undraka said...

Хэдийгээр түүнээс салахын тулд биш ч гэсэн дээрх үйлдэлүүийн нэлээдийг байнга хийгээд л байдаг юм байна. 1.2.3,4-с бусдыг үе үе хийчээд л байгаам. баярлалаа энийг уншаагүй бол анзаарахгүй байх байж.