2009-04-19

Kерамикс уу эсвэл Сирамикс уу?

Охин сургууль дээрээ ceramics хийгээд гэртээ нэгэн ваар, бас өмнөх зурагнуудад байгаа зааны дүрстэй "шаазанг" гэртээ авчирсан юм.

Зааны дүрслэлтэй керамиксийг авчирахад нь би керамикс гээд хэлчихвээ. Гэтэл охин минь ойлгодоггүй. Намайг шоолоод бүр хачин юм боллоо...

Гэтэл англиар ceramics буюу серамикс гэж байж. Тэрийг нь би керамикс гээд оросоор дуудаад байж. Бид 2-уул маргалдаад сүүлдээ нетээс хайлаа. Гэтэл асуулт нэт дээр орчуулга нь вааран эдлэл гэж байх юм.

Би бүр ч зөрөөд үзлээ. Керамикс гэдэг нь шаазан эдлэл болохоос вааран эдлэл биш юм. Зөвхөн вааран эдлэл гэвэл зохисгүй бөгөөд энэ нь зөвхөн тусгайлсан нэр юм. Шаазан эдлэл гэх нь зохимжтой болов уу гэж бодоод энэ бичлэгээ бичлээ. Тэгсэн охин минь шааз гэж юу юм гээд салдаггүй ээ. Би шааз биш "шаазан" гээд бөөн маргаан хэхэх. Бас л зөрнө өө гэж....

Нэгэнт мань мэтийн хөгшчүүл "оросоор" сурчихсан тул англиар хэлж байгааг нь "ойлгох" хэрэгтэй болох нь дээ...

No comments: