2009-04-25

Бензин тос ба Мөнгө төгрөг... (үргэлжлэл)

Best cars 2009 check http://www.kiplinger.com

7. Бензиний банкаа "түгж" (Lock it up)
Орчин үед хулгай их болоод янзан бүрийн мэргэжлийн хулгайч нар тодроод байна. Үүний нэг жишээ нь машины банкнаас бензин хулгайлагчид буюу англиар siphoners. Одоо энд банкны "цоож" моодонд ороод байгаа гэнэ.

8. Машинаа үргэлж торд (Stay in tune)

Утаа, тоос, яндан, мотор гээд л машиныхаа бүхий л эд зүйлс болон ажиллах чадварыг сайтар шалгаж үргэлж үзлэгт бэлэн байлга. Тэгснээр бензин ашиглалтаа 4-н хувь нэмэгдүүлнэ. Мэдээж хэрхэн яаж хийсэн гэдгээс их зүйл шалтгаална шүү.

9. Сүүлдэж дагаж давхихаа болих (Close the gate)

Хэрвээ том эсвэл ямар нэгэн машины ард явбал салхины эсэргүүцлийг дараад "гайгүй" байдаг гэсэн ам дамжсан яриа байдаг боловч энэ нь эсрэгээрээ юм гэнэ. Өмнөх "том" машиныг өнгөрсөн "салхи" (агаар) харин ч түүний сүүлийг нь "мушгиж" ард талд нь хуралдаг байна.

10. Явах зам, чиглэлээ судал (Re-think your route)
Хаа нэгтээ сааталгүй явахын тулд замын түгжрэлд орохоосоо сэргийл.

11. Эхлээд төлөвлөж бод (Figure it out first)

Явахаасаа өмнөхаашаа хаагуур явахдаа тохируулан газрын болон автозамын зураглалыг сайтар судал. Төөрөх, будилах, тойрох, саатах зэргээс болон бензин тосыг илүү гарздахаас зайлсхийх болно.

photo: http://www.kiplinger.com/tools/slideshows/09BestNewCars

No comments: