2009-04-24

Спортын тухай бага сага...

Америкийн Мэргэжлийн Сагсан бөмбөгийн багуудын PLAYOFF эхэлчихээд сайхан байна аа. Тоглолтуудын талаар бичээд яахав. Энэ жилийн аваргаар Cleveland эсвэл Lakers болох байх. Ноднин жилийн аварга Celtics гайгүй боловч энэ жил "харьчихаад" байна. Ядаж байхад гол тоглогч нь бэртээд тоглох боломжгүй болсон. Allen гээд 33н настай great од байгаа боловч бие нь "хөгшдөөд" орон гаран тоглоод байна.
Би уг нь Cleveland-ын хөгжөөн дэмжигч боловч аз нь шовогойгоод Portland гарчихаасай гэж залбирч байгаа. Гэхдээ мань залуучууд арай л болоогүй харагдаад байхым даа....

За сагс дуусаа....

Одоо хөл бөмбөг. Chelsea багийн улаан дэмжигч хүн би бээр тоглолтуудыг нь үзэж чадсангүй. Сагсан бөмбөг биш хөл бөмбөгөнд илүү дуртай юмсан. Английн аваргын төлөөл тоглолтонд орж чадах эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Мэдээнээс харж байхнээ чадахгүй бололтой догоо....

Америк хөл бөмбөгийн сезон эхэлнэ. Энэ жилийн Draft буюу сонгон шалгаруулалт болно. Энэ нь коллеж, их дээд сургуулийн "алдарт" тамирчдаас зарим одуудыг мэргэжлийн багууд багтаа элсүүлэхийг хэлж буй хэрэг юм. Ямар ч байсан нэгэн Georgia-ын нэгэн тоглогч залуу мэргэжлийн "хөл" бөмбөгийн багт 6-н жилийн 70 гаран сая долларын гэрээ хийхээр тохирох бололтой. Үүний 41 н сая нь гэрээнд тусгагдсан тул яалт ч үгүй өгч өгөлцөнө үлдсэн нь цаашдын байдлаас шалтгаалах гэрээ юм... Энэ нь одоогийн байдлаар рекорд юм байхаа...

За хоккей... NFL...

Болих уу даа. Хийдэг ажилгүй юм шиг хэхэ

2 comments:

MW said...

Ene jil ManU dahiad turuuleh baih

Chandmani said...

Харин тэгэх байхаа...