2009-04-19

Биен тамр мантугай :)

Ойрын үед хүмүүс тэмцээн уралдаан тоглоом гээд "биен" тамирыг мандуулж байгаа бололтой догоо. Гэмтсэн бэртсэнээс нь бусад нь бол болж л байна. Тоглож байхдаа болгоомжтой байцгаа л даа. Тэгээд л эр нь эм, эм нь эр балиашиг хараад хамаг чадлаараа зүтгээд өөрсдийгөө бэртээж болохгүй ш дээ :)

хэхэ за за тоглосон юм....

Жил бүр уламжлал болдог шаврын гар бөмбөгний тэмцээн 7 дугаар сарын 11-ны өдөр болох юм байна. Зохион байгуулагчдаас нь email ирсэн. Өнөөдөр чинь хэдэн билээ. Тэгээд боддоо. Урьдчилан мэдэгдэж сүртэй гэдэг нь тиймээ. Эсвэл үгүй юу?

Манай наадмын өдөр давхцах бололтой. Чикагогийн наадамд очдог ч юм билүү гэж бодоод бас халгаад байгаа. Танихгүй хүн "бараг" байхгүй газар очоод дээр нь "тэднийхэн" гал-галаараа ч билүү хуваагдаад "наадамлачихлаар" мань мэтийн зочид нь гадуурхагпах байх даа... Тиймээс наадам маадам гээд тусгайлан баярлах боломжгүй тул тэр өдөр шавартайгаа л хутгалдах байх даа. Их зүгээр байдаг юм. Олонтой шаварт хутгалдаад ... их сайхан амралт, зугаа болдог..

2 comments:

fraeulein said...

намайг хэлээд байна уу даа эхний мөрөнд :P

Chandmani said...

хихи