2009-04-14

Гар утас ....

Орчин үед техник технологийн хөгжил дэвшил хүмүүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж буй билээ. Цаашид ч улам хөгжин хүн гэдэг амьтан мэдэхгүй чадахгүй зүйл үгүй болох буй зээ гээд оршил хэсэг :)

Гар утас гээч нэг зүйлийг анх удаа хэзээ харснаа санахгүй, бас мэдэхгүй байна. Монголдоо 1996 онд харсан байж болох талтай. Яагаад гэвэл Мобиком анх байгуулагдсан. Тэр үед ажилтай байлаа. Андуураагүй бол Seimens S4 ч билүү одоогийн гар утаснуудыг бодвол нилээн хүнд, бас том хар гар утас байсан санагдаж байна. Хармаандаа хийхэд өмд унжаад л энд тэнд нь товойгоод сүртэй шүү. хэхэ Одоо бол нарийсаад, жижигрээд, өнгө үзэмж ороод, дуу шуу нь нэмэгдээд, бас үздэг хардаг болсон гэж байгаа...

Хувь хүнийхээ хувьд гар утсыг 1997 оноос хойш ашиглаад ирсэн байхын. Мобикомын байнгын хэрэглэгч (утасны дугаар 9916..., 9918... гээд л 9911... дугаар солих үнэхээр дургүйн дээр ажлын шаардлагаар болдоггүй байв ), сүүлд Скайтел (9616... байсан шиг санаж байна мартсан байна шүү) нэмэгдсэн, бас бус газрын хэрэглэгч (9.... ) байлаа. Ажлын болон амин хувийн гээд гар утаснууд дунд эргэдэг байжээ хөөрхий. Мартана гэж үгүй байлаа. 2-оос 3-н (зарим тохиолдолд түүнээс ч олон болно) гар утас эзэмших тул яалт үгүй нэгийг нь пиджакныхаа энгэрийн хармаанд голдуу хийж явдаг байж билээ. Мөн ихэвчлэн дууг нь хааж чичиргээн дээр нь тавих сүүлдээ байн байн зүрх дэлсээд ч байгаа юм шиг мэдэрдэг болж билээ...

Загварын хувьд нэг их голж шилээд байхгүй тул голдуу Nokia бөс Sony Ericsson байсан байна. Болох болохгүй янзан бүрийн шалтгаанаар олон ч утсыг алдсан даа. Жишээ нь таксинд сууж яваад сууж буухын хооронд өмдний хармаанаас уначих гэх мэт. Аль эсвэл ярьж байгаад энд тэнд мартаад орхичих гэх мэт. Бас залуу ч байлаа, алдаа хийгээд алдсан нь бас бий. Харин эргэж олдсон нь ганцхан удаа байх.

Харин энд бол гар утас хэрэглэх нь үнэхээр ховор ганц байгаагаа машиндаа болон энд тэнд тавиад мартсан байх нь олон. Охинтойгоо холбоо барихад л голдуу ашиглана. Хэрвээ охинтойгоо байвал гар утсыг санах ч үгүй. Дуугарахыг нь сонсвол олж хардаг болж дээ... Гар утас гэснээс анх ирээд гар утасгүй их эвгүй байж билээ. Үргэлж холбоотой, яриатай, чагнаастай, чичрээстэй байдаг, зарим тохиолдолд загнуулж байгаа мэт болдог хүн чинь нам гүн оргиод л.... За энэ талаар ингээд дуусаа... Утасны тухай бичсэн чинь янзан бүрийн дурсамжууд орж ирээд нэмж бичмээр ч болж байх шиг.... Гэхдээ бичихгүй ээ....


.... Гар утасны үүх түүх, хөгжил, дэвшлийг харилцаа холбооны салбарынхан, хэвлэл мэдээллийнхэн олон түмэндээ сурталчилсан байлгүй дээ гэж бодоод тэр талаар орхилоо...

(бичээд байсан их болчихсон байна. Маргааш үндсэн сэдвээ үргэлжлүүлэн бичье)

2 comments:

Дамдаа said...

Гар утас гэдэг бол маааш хэрэгтэй зүлийн нэг боловч би өдийг хүртэл гар утас биедээ авч явсангүй ээ. Би бас их дээр үеийн хүн байна шүү.

Ийшээ тийшээ явахаар гар утсаар ярих их дургүй, бас нөхөр гаднаас залгахаар бас их дургүй.

Гэхдээ яагаад тийм болов гээд бодтол манай аав бага байхад гэр рүүгээ хэт их залгадаг байсан байгаа юм.

Яана аа сонсвол муу аав минь гомдох байгаа даа. Эмч болохоор жижүүрт гарна, за за тэр өдөр бол зүгээр нэгийгээ утасныхаа хажууд автомат хариулагчаар зогсоох нь дээр байдаг байжулээ, хүүхэд байжээ хөөрхий.

Тээд би боддогийн би залгаад байвал гэрийнхэн түвэгшээчих вий дээ гэж болгоомжлоод байдаг болчих сон шиг байгаам. би бас хүүхэдээ үнсэх их дургүй. Энэ бас л аавтай минь холбоотой хэ хэ хэ. За жоохон халамцуу ирвэл бид хэд би үнсүүл би үнсүүл гээд л хоорондоо бөөн юм болдог байж билээ, эргээд санахад их гоё оо. Гаднаас орж ирсэн нэгийгээ аав үнсий гэнэ чамайг гээд л явуулчихдаг байж билээ, хэ хэ хэ. Манай аав одоо ч бид нарыг үнсий гэнэ.

Гэхдээ би аавынхаа занг хамгийн их дуурайсан болохоор хөгширөхөөрөө яг аав шигээ аашилах байх, тэр үе нь манай ач гуч нар дээр ирэх байх аа гэж бодоол хэ хэ хэ.

Chandmani said...

...аавыгаа бодож санах нь сайхан шүү...сайн аав, өвөө байх ч хэцүү байх... ямар ч байсан сайн аав байх хэцүү гэдгийг ойлгоод л сууж байна даа...