2009-04-13

Ялалт болон Өрөвдөх сэтгэл...(бичлэг)

Энэ оны эхээр Америкийн Техас мужид болсон явдал.

Хоёр дунд сургуулийн охидуудын сагсан бөмбөгийн тоглолт болж нэг баг нь нөгөө багаа 100:0 харьцаагаар хожсон байна. Сагсан бөмбөгийн түүхэнд ингэж хожсон тохиолдол байхгүй болов уу. Тоглолтын хугацаанд "бөөрөнхий" бөмбөг бүр "азаар" ч болов сагсанд ороогүй нь хожигдсон багийнхны долоон шид нь бүрдсэн байсантай холбоотой болов уу.

Тоглолт ч яахав болоод дууссан. Гол нь тоглолтоос болоод үүдсэн дараагийн үйл явдлууд:

Хожсон багийн сургуулийн удирдлагууд 100 оноогоор дээр нь 0-оор нь хожсондоо "ичин зовсон" төдийгүй "өрөвдөх сэтгэлгүй" тоглосондоо хожигдсон сургуулиасаа уучлал гуйж. Дээр нь охидын сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчаа "өрөвдөх сэтгэлгүй"-гүй хожсондоо уучлал гуйхыг шаардаж гэнэ.

Дасгалжуулагч эр "би дасгалжуулагчийнхаа ажлыг хийсэн, багийн маань охидууд тоглодогоороо л тоглож ялалт байгуулсан, ямар зүйл буруу хийсэн юм. Уучлал гуйхгүй. Тэмцээн бол тэмцээн, өрсөлдөөн, ялалт, ялагдал байдаг" ухааны зүйл яриад зөрчихөж. Үүнд нь дургүйцсэн сургуулийн удирдлагууд түүнийг ажлаас нь халсан байна.

Товчхондоо иймэрхүү.

Зөв бурууг нь тунгаах гээд их бодсон хариултаа олоогүй л байна:
- Тэмцээнд хожсон нь талархал хүртэх ёстой байтал ажлаасаа халагдах нь зөв байсан уу?
- Өрөвдөх сэтгэл уралдаан тэмцээнд байх ёстой гэж үү?
- Шударга өрсөлдөх, шударга тоглох нь буруу гэж үү?
- Уучлал гуйх нь зөв үү?
- Хожсон нь буруу юу, хожигдсон нь буруу юу? Хэн нь буруутан вэ?
- Хожсон багийн охидууд, дасгалжуулагч "хуншгүй" загнасан уу?

Жич:Асуултанд минь хариулсан Undraka -д, бас "загнасан" Дамдаа -д талархав. Өө тийм. бас л асуухаа мартах гэж байна. Гарчиг нь бичлэгтэй дүйж байна уу?

No comments: