2009-04-11

УИХ-ын эрхэм гишүүн Алтай алдав уу, эсвэл?

"З.Алтай: Би сонгуульд санал өгөхгүй" сонины мэдээлийг уншаад төрсөн бодлоо бичих гээд оролдоод үзье. УИХ-ын гишүүн, дээр нь сэтгүүлч (нэр хүндтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрнө) хүнтэй нэгэн бодлын маргах болчих гээд хэцүү юм аа... Гэхдээ яахав...

Улс орныг хэн удирдаж авч явдаг билээ? Улс төрчид болох "бидний болох болохгүй эцэг эх". Тэр эцэг эхийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Бас Алтай гишүүн (эрхэм цолтой шүү). Бид, бид ч гэж 1992 оны Парламентын гишүүд шинэчилсэн Үндсэн хуулиараа хуульчлаад "билэгдлийн" ч "бэлэгдлийн ч" билүү болгочихсон. Түүнийг мэддэг байхаа гэж ойлгоном.

Улс орныг хэрхэн авч явдаг билээ? Сонгууль... Бүтсэн бүтээгүй, булхайтсан булхайтайгүй сонгууль. "Улс төрч" Алтай гишүүн үүнийг ойлгохтойгоо байх. Сонгуулийн үр дүнд ялсан намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн хуульд заасан тодорхой хугацаанд зөв ч бай, буруу ч бай улс орныг удирдаж явдаг. Юуны төлөө сонгууль гэгчийг зарлаад, хийгээд, дүгнээд ирснийг (зөвхөн Монголд ч биш) Алтай гишүүн мэдэхтэйгээ байлгүй гэж бодном.

Яагаад сонгууль болдог юм бол? Би "сайн мэдэхгүй" тул Алтай гишүүнээс асуумаар санагдлаа.

Бүр товчилоод асуулт байдлаар оруулна аа:

Яагаад сонгуульд мөнгө зарцуулдаг юм бол? Мөнгө нь хаанаас гардаг юм бол?
Тэрхүү сонгуульд зарцуулсан мөнгийг Алтай гишүүн эргэн төлж чадах уу?
Сонгуульд санал өгөх нь ямар ач холбогдолтой вэ? Сонгуульд санал өгөхгүй байхын хор хөнөөл гэх мэт асуудлаар Алтай гишүүн ядахдаа Сонгуулийн Ерөнхий хороо болон УИХ-ын Тамгын газраас асуугаарай. Төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ын эрхэм гишүүн ингэж ярилцлага өгөх нь УИХ-ын гишүүний ёс зүйд нийцэх үү? Эх оронч хүн үү эсвэл эсрэгээрээ юу? Таалагдсан таалагдагдаагүй гээд тайлбар хэлэх нь амархан л даа. Энэхүү ярилцлагаа өгөхдөө учирч болох ямарваа нэгэн үр дагаврыг нь тооцсон уу? ДАхин сонгууль болох зардлыг бие даан нэр дэвшин сонгогдогч гаргаж чадах уу? Бие даан нэр дэвшсэн гэдгээрээ түрүү барин хамаа намаагүй ярьж болно хэмээн ойлгож байгаа юм уу? Улс төрийн намууд гэсэн ойлголтыг хэрхэн ойлгодог вэ? хэмээн зөндөө зөндөөн асуултууд байна. Сэтгүүлч хүн тул энэхүү бичлэгийг "олж" уншаад хариу өгөх байхаа гэж найдаж байна. Мань мэт нь энгийн нэгэн иргэн сэтгэл санаагаа хамаа намаагүй буулгаж байгаа тул үүнийг өршөөнө буй заа. Хэрвээ УИХ-ын гишүүний эрхэм нэр хүчээр далайлгах гээд оролдвол бүтэхгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл ардчилал гэж нээг сайхан эд байна шүү дээ....

Ер нь бол Алтай гишүүн минь "болоогүй" байна даа гэж хэлмээр байна... Болсон ч гэсэн нээг их үнэнч, эсвэл эх оронч хүн болох гэсний хэрэггүй юмсан...Эсрэгээрээ болчихоод байгааг ойлгодог ч болоосой....Анх удаа УИХ-ын эрхэм гишүүн сонгуульд саналаа өг, битгий өг гэснийг уншиж байна. Анхдагч байх сайхан ч, зөв анхдагч байхгүй бол хэзээ нэгэн цагт эргээд толгой дээр тань буух байх шүү...

3 comments:

fraeulein said...

ta mini oird uls torjood baina uu daa. minii huvid ch deerh 2 hunii heniig ni ch songoh yum bilee dee. Songuuli ogohgui gehgui, harin ogoh bolomjgui baigaadaa taivshirch suuna daa yag unendee

Chandmani said...

Харин тиймээ. Сонин энээ тэрээг хааяадаа (хааяадаа шүү, өдөр болгон уншвал бухимдаад зүрхний өвчин тусах байх) гарчиглаад тэгээд бодол саналаа бичмээр болдог юм.

idevhten said...

altai ugaasaa boloogui bgaa ni bainga l haragddag oromdhiim zaluul tuuniig.

tegj urialj baihaar ard tumnii itgel huleesen biye daagcvh ner devshigchiinhee huvid ard tumnii snaliig ilerhiileh hergetisht, ooriigoo ch yumuu,kk, esuul oor hun ner devshuuliii, sanalaa ogmoorbna maina gsen shuu yum yariul mongoliin ard tumen demjiheer l bna, uchir ni songuuluid oroltsoh hizgaarlagdmal erhtei baisht, sanalaa ogoh hun bhgui tul.

gants chamdmani bish, ard tumen bugd l buhimdaj bna, oor hun devshihgui bgaad

gehdee yamar ch bsan l elbegdorj l buu garaasai daa, oor heleh ug alga

omnoh kommentuudiin hariug unshij bayarlalaa

idevhten gej nerlesugei uunees hoish