2009-04-04

Галзуу хүний бичлэг...

Хамаа намаагүй бичих гэхээр болохгүй юм. Хэн нэгнийг гомдоочих гээд эсвэл өөрийгөө муулчих байгаа мэт байдаг ч энэ удаад өөрийгөө солиоруулаад гар товчлуур хоёрыг нийллүүллээ...

За байз, юунаас эхлэх билээ?

Амьдрал... Гэр бүл... Гэр бүлийн амьдрал... Алдаа оноо... Бүгдийг нь багтаамаар байдаг... Гэвч чадахгүйн дээр болохгүй... Хүний өөрийн дурсамж, амьдрал бас өөртөө "архивдлагдвал" их л зүгээр гэдэг билээ... Гэтэл болох, болохгүйгээ бичээд ирсэн байдаг. Амьдралын холбоотой бичлэг болоод ирэхээр үнэхээр "хаширлах" юм....

За яахав...

Зүгээр л нэгэн залуу гэр бүлийн амьдрал байж... Нэгэн сайхан гэр бүл, хүүхэдтэй. Гэтэл амьдрал нь нэг л тогтож өгөхгүй. Эхнэр нь нэгэн санхүүгийн байгууллагад, эр нөхөр нь "өөрийн" ажилтай. Цалин пүнлүү тийм ч бага биш (тэгж бодогдсон), амьдрал нь гайгүй хэнээс ч доор орохооргүй. Гэвч амьдрал нь тайван биш...

Яагаад гэвэл:
Баасан ахын төрсөн өдөр. Зөвхөн Баасан ахын төрсөн өдрөөр зогсохгүй бас бус "төрсөн өдрүүд"... Эхнэр нь гайгүй бололтой (тэгж дүгнэсэн), ажил гэрийн хооронд гүйгээд л бас ч үгүй амьдралаа "авч" яваа нэгэн. Харин нөхөр нь болохоор мөнгө "олдог" боловч баасан ахын төрсөн өдрийг үргэлж тэмдэглээстэй. Утсаа таслаад алга болно. Орой шөнийн цагаар ирнэ. Шөнө дундын архи эхүүн үнэр үнэртүүлээд (тамхи татдаг эсэхийг нь мэдэхгүй) гэртээ ирэхээс нь эхнэр нь залхаж, айж, гутарч "хүлээнэ"... Эхэндээ ч яасан ийсэн хэмээн асууудаг байсан бол нөхөр нь оройтох тусам "дасч" залхаад сүүлдээ асуухаа ч болино... Яасан бол? хэмээн санаа зовдог байсан бол осолгүй л "амьд" байна хэмээн бодно...
Ямар ч тохиолдолд эхнэр нь хүлээгээд, хүлээгээд л..."уурлаад" хүлээгээд л. Нэгэнт хүүхдийнх нь эх болж "салж болохгүй" хорвоотой учирсан тул яалт үгүй хүлээсээр өдрийг давруулбал "нас"-ыг барна. Ийм байвал гэр бүлийн амьдрал оршин тогтноход үнэхээр хэцүү. Тэгэхээр хэн нэгэн эр Баасан ахын болон бусад "төрсөн өдрүүд"-ийг тэмдэглэх дуртай бол ирээдүйд бусад өдрүүдийг "гуниг"-ийн байдлаар өнгөрүүлэх болов уу гэж бодном...
Эрчүүдэд эхнэрээ ойлгох нь хамгийн хэцүү бололтой... Эхнэрээ дандаа чимээгүй, дандаа дагаж, дандаа зөөлөн, дандаа хүлээж, дандаа санаж, дандаа итгэсээр байх юм гэж битгий бодоорой. Нэг л өдөр нь "дэлбэрч" мэднэ шүү...

Яагаад гэвэл:Тэвчээр хүн болгонд байдаг. Харин хэр хэмжээ нь хязгаартай. Хэдэн жил тэвчиж чадах байх. Харин хэдэн арван жил тэсэхгүй шүү дээ. Ядаж байхад хүний амьдрал хорвоогийн амьдралын хажууд богинохоныг хэлэх үү. Амьдрал тэвчээрийг их шаардана даа, үнэхээр их шаардана. Тэвчээрийг нь шалгах хэрэггүй шүү...
Ер нь бол ганц эхнэр тэвчдэг ч юм биш. Бас эр хүн тэвчиж байгаа. Харин хэн нь хэрхэн тэвчиж байгаагаа дотроо хадгалаад явбал амьдрал балрах байхаа гэж бодном. Ил гаргах сэтгэлтэй байсан нь дээр байх. Харин "тэвчээрийг" ил гаргахдаа нөгөө нь сонсож, хүлээн авч чадахгүй бол амьдралын "тэвчээрээ" алдах байх... Бас ил гаргаж байна гээд хэрүүл маргаан, хараал зүхэл, нанчилдаан болох бол хэлээгүй нь дээр болох мэт... Хэлээгүй байснаасаа нуугдмал ертөнцийг үүсгэн бие биендээ итгэлээ алдаж байгаа хэрэг дээ....

Яагаад гэвэл:Тэвчээр барагдана гэдгийг сонсож байсан л даа. Амьдрал нь тогтнохгүй бол, нөхөр нь Баасандаад, эсвэл утга учир нь мэдэгдэхгүй "оройтоод" байхаар эхнэрт "өөр бодол" эргэлдэж (энэ нь амьдралд олон тохионо. хариутай бол бариатай ч билүү, бариатай бол хариутай ч гэдэг билүү нэг тийм зүйл байдаг) эхэлнэ...
Хорвоогийн эрчүүд бүгдээрээ модонд авирчихаагүй тул бас бус эрчүүд түүнийг олоод харчихна. Эрчүүд нь бас янзан бүр - ашиглах нэгэн байхад, аваад суучих бас нэгэн байгаа шүү... Өдөөд л... Өдөхөөс гадна уяраагаад, нялганаад л, бэлэг сэлт, цэцэг болоод л...Нөхрийн хэлээгүй үг, хандаагүй занг гаргаад л... Тухайн бүсгүйд сайхан байлгүй яахав. Нөхөр нь хайртай гээд өдөр болгон үнсэж чадаагүй байхад өөр нэгэн эр "чи сайхан, чамд би хайртай, дасаж, чи секси ч гэх юм уу гэж өдөр болгон шахуу мессеждээд, утасдаад байхаар бүсгүйн сэтгэл уяраад, сэтгэл нь хайлаад... Амьдрал ямар дуусчихсан биш, би ингэж явах гэж, эсвэл нөхөр минь мэдэх биш, нөхөр минь надад итгэж буй, тэртэй тэргүй өнгөрсөн, үзээд алдана аа яадаг юм, манай хүн ингэж явахад би яагаад болохгүй гэж, сонин гоё байж мэдэх байх гэх мэт янзан бүрийн бодолд "тарчлан" өөрийгөө зовоох боловч нөгөө талаар "жаргалтай" учирсан мэт болох байх даа... Бүсгүйн тэвчээрийн шалгуур...

Галзуу хүний тэмдэглэл мэт байгаа биз. Ойлговол нэг хэрэг, ойлгохгүй бол өөр хэрэг... Ямар ч байсан уншсанд баярлалаа...Ойлгуулж чадаагүйд уучлаарай...

5 comments:

Damdaa said...

Бурхан минь би энэ тэвчээр гэдэг юмыг л огт сураагүй хүн дээ. Өөрөө мэдээл байдгийн мэдээл байдгийн, гэхдээ үүнд тусгай ур чадвар байдаг юм шиг байна лээ. Баасан ахын төрсөн өдөр гэж шоудахыг хэлж байгаамуу. Шоудахад яадгийн? гоё ш дээ гээлайвал яанаа хэ хэ хэ.

fraeulein said...

Tөгсгөлийн үйл явдал өрнөхөөс өмнө хэн хэн нь ухаардаг болоосой

Chandmani said...

Манай Монголд гэр бүлийн хүмүүжлийн хичээл ордог билүү? Гэр бүл гэсэн ойлголтыг сайжруулах, дээшлүүлэх юмсан гэж бодогдоод байдаг юм...

fraeulein said...

ordoggui bhaa, sonsoj bgaaguin bn

. said...

...