2009-04-30

Зөвлөлгөө №3 - Биеэ нуугаагүй үед нь нүд, амаа бүү "нуу"...


Ойлгомжгүй гарчиг өгчихсөн үү? За тэгвэл шулуухан хэлэхээс... Бүсгүй хүн нүцгэн биеэ нуугаагүй үед нь унасан нүд, ангайсан ам, дурласан хайраа нээхээсээ бүү цааргал. (гэх шиг)

Өөрийнхөө дүр төрх, бие хаа, царай зүсэндээ санаа зовж, сэтгэл хангалуун бус байдаг бүсгүйчүүд "орал" сексийн үед таашаал авах нь бага байдгийг судалжээ. Мөн сүүлийн үеийн судалгаагаар өөрсдийнхөө бие хааг голдог, өөрөөсөө ичдэг хүүхнүүд сексийн хувьд "туршлага" бага, бас сексийн тал дээр өөртөө итгэлгүй (ханаж мэдэхгүй гэсэн үг байхаа) байдаг гэжээ.

За хө, тийм болохоор бүсгүйгээ өөртөө итгэлтэй болгох ажил ундрах нь байна. Өөртөө итгэлтэй болгох анхны алхам нь магтах, сайшаах, бас онгирооох :) Хэрвээ бүсгүй чинь чамд таалагддаг бол, тэр чинь биеэ харуулахаасаа ичээгүй бөгөөд чи нүдээ харамлаагүй бол магтаад, уяраагаад, сэтгэл санааг нь тордоод (хэн нэгнээс муухай ч байсан хамаагүй) өг. Үнэхээр хайртай бол магтах үг аяндаа ундрах байх. Битгий мартаарай - үр дүн нь сексийн таашаал. Чи зүтгээд хань чинь ханана.


photo: http://www.ramblehead.com

No comments: