2009-04-25

Бензин тос, улмаар Мөнгө хэмнэх 11н арга

kiplinger.com

Мөнгөө хэмнэхийг хүсдэггүй хүн байдаггүй байх гэж бодном. Эдтэй (машинтай) хүмүүс хэрхэн мөнгөө хэмнэж болох талаар их зүгээр санаанууд байна билээ. Тэр тусмаа энд тэндгүй нүүрлэсэн өнөөгийн хямралын үед мэдэхэд илүүдэхгүй байх.

1. Зөв жолоод (Drive smart)
Огцом хурдлах, огцом тоормозлох, хэт хурдлах гэх мэтээр "түрэмгий" байдалтай жолоодоход бензин тос урсаж өгнө. Тиймээс зөв бөгөөд ухаалаг бас намбалаг жолоодож байх хэрэгтэй. Хэрвээ зөв жолоодож байвал хурдны замд 33н хувь, хотын дотор 5н хувь тус тус бензин тос хэмнэх боломжтой.

2. Хямдханыг нь сонго (Choose wisely)
Зах зээлийн үед :) бүх бензин тос түгээгүүрийн газруудад бензин адил үнэтэй байдаггүй тул хямдханыг нь сонго. Хурдны зам ялангуяа free, түм бужигнадаг-байршил сайтай газрууд -тухайлбал mall их дэлгүүр худалдааны төв болон амралтын цэнгээний газрууд, парк, мөн цалин орлого сайтай газруудад-"баячуудын" хороолол гэх мэт газруудад түгээгүүрийн газруудын үйлчилгээний өртөг, бензин тосны үнэ өндөр байдаг.

3. Паркинг буюу зогсоолыг шууд сонго (Just park it)
Аятайхан, ойрхон зогсоол хайж битгий үүгээр түүгээр битгий эргэлд. Бензин тос хэмнэхээс гадна цаг хугацаа хэмнэх юм шүү дээ. Холхон зүгсоолд машинаа тавих нь хэдэн алхам ч илүү алхаж эрүүл мэндэд тустай байж болох юм шүү дээ.

4. Дугуйгаа зөв хийл (Get pumped up)
Дугуйныхаа хий, даралтыг нь зөв тааруулснаар бензин тосныхоо нормыг 3н хувь нэмэгдүүлнэ. Шалчийсан дугуйтай бол бензин тос их зарцуулна, жишээ нь 4н дугуйны даралт 1psi-гээр буурсан үед бензин тосны алдагдал 0,5 хувь нэмэгддэг байна. PSI гэдэг нь албан ёсны нэр томъёо бөгөөд нэг инчид ноогдох даралтын үзүүлэлт юм. Машины дугуйнууд бранд болгоноосоо хамааран харилцан адилгүй байдаг бөгөөд энэхүү үзүүлэлт нь дугуйн дээр "хэвлэмэл" байдаг. Мөн дугуйгаа зөв хийлэх нь аюулгүй байдлыг хангахаас гадна дугуйны ашиглалтын хугацааг уртасгана.

5. "Зөв" сэрүүцэх (Be cool)
Машинд халуун бол цонхоо онгойлгож бүү давхи, ялангуяа хурдны зам дээр. Энэ нь хурд сааруулж улмаар бензин тосны зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Тиймээс AC-г ажиллуулж болох авч энэ нь хямдхан тусах боловч бас "үнэгүй" эд биш юм. Болж л өгвөл сэнсээ ажиллуулаарай.

6. Хурдаа зөв тохируул (Go the speed limit)
60 mph буюу 97 км/ц хурднаас дээш бензин тосны зарцуулалт нэмэгддэг. Хэрвээ өмнө дурьдсан хурднаас 5 mph хурд хэтрүүлбэл 15-20н центийг илүү зарцуулж байна гэсэн үг. Энэ нь Таньд ашигтай байна гэж үү? (Эндэхийн хурдны замын дундаж хурд нь 65 mph байдаг. Миний давхидаг дундаж хурд нь 65-70 орчим. Түүнээс илүү бол цагдаад баригдаад хурд хэтрүүлсэн торгууль авах болно тиймээс болохгүй :) торгуулийн хэмжээ нь хэтрүүлсэн хурдаас хамаарах бөгөөд нэгэн удаа торгуулан хаширч байлаа :)



(үргэлжлэл бий)

photo: http://www.kiplinger.com/spending/car_center/

3 comments:

fraeulein said...

дээрх шиг машинтай болчхиймсаан :) аан, бас та дугуйтай хүмүүс яаж хэмнэх талаар бичээгүй байна хэхэ:P

Дамдаа said...

би бол мөнгөний үрлэгчин л гэсэн үг, гэхдээ л надад хогийн сав руу чулуудаад хаясан мөнгө гэж нэг ч л байдаггүй юм даа, ккк.

Chandmani said...

өөртөө итгэлтэй байх нэг хэрэг. харин хэт итгэх бас нэгэн хэрэг. Аль нь юм болдоо?