2009-03-07

MongolianWolf

Youtubed-д MongolianWolf гээд нэгэн account нээгээд хэдэн жил ч юм болчихож. Хэрэгтэй, хэрэггүй дуунуудыг нэтээс (зохиогчийн эрхийг зөрчсөн хууль бус хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрнө) татаад Монголоо сурталчилж, бас бус хүний сэтгэл, санаанд дэмжлэг болох болов уу гэж оруулсан... Нийтдээ 215 бичлэгийг хуулбарлаж... Нэг ч гэсэн гадаадын нөхөрт Монголоо таниулах юмсан сэтгэлээр хандаж байсан, харин одоо бол "хөгшрөөд", чадал тэнхээ буураад даахаа больж, нэмж оруулах сэтгэл ч алга...

"Sign in" хийгээгүй их уджээ...

Тэгээд өчигдөрхөн нэгэн удаа нэвтэрч ороод "бүхнийгээ" шалгалаа. Зарим нэгэн бичлэгт сэтгэгдлээ бичлээ. Учиргүй олон майл, сэтгэгдлүүд ирчихэж... Зарим нэгэнтэй нь маргалдах шахуу болох нь ээ. Нэг их онц ач холбогдолгүй тул энэ удаа линк хийхээс татгалзлаа...

Ихэнх майлууд тоогоор хэлбэл 84н майл "найз" болохыг хүссэн байсан. Тэр болгонд би хариу өгөөгүй юм. Энэ ч учиртай л даа. Удалгүй тэд нар намайг хужаа, ойрд, дөрвөд, халх, номтой, номгүй, тэнэг, мангараар дуудаад эхэлдэг байгаа. Найзыг таньж байж мэддэг гэдэг байхаа. Тэвчээргүй бөгөөд халтай хэн нэгэн танихгүй этгээдийг би найзаа гэж дуудаад явах нь зохисгүй хэрэг. Тэдгээр хүмүүс дотор ухаан нь уландаа, бас өөртөө хэт бүр хэт итгэчихсэн нөхдүүд ч байх юм. Надад онгироо, сагсуу, эсвэл ухаан муутай, эсвэл тэвчээргүй, хүний үг даахааргүй, цэцэн мэргэн мэт өөрсдийгөө боддог найзууд хэрэггүй ээ..

Харин зарим нэгэнд нь хариу өгөөгүйд минь уучлаарай гэсийм... Бичлэгүүд дотор зарим өөрийн минь бичлэг байгаа тул зөвхөн найз буюу гэр орныхондоо харуулах гэж upload хийсэн юм. Хэн нэгэн өөр хүнд харуулахыг хүсээгүй хэрэг л дээ. Жишээ нь би гитар дараад майлж байгаа гэх мэт... :)

4 comments:

Undraka said...

хэхэ хамгийн ууртай блог шүү...

Chandmani said...

хэхэ тийм ууртай юм шиг байна гэж үү... :)) сэтгэлээ бичлээ гэж бодоод байсан чинь уурлаад байснаа мэдрээгүй юм байна шүү дээ...

Undraka said...

сүүлийн үед дандаа л ууртай бичлэгүүд бичдэг болж. тгд л

Chandmani said...

хэхэ би уурлавал яах бол гээд нэг бодоод үз дээ... :) улаан үалзуу шүү дээ.. Бүгдийг нь нэгмөсөн гаргаад хачин юм болох байх аа.. :)