2009-03-06

76-н ухны майлалдааны эхлэл...

Цаг зуурын бэрхшээлээс, тэнгэрийн буруугаас болоод тарга тэвээр бүтэн аваагүй, тураалдаа орсон, өвс тэжээлийн хомсдолтой нэгэн ямаан сүрэг байж гэнэ... Харвын тэрсүү цаг эхэлж сүргийн оршин тогтнох асуудал улам хүндэрсээр....

Сүргээсээ тусгаарлагдан өвс тэжээл, эмчилгээ, сувилгаагаар дутагдаагүй боловч цадаж ханадаггүй, сүргээ боддоггүй, ихэнхдээ тарга тэвээр нь хэтэрчихсэн, бас бөөстсөн 76н хуц ухнууд сүргийнхээ толгой нэг ухныг хэрхэн тодруулах тухай майлалдаж гэнэ...

Нэг эргүүтсэн ухна нь "би..би..би толгой ухна болно. Сүрэг дотроо би хамгийн.. хамгийн..." гээд хамгийн түрүүнд ямаан майлахад нөгөө нэг элбэг ноостой ухна нь "нөхөөр, чи болоогүй ээ, би тэргүүн ухныг хэдэн удаа дагаж давхиад хажуу талаас бусад ухнууд мөргөчихсөн, одоо миний 3 дахь нь..." хэмээн тэндээс тургив. Тэрхүү хоёр ухнын маргаанд гуравдагч этгээд болон удам сайтай боловч буурал ноостой ухна "миний эвэр ургаж дууссан, одоо бүр бууралтчихлаа, хоцрох нь байна" хэмээн майлж омогтов...

Майлалдаан газар аваагүй тэрүүхэндээ байтал өмнө нь нэгдлийн сүрэгт идээшилж байгаад үржил селекцийн аргаар хувийн сүрэгт шилжсэн нэгэн эвэр нь хатуужиж болджсон ухна "уг нь сүргээрээ майлалдаж сүргийн тэргүүнээ сонгодог байсан, түүнийг болих хэрэгтэй, бидний 76н ухнууд л сүргийнхээ толгойг сонгох хэрэгтэй, тэгвэл бид өвс тэжээлээ хэмнэнэ" гэж санаа гаргав...


... (магадгүй юм даа)


No comments: