2009-02-19

Swhrt болон Sweetie хоёр минь

Нэг утгатай үгнүүд л дээ. Гэхдээ эхнийх нь миний хайртай бүсгүй, нөгөө нь миний хайртай охин. Гэр бүлийн амьдрал минь хүссэнээр, зөгнөcнөөр болсонгүй. Бусдын адил үр хүүхэд, сайхан хань, өв тэгш, сайхан жаргалтай амьдралыг мөрөөдөж явлаа... Нэгэнт мөрөөдөл минь биелээгүйгээс хойш өөрийгөө буруутгаад ч яах билээ. Тиймээс өөрт заяасан амьдралаа үүрээд л цаашдаа сажлах ч юм уу, гүйх ч юм уу, мөлхөх ч юм уу, жирийх ч юм уу төөрөг тавилангаа дагаад явах байлгүй. Явж л байна...

Залуу насны зөв буруу амьдралаа цэгцлэх зорилгоор нэгэн алхам хийгээд бүтээгүй бөгөөд ирээдүйн амьдралд минь их нөлөөлсөн. Зөвдсөн, буруудсан эсэхийг үл мэднэм. Өнөөг хүртэл яаж зохицуулах ёстой байсан юм бол гэж бодоод л явдаг. Ирээдүйд дахиад ийм байдалд орохыг үгүйсгэхгүй л дээ... Яавал дээр юм бол доо?

... Охин минь 10 орчим настай хаяад явсан муухай аавдаа гомдоод, гутрангуй байхыг нүднээс нь би мэдэрдэг байв. Охиноо өрөвдөж, муу хань байж болох ч муу аав байхыг хүсээгүйдээ боломж л гарвал охиндоо очиж цагийг хамт өнгөрөөдөг байв...
Гэтэл найз бүсгүй минь болохоор 20-н хэдтэй, ид залуу, эрч хүчтэй, омголон гэж жигтэйхэн. Үргэлж ажил царайлах найз залуутайгаа цагийг хамт өнгөрөөхийг хүсэлгүй яахав. Олдохгүйн зовлон дээр нь нөгөө залуу нь боломж гарах болгонд охин руугаа (хуучин гэр лүүгээ) гүйгээд байхаар нь дургүй нь хүрнэ. Тиймээс бид хоёрын дунд асуудал үүсэх болов.
Нэг талаасаа охиноосоо тусгаарлагдсан байдлаа зохицуулах, нөгөө талаар хайрт бүсгүйдээ би аав хүн гэдгийгээ ойлгуулах үүднээс нилээн тунгааж бодсоны эцэст хайртай бүсгүйгээ, өөрийн охинтойгоо уулзуулан танилцуулахаар шийдэж билээ. Их халгаж байж зориглосон доо... Хэнд ч тэр тухайгаа хэлсэнгүй, ямарваа нэгэн байдлаар урьдчилан мэдэгдсэнгүй. Хэрвээ миний хоёр sweetheart-ууд бие биенээ таньдаг болоод улмаар "хамт байх" боломжтой бол ч...

..Ажлын газраас жил бүр зохиогддог уламжлалт спортын арга хэмжээнд оролцохдоо нөгөө хоёрыгоо танилцуулахаар шийдэв. Бүтэн сайн өдөр байсан тул бүгд завтай. Би өөрөө бас бус тэмцээнүүдэд орох тул нөгөө хоёр маань "хамтдаа" намайг балиашиглана. Мөн ажлын газрынхан хамт олон, найз нөхдөдөө охиноо, найз бүсгүйгээ танилцуулах боломж. Ажил дээрээ ч, найз нөхөддөө ч тэр гэр бүлтэй ч юм шиг, найз бүсгүйтэй ч юм шиг, ганц бие ч юм шиг, хүүхэдтэй ч юм шиг, хүүхэдгүй ч юм шиг, ер нь бол учир нь олддоггүй залуу өөрийгөө таниулахыг зорисон хэрэг. Нэг зэрэг их олон туулай буудсан юмдаг...

... Мэдээж найз бүсгүйгээ дагуулан хуучин гэрийнхээ гадаа очиж болохгүй тул машинаа дуудахдаа жолоочоороо охиноо авахуулчихав. Мань хоёр ч гэрийн гадаа ирж найз бүсгүй бид хоёр ч гэрээс гарч машиныг зүглэв.

...

(магадгүй)

1 comment:

. said...

uudrug bgaa gedegt naidaj bna shuu
эе эв нь олдоно, сэтгэл шиг зөөлөн бас хатуу зүйл үгүй шүү дээ, fine tuning maybe? tsag hugazaa maybe, ohin chini uhaarna maybe, ter "ireeduin" busgui uhaantai bna maybe? fine tuning maybe, oilgolzol maybe, uuchlal hundlel bas maybe, tevcheer hair bas maybe.
Eniig chino odoo l unshij bna.