2009-02-17

"Не пара"-гийн монгол хувилбар АХ, МАХ нарын хоршсон RnB дуу (солиорол)

"Нам нийлэхгүй бол зам нийлэхгүй". Б.Ренчин (А.Амарсайхан)

Өмнөх бичлэгт оруулсан "Не пара" дууг
Амарсайхан анд "улс төржиж" ойлгосон байна лээ. Тэгээд уг дууг монголчлоод, бас улс төржөөд үзвэл яах бол гэж бодлоо л доо...

Иймэрхүү болж байх юм. Залхуу хүрээд дуусгасангүй л дээ...
Нэг их онцын биш... Дууг нь сонсоод Оросоос нь "орчуулаад" тааруулаад үзээрэй. Яг таарахгүй л дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэж.... :)



Ээ хо'... ай ху'...
АХ... МАХ...
Паа пээ
Пүү паа, одоо та нар ойлго...

Чи сайхан амлаад, сонгуулиар гарчихсан
Жил болгон өнөө л тоглоомоо тоглосоор
Энэ удаа азаар саналыг авч хүртээд
Эрхэм цолыг наасныг мэдсэн - ёстой п**дц...
32 шүдээр 76-н амлалт хошгоруулсан
Сайнаараа дөвчигнөсөн - гайхам хулхичид аа.
Заримдаа худал хэлдэг ч
Энэ удаад ингээд нэг нуршчих уу:

Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа

Дахиад давтаад өгөх үү!

Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа

Ах нам.

Бололцооны мөнгөө хураасан юмсан
Боломжит идшээ цуглуусан юмсан
Болж өгвөл
Мах-аар дуудуулаармаагүй байхын...
Хандив, хахууль хүрэлцсэнгүй
Хангамж, идэшийг голчихлоо.
Итгэл алдсаар будаа болох нь ээ...

Чи өөрөө - болилдоо!
Ингэх чинь Мах-д таарахгүй!
ОУВС яаж бурсан ч
Ай сайхан андаа - банзалаа
Яасан? - Яачихаав?
Бид нэг хэлээр чалчсангүй юу?

Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа

Дахиад ганц удаа, АХ-аа

Чи яаж ч дөвчигнөсөн, бид эсвэл биш, дэвшил ч биш....
Бидний тэнэглэл, тийм л солиорол.
Чи яаж ч далчигнасан, бидний зам нийлэхгүй
Бид эвсэл биш, маанагтдаг байгаа

Сонгуулийн будлиан!

Би зөөлөн сандалд суучихсан
Чи улам л баяжаад
Миний өрөө - ордон, 38 дах суудал
Би эрхэм гишүүн, хэн ч дийлэхгүй.
Хууль дүрмээс хүчтэй юу?
Бүр Үндсэн хуулиас ч дээгүүр!
Чамайг би харахаар
Өрөвдөлтэй бөгөөд инээдэмтэй
Ард түмэнд гологдчихсон
Сонгуульд өөрөө ялагдчихсан

Зөвшилцөл...

(гэх шиг...)

No comments: