2009-02-24

Блогчиддоо барих Цагаан сарын бэлэг - Outbrain.com

Өнгөрсөн сард Outbrain-ы үнэлгээний загварыг Хүсэл-ийнхээ блогоос хараад өөрийнхөө блогт хэд хэдэн удаа суулгаж үзсэн билээ. Англиар, бас бус хэлүүдэд хөврүүлэгдсэн байсан бөгөөд яагаад монголоор байж болдоггүй гэж бодогдоод нилээн оролдсон юм. Программын аргаар үзээд болохгүй, учир нь уг үндсэн программ нь outbrain-ы сервер дээр байдаг бололтой. Мөн java-г нь хөрвүүлээд үнэгүй серверт сууулгаж оролдоод болохгүй, болсон ч маш удаан байв.

2н долоо хоногийн өмнө байх, email-аар холбоо барьж монгол хэл рүү хөрвүүлэх бодолтой байгаагаа бичтэл тэд хариу (2 дугаар сарын 10-ны өдөр) ирүүлсэн юм. Би ч чадлаараа хөврүүлээд явуулсан. Их ч юм биш л дээ. Гэхдээ л амар байсангүй. Онлайн яаж ажиллахыг нь сайн мэдэхгүй тул бодож бодож л хөрвүүлсэн ухаантай юмсан. Харин хөлс, төлбөр энээ тэрээ аль аль талаасаа байхгүй, сэтгэлээ л гаргасан.

Өнөөдөр харин монголоор суулгаж болох тухай хариу явлаа. Ингээд та бүхэндээ тэрхүү мэдээллийг хүргэж цагаан сарын бэлэг барьж байна.

Хэрвээ та хүсвэл outbrain.com-руу ороод
blogger-т зориулсан widget-ийг монгол хэлээрээ үнэгүй суулгаарай.


Бас зөв буруу тал дээр санаа бодлоо хуваалцаарай.
Онлайн хэрхэн ажиллахыг нь хармаар байна. Би өөрөө анхны саналыг өгөхгүй гүрийчихлээ.

5 comments:

Undraka said...

Бэлэгэндээ их баярласаан...

Tuyat said...

Та сайхан шинэлж байна уу? Танайхаар ороод эхний бэлгээ авлаа. Баярлалаа.Энэ янзаараа шар тор маань гялс л дүүрэх юм шиг байна аа...

Jenni said...

zugaatai ed bn :)
ta saihan shinelej bnu?

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Амар байна уу?
Сар шинэ дээ сайхан шинэлэв үү?

Баярлалаа

Chandmani said...

Баярлалаа гэж хэлээгүй удсанг минь уучлаарай...