2009-02-16

Чандмань ногоорсон нь ...

"Чандмань ногоорсон" гэхээр буруугаар ойлгосон байж магадгүй. "Ногоорох" гэдгийг бид бүхэн залхуурах, унтах, за бүр цаашлуулбал шартах шахуу утгаар ойлгосоор ирсэн билээ. Гэтэл орчин үед дэлхий нийтийн хэмжээнд "ногоон" гэсэн үгнээс үүдсэн "ногоорох" (go green) гэсэн үг ихээхэн түгсэн билээ. Энэ нь байгаль орчин, агаар мандал, ус, газар дэлхийгээ хайрлан хамгаалах, арвилан хэмнэлт гэсэн утгыг агуулан нийгмийн бүхий л салбарт өргөнөөр тархсан билээ...
Блогныхоо загвар, өнгөнд багахан шиг өөрчлөлт хийлээ. Уг нь би хөх, бас хүрэн шаргал өнгөнд дасчихаад байсан юм. Төрсөн ордныхоо өнгийг нетээс хайгаад сонирхтол хөх, хүрэн шаргал өнгө байсныг нь яана. Энэ удаад байгаль хамгаалах үйл хэрэгт өөрийн багахан ч гэсэн хувь нэмрийг оруулах үүднээс "Go green" болгочихлоо. Мөн "
website speed check" хийн зарим зүйлийг зассанаар ачаалагдах хурдыг нь аль болохоор ихэсгэлээ. Хэрвээ өмнөх сайт болохгүй бол нэтээс "free website speed check" гээд гооглдээд үзээрэй. Арай хурдассан байхаа гэж найдаж байна. Хэрвээ та хүсвэл өөрийнхөө блог болон сайтны хурдыг хэмжиж болно. Энэ нь үнэгүй бөгөөд үр дүндээ үндэслэн тодорхой хэмжээний зөвлөлгөөг санал болгоно. Тэр бүрийг засаж сайжруулж чадахгүй боловч зүтгэхэд буруудахгүй байх.
Хэрвээ блогны минь ачаалагдах хугацаа удаан байснаар хэн нэгний унших гэсэн хүсэл эрмэлзлэл, ажил хэрэгт садаа болж, цагийг нь үрж байсан бол уучлал хүсье.

Болж өгвөл бүгдээрээ "ногоорсон" ч яадаг юм тиймээ.... :) Хэрхэн "ногоорох" зөвлөлгөөг эндээс буюу "How to Go Green"-ээс уншаарай.

2 comments:

Unknown said...

Уучлахгүй шүү харин ч нэг

Chandmani said...

Их л хатуу хүн бололтой догооо... :)