2009-02-22

Хүсэл & Нөхцөл ....

Аймаар том зүйл...Эмэгтэй хүнээс юуг хүсэх нь эр хүн болгонд харилцан адилгүй байдаг байлгүй дээ. Их томоор бичвэл мундаг эрдэм боловсролтой, гайхамшигтай секс хийдэг, амттай хоолоор дайлдаг, хайр халамжаар дутаахгүй, үр хүүхдийг нь төрүүлээд л, үнэнч дурлал гээд нурших биз... Мэдээж секс, хоол, хайр халамж байлгүй яахав...

Монголчууд “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэж хэлэхээр монгол хүүхнүүд "эр хүнийг эмээлтэй хазаартай морьтой нь хамт багтаадаг" гээд навс авдаг. Уг нь бол үнэн л дээ, гэхдээ "багтаах" чадвартай нэг нь багтаана...

Мөн "эр хүн гэдэс цатгалан бол..." гээд эр хүний гэдсэнд амьдралыг багтаах гээд оролдоно....

Эмэгтэй хүн болгон:
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Дайнд баатар
Далайд усч
Номонд мэргэн
Нойронд сэргэг...:) байх ёстой юу? Эсвэл бидний хэлэх дуртай гүндүүгүй, тэвчээртэй, байх ёстой ч юм уу?

Бодоод байсан их л олон зүйл болох бололтой. Бусдыг төлөөлөөд өөрийнхөө бодлыг хуваалцаад үзэх үү:

- Миний хань надад халамжтай байхыг хүснэ. Халамжтай гээд өөрийг минь арчаагүй болгохыг би хүсэхгүй.
- Миний хань нойронд сэргэг байх албагүй л дээ. Унтаахай байл даа. Хөөрхөн ш дээ. Бөгсөө ондойлгочихоод унтаж байвал :) Харин унтаж байхад нь "оролдоход" үгүй гэж нойрондоо харам байхгүйг би хүснэ.
- Миний хань үйлэнд уран байх хэрэггүй. Уранхай ноорхойг минь бөглөөд, товчийг минь хадаад өгөхийг би хүснэ.
- Миний хань үгэнд цэцэн байх шаардлагагүй. Хэрэлдэх болохоор (амьдралд хэрэлдэх асуудал зөндөөн гарна) дуугай хураагаад ч юм уу, аятайхан хэлээд асуудлыг аятайхан зохицуулдаг байхыг би хүснэ.
- Миний хань дайнд баатар байхыг би гуйхгүй. Ямар ч асуудал дээр ханиа хамгаалаад, ханьдаа үнэнч байхыг би хүснэ.
- Миний хань мастер эсвэл доктор байхыг би шаардахгүй. Эрдэм мэдлэгтэй, өөрийн боловсролтой, хүний гар харахгүй байхыг би хүснэ. Ядахдаа ном уншдаг байхыг би албадана. Ном уншина гэдэг нь янзан бүрийн загварын сэтгүүл эргүүлэхийг хэлэхгүй шүү дээ.
- Миний хань далайд усч байхыг би хүсэхгүй. Бассейнд ороод айлгалгүй, живчихгүй, ядахдаа уснаас айлгүй, зөв амьсгалаа авчихаж чадаж байвал би баярлана.
- Миний хань мэргэжлийн тогооч байх албагүй. Намайгаа ирэхэд сүүтэй цайг, хоолыг аягалаад өгөх ухамсартай байхыг би хүснэ.
- Миний хань гүндүүгүй байх хэрэггүй.Гүндүүгүй гээд бусдын дэргэд тэнэг, маанаг царайлахыг би хүсэхгүй.
- Миний хань порно жүжигчин байх албагүй. Намайгаа жаргаагаад, болох болохгүйгээ илэн далангүй хуваалцаад явахад л хангалттай. Наддаа "амтыг" мэдрүүлдэг бол би жаргана.
- Миний хань алдарт эх байхыг би албадахгүй. Хамтдаа төрүүлж өсгөөд хүмүүжүүлэхэд л хангалттай. Ганц ч гэсэн үр байсан хамаагүй жинхэнэ эх хүн шиг хайрладаг бол надад хангалттай.
- Миний хань саалийн үнээ байхыг би гуйхгүй. Мөнгөтэй, мөнгөгүй амьдраад, зохицуулаад явах чадалтай байхыг би хүснэ. Өлссөн ч хамтдаа өлсөх чадвартай байхыг би хүснэ.
- Миний хань хөдөлмөрийн баатар (саальчин ч юм уу, эсвэл нэхмэлчин ч юм уу) байхыг би шахахгүй шүү дээ. Ажлаа хийгээд амьдралаа авч явахад л хангалттай.
- Миний хань цэвэрч байхыг би хүснэ. Өөрийгөө аятайхан авч явж чадахгүй бол намайг авч явж дийлэхгүй шүү дээ. Эмэгтэй хүн ариун цэвэрч байх нь чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биздээ.
- Миний хань чин үнэнч байхыг би шаардахгүй. Хэрэгтэй, шаардлагатай үедээ хуураад үзэг л дээ. Гол нь амьдралаа орвонгоор бүү эргүүлчихээрэй.
- Миний хань гоо үзэсгэлэн, мисс, эсвэл 60-90-60 байхыг би албадахгүй. Гэхдээ хөхөндөө, бөгсөндөө, улмаар бас бус биендээ арчтай байхыг би хүснэ.
- Миний хань уйланхай байхыг би хүсэхгүй. Уйлах, уруудах цаг тохиоход тэвчээд гардаг байхыг би хүснэ.. Уйлмаар бол заавал чарлаж уйлсны хэрэггүй дээ, эр хүн тэртэй тэргүй ойлгоно, бид, би ч гэсэн зүрхтэй, сэтгэлтэй юм шүү дээ...
- Миний хань загвар өмсөгч байхыг би шаардахгүй. Хувцас хунараа зохицуулаад өмсчихдөг, бусдыг нүдэнд дулаахан харагдахыг би хүснэ.

... Дуусгахгүй бол үргэлжлээд байх бололтой... Та ч гэсэн саналаа нэмэрлэ....

Эцэст нь миний хань миний л хань шиг байхыг би хүснэ...Эр хүний хийморийг хань нь хадгалж явдаг...

Энэ мэтчилэн аймаар олон зүйл нэхээд байхаар хүүхнүүд суух дургүй байдаг юм болов уу?

"Гунхсан нэг нь намайг тоохгүй
Гутлаа чирсэн нэгийг нь би тоохгүй" гэдэг байхаа...

Хэрвээ дээрх болзолуудыг хангаж байвал хэлээрэй. Би ханиа ч олох юм билүү... Тийм их зүйл шаардаж байна гэж үү?

9 comments:

Anonymous said...

harin ta ooroo busgui hunii yamar hani baih boloo? ta husej baigaa shigee busguig olj chadlaa gehed, ter busguin husej bui hani baij chadah bolov uu? medeej hun bur perfect bish bolohoor taarahgui yum garah l bhdaa. tegj bj l amidral sonirhoiltoi.

Undraka said...

Дайнд баатар, далайд усч.ээ бурхан минь нэг моь унасан залууг өөртөө татахын тулд дайнд явж далайд живчихийм байна л даа хэхэ..Нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүй, ямар нэгэн тооцоо байхгүй зүгээр л бие биедээ хайртай хамт байж болохгүй юмуу?хэцүү хорвоо юмаа

Chandmani said...

Fraeulein-д:
хэхэ ингээд барьцаад эхэлдэг юм аа. Ямар ч хэцүү юм бэ дээ. Ер нь бол perfect байхыг шаардахгүй л дээ. "Гэр"/"гий"-ж байхад л хангалттай.

Undraka-д:
Өө, ямар ч хариугүй юм бэ дээ :)зүгээр хайр гэж байдаггүй байх аа. Хэцүү хорвоо шүү. "Ав/гай" гэж эрчүүд хэлдэг нь нэг учиртай даа...

Undraka said...

гэр гийгүүлж авагдаж гай болж түмэн зовлүн мянган бэрхшээл дээр нь ганц хоёр зулзагалаж ёоё хүйсээ солиулая

Chandmani said...

Хүйсээ солиулснаар асуудал дуусахгүй л болов уу даа... :) Харин ч бүр ихсэх байх... Бусад хүүхнүүд даваад хэдэн жилийг, хэдэн зууныг, хэдэн мянганыг, хэдэн эринийг туулсан юм шүү дээ...

bluefire said...

Ailiig gergii ni avch yavna(dag) gej mongolchuudiin yaridag bol arai denduu l dee. Iim maygaar ih olob jil yavsan uchraas l sain erchuud ni odoo hovordoo baina.

Chandmani said...

Ail geryg avgai ni avch yavdag um shuu dee. Dain xanitai xun xezee ch gundahgui, bas gutrahgui...

Chandmani said...

Xel xalitraad dain gechixej.. ug ni bol sain geh gesen umsan...

bluefire said...

did u understand what i meant?