2009-02-07

ТЭМЦЭЛ...

Ер нь бол дурлалын гурвалжингийн тухай бичих гэж байснаа болиод хамаа намаагүй бичлээ. Дараа тэр тухай тухтай бичнэ ээ....

Өмнөх бичлэгээ бичээд бас бус хүнд буруу зөрүү ойлгогдоод хэцүү байдалд ордог байна шд. Уянгын халил оруулаад нэмээд авчихсан чинь бүр амьдрал минь болоод явчихлаа. Үнэний хувьтай зүйлүүд байгаа боловч тэр чигээрээ бүгдээрээ биш л дээ... Ер нь бол сэтгэл нь "хувирах" гэж байгаа нөхөртэй хүүхэнд зориулж бичсэн юм л даа... Тэгээд ч удахгүй Валентины баяр ч билүү нэгэн хайрын өдөр тохиохыг нь яана... Ганц хоёр "бэлгээр" өөрийгөө болон нөхрийгөө, найз залуугаа хуурч болохгүй шүү гэсэндээ л болгоомжлуулах гэсэн юм.... Эрчүүд чинь янзан бүрийн аргаар үзнэ шүү дээ. Валентины өдөр бол тэдгээр аргад багтана...

Яагаад гарчигт нь kinda занята гэснийг уншаад ойлгосон байхаа гэж найдаж байна...Бас сэтгэл нь хөвөрсөн гэсэн байх аа... Тэдгээр үгсийг зүгээр бичээгүй шүү... Нөхөрт гараагүй бүсгүй өмнөх бичлэгийг уншчихаад гэр бүл гэдгийг аймаар зүйл мэтээр буруугаар ойлгочих шиг боллоо. Гэр бүл бол шал өөр, алим шиг биш л байдаггүй байхгүй юу. Гэр бүл бол хүн болгоны хариуцлага, үүрэг, эрх чөлөө, жаргал, зовлон, юу ч байдаг юм бүгдийг агуулдаг байх гэж бодном. Үүрэг хариуцлагаас, эрх чөлөөнөөс, жаргал зовлонгоос, хорвоогийн бүгдээс айдаг бол гэрлээд хэрэггүй ээ... Харамлах, инээх, уйлах, өвдөх, зовох, гуниглах, санах, зүүдлэх, салах, нийлэх, маргах, тэврэлдэх, үнсэлдэх, хүлээх, хаях, гуйх, гуйлгах, баяжих, хоосрох, ТЭМЦЭХ, ЗҮТГЭХ, ИТГЭХ, ХАЙРЛАХ, ХҮНДЛЭХ... зэргийг үзмээргүй, хармааргүй, мэдэрмээргүй байвал битгий гэрлэ гэхсэн...

Яагаад гэр бүл салдаг юм бол? Салдаггүй юмаа гэхэд яагаад "зовлонтой" байдаг юм? Яагаад "хуурамч" байдаг юм?... Яагаад?!... Бас дахиад яагаад?! Зүгээр л зугаагаа гаргах гээд үү? Хорвоогийн жам болоод уу? Учирсан хувь тавилан учраас уу? Давашгүй даваа болоод уу?
Яагаад гэвэл амьдрал өөрөө ТЭМЦЭЛ учраас... Тэмцэлд ялагддаг, эсвэл ялдаг....

Тэмцэлд ялагдсан эрээс :)

Бүгдээрээ ТЭМЦЭЛд ялахын төлөө урагшаа...

6 comments:

ЗОРИГТ8 said...

Урагшаа урагшаа ура

Undraka said...

Хайр гэж бие биенийхээ өөдөөс харах биш нэг зүгт харахыг хэлнэ нэг зорилготой бхыг бла бла бла...

Chandmani said...

ЗОРИГТ 8-д:
Өмнөх бичлэгт бичсэн сэтгэгдлүүдийг уншаад төрсөн бодлоо буулгасан ухаантай юм. Болдогсон бол дандаа л урагшилж баймаар...

Undraka-д:
Өдийг хүртэл хайр гэдгийг бүрэн ойлгоогүй л явна. Хайр бас нэг бодлын бла бла бла юм болов уу даа... :)

Чепак said...

Хайр гэдэг чинь халбага дїїрэн цитрамон гээд л байхгїй юу ..


Гснээс хайр гэдгийг хїн бїр єєр єєрєєр ойлгодог харин амьдрал бол тэмцэл гэдэг чинь їнэн шїї
Тэмцэл тэмцэлдээ бїх фронтод зэрэг явагддаг тэмцэл гэж ойлгодог ш дээ

bluefire said...

uuruu urialchihaad, sugarch uldeed

bluefire said...

"Гэр бүл бол хүн болгоны хариуцлага, үүрэг, эрх чөлөө, жаргал, зовлон, юу ч байдаг юм бүгдийг агуулдаг байх гэж бодном."

unen shuu unen, uhaanaaraa bas constructive, fine tuning but love is the stem without selfish stain