2009-02-03

Спортын өдөр

Өчигдөр ёстой спортоор ханхалсан өдөр байлаа. Газрын теннисний Австралийн нээлттэй теннисний тэмцээний шувтрагын тоглолт дэлхийн зэрэглэлд эхний хоёрт багтдаг Надал, Федерер нарын тоглолт, Америкийн хөл бөмбөгийн SuperBowl-той давхцаад л... Теннисний тоглолтын эхний 2 үеийг үзээд хөл бөмбөг рүүгээ сувгаа шилжүүллээ. Аан бас, Америк хөл бөмбөгийн өмнө бас Cav баг хожсон Cleveland Cavaliers-Detroit Pistons багийн тоглолтыг үзсэн юм байна...
Америкийн хөл бөмбөгийн Superbowl болох өдрийн арга хэмжээнүүдийг бүхэл өдөржингөө ТВ-ээр нэвтрүүллээ. Олон ч үйл ажиллагаа явуулах юм. Зөвхөн тоглолтын тухай л гэхэд тоглолтын өмнөх шоу, half time show, after game show гээд ангилаад тус бүрд нь тодорхой хугацаанд олон ч зүйлийг үзүүлж амжих юм. Манайд бөхийн барилдааныг тэгж сурталчилдаг болох юмсан. Баг, тамирчдыг ч гэсэн үзүүлэлтүүдээр нь ангилаад тийм ийм гээд бүхий л талаас нь мэргэжлийн түвшинд хэлэлцээд л... Сониноос их үзүүштэй тоглолт болж Pittsburg хөл бөмбөгийн түүхэнд анх удаа 6 дахь удаагаа аваргаар тодорлоо. Сүүлийн 2 минутанд өрсөлдөөн ширүүсч Кардиналс аварга болох боломжоор хангагдсан боловч Питсбургийнхан тоглолт дуусахаас 30-аад секундын өмнө touchdown хийгээд аваргын цомыг хүртлээ. Кардинальст үнэхээр аваргын тоглолтын "туршлага" дутлаа даа...

No comments: