2009-01-06

"Т" үсэг үү, эсвэл "салаавч" уу?

Энэхүү зурагт юуг илэрхийлсэн бэ?
Юун заваан юм боддогийн. Энэхүү гар хурууны үйлдэл нь 2-тын тооллын системийн 128 гэсэн тоог илэрхийлж буй. 2 гарын 10-н хуруугаар 0-оос 1023 хүртэлх тоонуудыг 2-тын системд илэрхийлж болдог аж. Бас нэг жишээ нь, бидний бүх зүйл ОК гэсэнтэй адил байдлаар гараа атган эрхий хуруугаа гозойлговол 512 гэсэн тоог илэрхийлэх нь.

Монголд болон ихэнх орнуудад "салаавч өгөх" гэдгийг олон хүн ойлгох байх. Эхэндээ бол эерэг билэгдэлтэй байж. Цагийн аясаар өөрчлөгдөөд өнөө үед зөвхөн "доромжлол"-ыг агуулдаг болж. Магадгүй "Т" үсэг ч байж болох нь. Хэзээ хаана, хэн гаргаснаар нь ялгааг нь ойлгох хэрэгтэй болж дээ.

Ер нь бол гар хурууны хөдөлгөөн, дохио нь олон утга учир агуулсан байдаг. Болох, болохгүй газар хуруу, гараараа хамаа намаагүй дохих, янзан бүрийн үйлдэл хамаагүй хийж болохгүй. Хэн нэгэнд "салаавч" өгөхөд дургүй байдагтай адил шүү дээ. Тиймээс гар хуруунуудаа захирч явж байгаарай. Хүмүүсийн дунд дэлгэрсэн дохионуудыг эндээс уншаарай. Бас эндээс...

Ноднин жил буюу хэдэн сарын өмнө Америкийн хөл бөмбөгийн тэмцээний үеэр зарим тамирчид хуруу гарын болох болохгүй хөдөлгөөн-"дохио" хийснээр сэжиглэгдэн, байцаагдаж билээ. Учир нь тэрхүү "дохио" нь гэмт хэргийн бүлэглэлийн шинж тэмдэг байсан хэмээн ойлгогдсон байна.

Америкийн энд тэнд ил далд оршин тогтнодог гэмт хэргийн бүлэглэл (gang group) тус бүр шахуу өөр өөрийн гэсэн гар хурууны хөдөлгөөн, таних тэмдэг, дохиоллыг иж бүрнээр "эзэмшдэг". Хэрвээ тэрхүү "системд" орсон дохиог ямарваа нэгэн байдлаар санаатай болон санаандгүй хийчихвэл хэн нэгэнд буруу ойлгогдох, хүчний байгууллагын хараанд орж магадгүй шүү.

4 comments:

blue fire said...

Shine ondoo amjiltaar duuren baihiig husen erooye.
Mason uud bas tusgai mayagaar gar baridag gesen. Bush iig 1 udaa neeg ih sonin gar barij baihiig News eer harsan yum bna. Neg tom zergiin dargatai.

Chandmani said...

Blue fire-даа:
Xariu mend amarooo... :)
Body language gej bas bgaa.

Anonymous said...

Neg um guih gd...Disappaer gd beyonce-n duunii ugiig orchuulad bicheech gj guih gsiiin...Buh ugiig oilgood bgaa bolobch utgiig n sain oilgohkui bga bolohor tan shig usa-d bga huniig chadah bh gj guijiin shu.:)

Chandmani said...

Монголчилж exelsenee bolichixson... Chamaig ooroo orhcuulchixna gej naidaj bgaa shuu..