2009-01-04

Намайг дурссаны хариуд биш, Зүгээр л чамайгаа дурсаад хайрлан дуулдаг юм даа, хөөрхий нь...




Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө нараан гэрлээр тэтгээд
Өнийн холын чамайг илгээх юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.

Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.

Амраг сэтгэл ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайрлах юм
Амин голын амьсгалд алдран
Амьсган зүүдэндээ чамтай учрах юм

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна

(хайрлан дуулмаар байна.
дуулмаар дуулмаар байна)

Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна.



Энэхүү дууг сонсоод нэг л сонин болчихлоо. Уг нь бол нэг бичлэг бичиж байсан ухаантай. Гэвч түүнийгээ дуусгасангүй. Намайг дурсаал л хайрлан дуулдаг хүн байгаа болов уу гэж бодогддог байгаа. Сонин шүү. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Ёстой Бурхан л мэддэг байхдаа...
Би болохоороо хэнд ч юм, хэзээ ч юм зориулаад, бодоод их олон дууг энэхүү блогтоо оруулсан даа. Тэрхүү хайрлан дуулах болгондоо би өөрөө л дотроо бодоод... Дуунуудаа сонсох болгондо би дурсаал...Намайг дурсангуут хайрлан дуулдаг болохоор чинь биш. Намайгаа дурсдаг болов уу гэж хайрлан дуулдаг юм даа, хөөрхий нь...
Энэ дуунд Сараа хүч оруулах гэсэн байх л даа. Гэвч эсгий хийх газар нохой хэрэггүй гэсэн зүйр үг санаанд ордог байгаа, чэээнь. Сараа оролцохгүйгээр нөгөө хоёр нь дуулсан бол надад таалагдах байлаа. Гэвч сонсоно оо...

2 comments:

Anonymous said...

harin ch saraa goy duulsan sanagdaad baidgiin shd

Chandmani said...

Магадгүй ээ. Хүн болгоны сонсгол өөр. :)