2008-12-16

Үнэхээр HEATED (халуухан) өдрүүд байлаа


За алинаас нь эхлэхээ мэддэггүй ээ. Уг нь "энх тайван, найрамдал мандтугай" ухааны бичлэгүүд бичээд байсан юмсан. Гэвч хэдэн өдрийн өмнө байх бичсэн шиг "асуудалгүй" амьдрал байдаггүй бололтой. Хувийн болон хувьсгалын асуудлуудыг хамтатгаж байгаад бичнэ ээ...

Яахав, бичлэгийнхээ нэрэнд heat гэж бичсэн болохоор хаанаас эх үүсвэртэй түүнээс нь эхлээд бичье..

Өнөөдөр "HEAT" гэж киног 4 цаг тасралтгүй сууж үзлээ хө. Кино мино үздэггүй биш л дээ. Үзэхээ хүрвэл ТВ-ийн өмнө таг дуугай суучихдаг нэгэн. Өөртөө таалагдсан киногоо үзэхдээ бүр "дотор нь ороод" үзчихдэг юм. Тэгж л кайф авна даа...Киноноос ойлгосон зүйл бол хүн эрээнтэй бараантай амьдралыг туулдаг. Гэхдээ хэн ч байсан хүн чанараа алдахгүй байхыг харуулсан гээд товчлоод биччихлээ. Ер нь бол миний ч амьдрал эрээнтэй бараантай. Харин би хэн нэгэнд өөрийгөө "зөв ойлголтоор" үлдээж чадах уу л гэдэг нь чухал...

Би охиноо загнадаггүй юм. Төрснөөс нь хойш хатуухан загнасан гэвэл дэндүүлбэл гарын 10-н хуруунд л багтах байх. Би өөрөө тоолоод 5н хуруунд ч багтахгүй байгаа юм аа. Бага байхад нь нэг загнасан чинь уйлаад биеэр нь дүүрэн улаан толбо гарчихаад, түүнээс хойш айдаг болчихсон гэх үү дээ. Би өөрөө бол аавдаа загнуулах битгий хэл алгадуулж, шавхуурдуулж л явлаа. Харин өөрөө аав болчихоод охиноо загнаж болохгүй болохоор миний л "загнах эрхгүй" хувь заяа юм байлгүй дээ гэж бодном, бас ээжийгээ дууриагаад "зөөлөн" хүн болчихсон бололтой. Охиноо загнасан гэж бичихлээр охиныг минь их буруу зүйл хийчихсэн мэт бүү ойлгоорой. Охин минь одоохондоо аавынхаа "ухаангүй" уурыг арай л хүргээгүй байна. Уг нь ялихгүй асуудал мэт боловч охины минь ирээдүйн амьдралд нь хэрэгтэй. Ер нь бол аавынхаа хатуухан үгийг сонсож чадахгүй бол "амьдралд гараад" яаж амьдрана даа гэж хүртэл бодмоор...Жоохон загнасан чинь үгийг минь сонсолгүй шууд хаалга хаагаад гараад явдаг байна шд. Би хашгирч (энд ирснээсээ хойш уурлаад ингэж хашгирч байгаагүй санагдана) байгаад эргэж оруулж ирээд "уурлаж байгаагүйгээрээ" загналаа. Өөрт минь буруу зүйл хийж байгаа мэт бодогдсон боловч "уурлаж" байгаад л загнасан. Яагаад гэвэл охины минь ирээдүйн амьдралд нь хэрэгтэй гэж бодсоных. Түүний буруу биш боловч хэн нэгний бурууг тухайн хүнд нь заавал мэдэгд гэдгийг ойлгуулах гэсэн хэрэг. Бас хэн нэгэн хүний үг сонсож сураг, нөгөөтэйгүүр хүнийг ойлгож сураг... Учир явдлыг тоочоод яахав, охин минь "хариуцлага" гэдгийг ухаараасай гэсэндээ гол учир нь байлаа...

Ажил төрөл дээр хийхээс минь илүүг шаардаад heat-үүлээд байхын... Уг нь бол хамгийн сайн ажилтан байхгүй юу. Гэтэл бусдыг хэлээгүй мөртлөө намайг хэлээд давардаг байна шд. Дуугай байдаг юм гээд элэг барих гэсэн юм болов уу гэж бодогдоод дургүй хүргээд байвал гарчихна шүү гэж айлгалаа... Please гээд л гуйж байгаа юм чинь хэхэх....

...Монголд байгаа аав ээж, эгч дүү нарын амьдрал буцлаад л... Эгч минь хүүхэд өргөөд авчихаж. Охин дүү минь байртай болж. Ажилгүй бага дүү минь Солонгоосын Бусан ч билүү явахаар болж... Ёстой heated байгаа биз...

...Бага охин минь витамин захидаг юм байна. Ээж нь "юу ч өгөхгүй" тэжээлийн дутагдалд ороод байгаа юм байхаа. Витамин явуулчих гээд надад 10-н өдрийн хугацаа олгоод ёстой heat оргиулдаг байгаа. Ер нь бол ээждээ болон өвөө эмээдээ "миний аав том, хүн сая сая доолууртай. Би утсаар яриад л авчихна, та нар надаа л хэлчих тэгээд л болооо" гэж ам алдсан байгаа юм даа... хэхэ Сая сая шүү... хэхэ

За тэгээд ертөнцөөсөө халина аа..

Ганаа_бж маань
"Хахаха, ёстой гоё" гэсэн бичлэг бичсэн байна лээ. Надад бол инээдэм биш байлаа. INSULT, монголоор бол доромжлол гэсэн үг байдаг даа... Америкийн Ерөнхийлөгч Буш ах (ах гээд сурчихаж) Иракт айлчилсан чинь нэгэн эр гутал шидэж... Гутал ч биш гуталууд шидэж... Яахоод бичихээс өмнө ТВ-ийн мэдээнүүдэд гарсан зүйл... Буш "буруутай" ч гэсэн гутал шидэх хэмжээнд хүртэл буруудахаар биш байхгүй юу. Америкийн түүхэнд Pearl Harbor-ийг эс тооцвол Бушийн үед халдлага гарсан юм... Буш ах дайтсан нь түүний буруу биш. Иракт дайлаар морьдсон нь түүний буруу байж болох л доо. Гэхдээ Буш эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй нэгэн байсан гэдгийг мартаж болохгүй. Тэр хүн өөрт, улмаар улс орондоо тулгарсан асуудлыг шийдсэн алхам нь тэр байлаа. Гэхдээ Буш ах гутал шидүүлэхээр хүртэл дорд ороогүй гэж бодном. Ер нь бол Иракт хийсэн дайны хүчээр Иракчууд эрх чөлөө бага ч атугай мэдэрч эхэлсэн гэдгээс авахуулаад мөнгө санхүүгийн тусламж энээ тэрээг оруулж болно. Тэр нь хэний буян юм. Тэр нь "гутал шидүүлсэн" Буш ахын гаргасан шийдвэрийн үр дүн. Монголын хэдэн зуун цэрэг Иракт "байлдаад" тодорхой хэмжээгээр "мөнгө" олж байгаа нь хэний буян юм. Тэд нар эх орондоо "хязгааргүй" хайртай болоод Иракт очиж "байлдаад" байгаа юм уу. Магадгүй л дээ. Гэхдээ Буш ахын буяныг хүртэх гэж. Монгол Улс дэмжлэг туслалцааг аваад байгаа нь хэний буян юм. Сайнаар яривал Буш ахынх... Тэгэхээр Буш ах гутал шидүүллээ гээд бид хахаха гэх гэж үү... Цаашлаад бодвол, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч Америкчууд өөрсдийнхөө сонгососн Ерөнхийлөгчөө гутлаар шидүүлээд инээгээд байх нь аль хэр юм бол доо. Манайхаан Ганаагийн бичлэгт манайд тэгдэггүй юм байхда ухааны зүйл бичсэн байсан. Зүгээр л бодоод үзэхэд манай Ерөнхийлөгчийг Хятадад очиход нь гутлаар шидлээ гээд үздээ (түй түй)... Тэгэхээр ухаалаг хандвал яасийн.... Ер нь бол над руу гутал шидвэл би "тэсэхгүй" ээ.. Буш ах тулдаа л "тэссэн" байх. Америкийн хамгаалалтын албаны урагшгүй царай.....

Бас бус heat зүйлүүд байгаа боловч энд бичиж болохгүй хэхэ....хэхэ ч гэж уур хүргэх ч зүйлүүд байгаа )




4 comments:

A.Амарсайхан said...

Хийтлүүлээгүй хүн ховор байх шиг байна аа. Намайг ч гэсэн тайлан майлан гэж элдэв долоон бичиг цаас нэхэж хийтлээд, хийцлээд болдоггүй. Шал хэрэггүй элдэв долоон юм нэхэхийг нь яана.

Chandmani said...

хэхэ тиймээ... хийтийг колд беерээр даруулна аа хө.... :)

byambaa said...

ohin chin tanaas ug sonsoj surval busdaas bas ug sonsoj surna...

Chandmani said...

Byambaadaa:
Tiim shuu.. Zu'geer ch zagnaj bolohgiu um. yadaj bhad ix o'oriinxooroo, americ xu'uxed shig, tegeed bas teenager geed bu'gd davxtsaad. :)