2009-08-30

Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна...

Энэхүү бичлэгийг яг ийм гарчигтайгаар 2008 оны 12р сард оруулж байгаад болиод төсөл (draft) болгоод хадгалсан байх юм. Сая уншаад сонин санагдаад орууллаа.

...........................................................................................

Би мэдэхгүй юм... Хамгийн анх аавынхаа нэгэн "нууц" календарь олчихоод их л догдлом харж билээ. Тэрхүү календарьт нэгэн хүүхэн над руу инээмсэглэх болгондоо нүдээ анивчаад байсым... Над руу дохиод ч байгаа юм шиг. Соц үе байсан юм чинь магадгүй тэр нь нэгэн орос хүүхэн байсан байх... Би ч хүүхэд байж....

Одоо бол өөр л дөө. Өөрийнхөөрөө хүлээн авч, жишээд л... "Гоо сайхан ертөнцийг аварна" гэж анх Достоевский хэлснийг ойлгоод байх ч шиг... Үнэндээ бол "аварна" л даа. Зарим тохиолдолд тийм биш. Хэрвээ Та "Troy"-г үзсэн бол гоо үзэсгэлэн авраагүй харин ч алалцуулсан байх.. Тэгэхээр хэзээ, хаана, хэрхэн тодорсон гээд асуултууд ундрах байх даа...

Ямар ч байсан, гээд нэгэн зураг оруулна аа....


Гоо үзэсгэлэн ертөнцийг биш юм аа гэхэд намайг бол аврах байх аа.. хэхэ





Засвар энээ тэрээ хийсэнгүй байгаагаар нь орууллаа. Жилийн, бишээ 9-н сарын өмнөх бичлэг л дээ... хэхэ тэр үед юу бодож байсан юм бол доо :)

2 comments:

gegeen said...

caak.mn , mongolianworld.com site-uud haaya gogo mgl ohidiin zurgiig tuutsen haragddag. manai duu ohidiin zurgiig hurtel hi5-s huluultsan baigaam daa, hehe.

ene busguin zurgiig harin haanaas olj tavisan yum bolaa.

Anonymous said...

"Гоо сайхан ертөнцийг аварна" гэж Достоевский ямар утгаар хэлсэн бэ гэвэл. Сайхан бүсгүйчүүд ертөнцийг авраад явдаг гэсэн утгаар биш. Урлагийн гоо сайхан, хүний сэтгэлийн торгон нарийн утсыг хөндөж буй гоо сайхны тэр мэдрэмжийг хэлсэн юм. Хүн бүрийн дотор урлагийн гоо сайхны тодорхой мэдрэмжүүд байдаг. Тэрийгээ зарим хүмүүс сайн мэдэрч хөгжүүлсэн, зарим нь чадаагүй байдаг байна. Хөгжүүлж чадсан, урлагийг ойлгож, урлагт дурладаг сэтгэл зүрхний дотор муу зүйл, хорон санаа байдаггүй. Тиймээс энэ бол ертөнцийг аварч байгаагийн нэг хэлбэр билээ.