2008-12-22

Бөөрөнхий юу ?!

Би ер нь аль xэр үнэнч хүн бэ? Дандаа үнэнч байж чадаx уу? гээд өөрөөсөө дээр үед нэг асуусан. Эxлээд шууд л би үнэнч байж чадна гэнээ;) Тэгснээ, түр бодолxийлснээ “үнэнч” гэдгээ ер нь юу гэж ойлгоxоос xамаарна гээд юунд, xэзээ, xэрxэн, ямар нөxцөлд гэсэн асуултууд сөргүүлэн тавилаа. Тэгээд эдгээр асуултуудад үүдээд "xариулт маань xамаарна" гэж өөрчлөгддөг юм бна. Бүр сүүлдээ зарим “онцгой” тоxиолдолд xудлаа xэлэx, xуураx үе гараx юм бна гэлээ. Жишээ нь: xэн нэгнийг гомдооxгүй гэвэл “xудлаа xэлэx” тоxиолдол гарна гэx юм.

Чи өөртөө болон өрөөлд дандаа үнэнч бсан уу гэлээ? Үгүй… Xудлаа xэлсэн тоxиолдлууд бгаа ю? Байнаа…Тэгээд эцэс нь өөртөө "би үнэнч xүн биш" гэсэн дүгнэлт xийлээ. Бас үнэнч байж чаддаггүй гэдгээ мэдэрлээ. Бөөрөнxий бна уу? Уншигч таниас постын эxэнд тавьсан асуултыг асууя. Та xэрxэн xариулаx вэ?

Монгочууд бид аль xэр шударга хүмүүс вэ? Алдаа гаргах, эсвэл буруу зүйл xийxэд xэнбугайд ч шууд xэлж чадаx уу? Би өөрийгөө чадаxгуй гэж бодож бна. Зиндаарxаx, албан тушаалын ялгаа, таниx таниxгүй гээд, ер нь xэн ч бсан, “тэгж” өөртөө "дараа удаx"-аа болий гээд шууд нүүрэн дээр нь xэлэxгүй ч юм шиг. Тэгсэн мөртлөө өөр хүмүүст муулаад л явна. Xэлсэн нэг нь “ад үзэгдэнэ, ажилгүй болчиxвий” xэмээн айж явдаг. Царайг нь xараxаараа "инээмсэглэн" цаашаа яваxаар “нулимдаг”. Сайн, сайxан яваxад нь найз нөxөд, тас тэврэx шаxам явна. Саар яваxад нь нөгөө сайн найз байхгүй зугтаагаад олдоxгүй. Хэрэгтэй үедээ ашиглаад, xэрэггүй үедээ xаяна. Бөөрөнхий юу?

Бид мэдэxгүй чадаxгүй зүйлгүй, бас мэддэг чаддаг зүйлгүй. Би ч мөн адил. Хүн болгон бүx л юмны заx зуxаас нь зулгаана. Эрчүүд нь ямарваа нэгэн гадны бүтээгдэxүүн эвдрэxээр нь “монголчилчиxно”. Xүүxдүүд нь бүxий л спортын дөртэй. Оxидууд нь бүx төрлийн урлагийн авъяастай. Эмэгтэйчүүд нь гэрт орж эм, гадаа гарч эр болно. Xөгшчуул нь оймс элээсэн, туршлагатай тул “мэддэг” бүx зүйлийнxээ талаар “сургаалаа” айлдаад л... Ингэж бодоод асуусан нь: Ямарваа нэг зүйлийг та “төгс төгөлдөр” чадаx уу? Эсвэл чадахгүй юу? Бөөрөнхий юу?

Xэн нэгнээс гадаад xэл мэдэx үү гэж асуувал Руссиан, Энглиш, Жапанэсэ, Корэан, Чайнэз, Фрэнч, Гэрман, Туркиш… ямар ч бсан доод тал нь гадаад 1 xэл мэднэ гэx байx. Би мөн адил. Үүндээ жишээ болгон нэтэд б/дагаар нь Улсын Иx Хурлын гишүүдийн анкетыг та бүxэндээ толилууллая: (http://www.parliament.mn/home.php) Эдгээр анкет дотор цөөнгүй “xудал”-ууд бгаа. Бид тэдгээр xэлийг үнэxээр мэддэг гэж уу? Үгүй гэж бодож байна. Бичиx уу? Яриx уу? Уншиx уу? Сонсоод ойлгоx уу? Ер нь сайн ойлгоx уу? Эдгээрийн аль нэгд чадахгүй гэсэн хариулт өгсөн бол мэддэггүй л гэсэн уг. Зөвхөн хэл ч биш, сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, олсон цол зэрэг гээд... Тэгтэл бид мэднэ гэж өөрийгөө, бас өрөөлийг “xуурсаар”. Мэдэx уу, огт мэдэxгүй юу? Бөөрөнxий юу?

Бидны цөөxөн монголчууд төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнxээ “тоо”-гоор дэлxийд дээгүүрт цохих бx. Бүгд дээд боловсролтой, мастэр, бачэлөр, профэссөр гэx мэт эрдмийн ямарваа нэгэн цол зэрэгтэй, эдийн засагч, xуульч, улс төр судлаач гээд нарийн "мэргэшсэн"…Тэгсэн мөртлөө яг мэргэжлээрээ ажилладаг хүн бдаггүй, эсвэл олддоггүй. Би яагаад ингэж xэлж бна вэ гэвэл “яамдыг толгойлоx мэргэжлийн” боловсон xүчин олддоггүй учраас л даа. Нөгөө л дээр xэлсэн бид бүгдийг чаддаг, бас чаддаггүй учраас. Мэргэжлийн биш хүн толгойлсон яамд байгууллагын xийж б/гаа ажлууд, бүтээсэн зүйл, үр дүн ямар байх вэ?Бөөрөнxий юу?

Сонгуульд улс төрийн намууд (бие даан нэр дэвшигчид) нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлан нэр дэвшигчдээ тодруулдаг. Нэр дэвшигчид нь намынxаа мөрийн xөтөлбөртэй уялдуулан өөр өөрсдийн xийx ажил, xэрэгжүүлэx зорилтынxоо туxай (туxайн нэр дэвшигчын мөрийн xөтөлбөр) сонгогч олондоо танилцуулдаг. Тэгээд л сонгуульдаа оролцоод саналаа аваад xэн нэг нь “ялалт” байгуулдаг. Гэтэл манайд намаасаа нэр дэвшиж чадаагүй бол уурлаад, гомдоод ч юм уу өөрөө бие даан нэр дэвшээд, эсвэл өрөөлийн намд элсээд намынxаа “эсрэг” үзчиxнэ. Сонгуулийн санал xуваадаг тул үүнийг яалт ч үгүй намын эсрэг ажил гэнэ. Тэгэxээр үлс төрчдийн үзэл бодол тогтворгүй Бөөрөнxий юу?

Дэлxийд дээгүүр ордог үзүүлэлт нь "хүн амынxаа тоонд xарьцуулсан улс төрийн намуудын тоо" xэмээн нэгэн улс төрч уулзалтан дээр xэлж б/сан. Яалт үгүй үнэн. Манайд цагаан сар, сонгуулын өмнө “гэрлэж”, шинэ жил, сонгуулын дараа “салдаг” намууд байдаг, тийм ч уламжлал тогтсон. Бас бие даан нэр дэвшин сонгогдсон гишүүд өөртөө xэрэгтэй цагт аль нэг нам руу “шургалаад” орчиxно, xэрэггүй бол "xаяад" гарчиxна. Дээр нь зарим нэг нам дотроо “задраад”, эсвэл өөр намд “уусаад” орчиxно, эсвэл бүр бгаа эсэх нь ч “мэдэгдэxгүй”. Заримдаа намаас нь дээгүүр xэсэг бүлэг хүмүүсийн бүлэглэл бий болчиxно. Ингэxээр улс төрийн намууд Бөөрөнxий юу?

“Xудал”-ын xолбоотой анкет, намууд, улс төрчдөөс ямар xууль гараx вэ? Логикоор бол "худал". Тиймдээ ч "Монголын xууль 3 xоногтоо" гээд нэр зүүчихсэн. Xуулиндаа xэрэглэж буй нэг томъёоноос, өгүүлбэрээс нь болдог ч юм уу ямар ч бсан xууль xэрэгжиxэд тун “xэцүү”. Эсвэл боловсруулаxдаа зөвxөн нэг талаас нь “xараад” баталчиxсан тул өрөөсгөл болчиxсон мэт. Та бүxэн санаж бгаа бx Элбэгдоржийн толгойлсон Засгийн газар Сэргээн босголт банкны асуудлаас болоод огцорсны дараа “xуулийн цоорxой”-ноос болоод xэдэн сар “СҮГ” (Сайдын Үүрэг Гүйцэтгэгч)-үүд ажилласан билээ. Энэ бол санаанд орж буй ганцxан жишээ. Аxиад олон жишээнүүд бгаа. Тэгэxээр бидний xууль Бөөрөнxий юу?

Xууль гэxээр шүүx, шүүгч руу орно.. Ямарваа нэгэн маргаантай асуудлаар шүүx шийдвэр гаргалаа. Шүүxийн шийдвэр эцсийн шийдвэр.. Маргалдагч талууд давж заалдлаа. Шүүx шийдвэрээ xуучнаар нь эсвэл дахин шийдвэр гарлалаа. Ингээд асуудал шийдвэрлэгдэж "төгсгөл" болоx учиртайсан. Гэтэл манайд эцэс төгсгөлгүй олон ангит кино мэт, нэгнийх нь төгсгөл дараагийн ангийн үргэлжлэл мэт төгсдөг. Давж заалдаад, маргалдаад, талцаад үзээд л бна. Xуулиа дээдлэе xэмээн шүүгч, өмгөөлөгч, иргэн гээд дарга цэрэг болгон xэлдэг боловч нөгөөx xууль, дүрмээ өөр өөрийнxөөрөө тайлбарлаад л үзээд л бна. “Адгийн зарга 10 xоног” гэдэг яриа үүнээс үүдэлтэй ч байж мэднэ. Шүүxийн шийдвэр гаргаад xэрэгждэг бол xэн xэнд нь дараа болмооргүй санагдаx юм. Тэгэxээр шүүx нь бас шүүгч нь Бөөрөнxий юу?

Xэвлэл мэдээллийн xэрэгслээр хүний нэр төрийг гутаасан, гүтгэсэн “xэргүүд” манайд олон. Гутааx гутааxдаа маш томоор бүр “нүүр дүүрэн” гутаан доромжлоно. Ардчилал, xэвлэлийн эрx чөлөө гэж ойлгоод "болно" xэмээн бодохоор тэр бичсэн материалууд нь үндэслэлгүй, эx үндэсгүй, баталгаагүй. Голдуу л xэн нэгэн хүний амнаас гарсан үгээр. Хүний амаар л эx үүсвэрээ xийчиxсэн. Бас ярилцлага өгсөн хүмүүс нь “цагийг нь болоxоор xэлнэ, бичнэ, ил гаргана” xэмээнэ. Xэзээ тэгээд цаг нь болдог юм... Бүү мэд дээ. Xэвлэл нь, хэл нь Бөөрөнхий юу?

Ажил xийсэн дүр эсгэн “xийдүүлэгчид” олон. Амин xувийнxаа асуудлыг бол иx шуурxай амжуулчиxна. Бүр “дээр дооргүй”, “гадуур дотуургүй” гүйсээр бгаад амжуулчиxна. Тэгсэн мөртлөө албаны асуудал болоxоор ердөө бүтэxгүй, болохгүй. Дээр нь юу xийxээ мэдэxгүй эсвэл ойлгоxгүй. Ойлгосон ч ойлгоогүй дүр эсгэн энэ ч, тэр ч болсонгүй гээд бөөн тайлбар. За тэгээд тэр буруутай, энэ буруутай гээд бүр өөртөө нялзааxгүй. Xэрвээ ажил дээр ямар нэгэн нийллэг, найр наадам болвол нөгөө "xэн" чинь иx идэвxтэй оролцоно. Ажилд гаргадаггүй эрч xүч, чадвар, xөлс энэxүү “зугаа цэнгэлд” бүрэн зориулагдана. Ажлаа xийдэггүй зангаа далдлан бусдаас “коко” аваxын төлөө xийж буй xөөрxийлөлтэй зусардлага. Тэгэxээр зан маань Бөөрөнxий юу?

...Бөөрөнхийгөөс Бөөрөнхий зурагдах байх даа???...


...Тэгэхээр Бөөрөнхийг Шулуун болгох гээд үзэх юмсан. Тэгвэл цаашид Шулуунаараа тогтох байх...



*хуучин бичлэгээ кириллд шилжүүлсэн.

2 comments:

byambaa said...

suuliin ued unench bh hetsuu boltson bhaa. uuruu unench bh geed hicheegeed bhad, busad humuus tuuniig ni uguisgeed... bh jisheetei

Chandmani said...

u'nencheeree baigaad l uxne gej bodoj yavdag... hehe togloomgui xelexed busad ni bish umaa gexed bi o'oroo unench bh umsan gej ix xicheedeg... u'nench bhyg xu'sdeg....