2008-12-14

Уучил, Өршөө, Март. Тэгвэл Жаргалыг олно

Үнэнхүү жаргалтай байхыг хүсч байвал уучилж өршөөх сэтгэлээр өөрийгөө тэтгэ.
Харин заавал нүүрэн дээр нь уучлахаар зүтгэх хэрэггүй. Өөрийнхөө тусын тулд уучил, өршөө, март. Улирч өнгөрсөн, хэзээ нэгэн цагийн хэн нэгэнд гомдсон сэтгэлийг Та одоог хүртэл хадгалж, санаж явдаг, улмаар гуниж, бухимддаг байж ч магад. Мартаж чадсанаараа Та сэтгэл санааны хувьд болон амьдралдаа дэвшиж дээшилнэ. Цаашид тулгарах аливаа "нүглүүдийг" (гай, муу юм, худал, шударга бус явдал) аль болохоор хурдан мартаж сурвал зүгээр. Тэгснээрээ Та ниргэсэн хойно нь хашгирахгүй, өвчнийг даамжруулахгүй байх болно.

мэдээллийг: блогийнхоо аз жаргалын булангаас

No comments: