2008-12-14

Эерэг бодол санаа, өөдрөг үзэл & Жаргалтай амьдрал

Суралц, бас дахин суралц
Ухаантан болмоор байна уу? Хэрвээ тийм бол суралц. Үргэлжид суралц. Амьдралын туршид тань шинээр болон лавшруулж суралцах зүйл хэзээ ч мундахгүй. Бусдын зөвлөлгөө болон дэмжлэгийг ав. Хэнээс ч, хаанаас ч ямарваа нэгэн зүйлд суралцаж болно. Бүхнийг болон бүгдийг мэддэггүй гэдгээ ухамсарлан цаашид суралцсанаар та улам ухаажих бөгөөд өргөн мэдлэгтэй, алсын хараатай болно.


Шинээр суралц
Аз жаргалыг тэтгэх, дэмжихийн тулд амьдралаа нэгэн хэвийн (тогтсон хэв маяг) болгохоос сэргийлэх хэрэгтэй. Үүний нэг арга нь бол шинэ зүйлд суралцах явдал юм. Энэ нь таны анхаарлыг болон энергийг сэргээн, тархины эд эсийг тань ажилд оруулна. Ер нь бол юу ч байж болох боловч гол нь та өмнө нь хэзээ ч туршиж үзээгүй байвал зүгээр. Хөгжмийн зэмсэг тоглож сурах, гадаад хэл эзэмших, комьютерт шивж дадах, илбэ үзүүлж сурах гэх мэт. Хэрвээ дургүй байвал өөр нэгэн зүйлийг сонгочих. Тэгээд урагшаа :)

мэдээллийг: блогийнхоо
аз жаргалын булангаас

No comments: