2008-12-07

Хямралуудаа гэж...
(Тураарай, ядахдаа стрессгүй харагдах нь байна...)

Эдийн засаг, банк, санхүүгийн хямрал даяарчлагдаад л... Монгол Улс хямралд автсан автаагүй хэмээн манайхан маргасаар л...Тэрхүү хямралыг гадаад, дотоодын удирдагчид болон эдийн засаг, банк, санхүүгийн мэргэжилтнүүд, мундагтнууд засч залруулах байлгүй дээ. Засрах ч байх гэж найдаж байна...

Бас нэгэн хямрал байна аа... Энэ нь хувь хүний сэтгэл санааны хямрал... Стресс гэдэг байхаа. Би лав өөрийнхөө стрессийг хувийнх болон хувьсгалынх гэж ангилна аа. хэхэ Эмч нар, сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд стрессийн талаар зөндөөн бичсэн, Та ч зөндөөн уншсан, зөндөөнийг мэдэх байлгүй дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд зарим нэгэн зүйлийг блогтоо оруулсан болж хулхидлаа:


* * *

Хямрал нь сайнтай, муутай, бас бөөрөнхий байдаг гэнэ. Таниас л бүх зүйл хамаарах бололтой.
Stress
Stress is not always necessarily harmful. Hans Selye said in 1956, "stress is not necessarily something bad – it all depends on how you take it. The stress of exhilarating, creative successful work is beneficial, while that of failure, humiliation or infection is detrimental." Stress can be therefore negative, positive or neutral. Passing in an examination can be just stressful as failing.
View more »

Стресс нь бас дотроо төрөлтэй, шалтгаантай...
Types and Causes of Stress
In medical terms stress is described as, "a physical or psychological stimulus that can produce mental tension or physiological reactions that may lead to illness." When you are under stress, your adrenal gland releases corticosteroids, which are converted to cortisol in the blood stream. Cortisol have an immune suppressive effect in your body.
View more »

Стресст эрчүүд хүүхнүүд харилцан адилгүй ханддаг бололтой. АНУ-ын Пенсильванийн Их Сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн судлаачдын тогтоосноор эрчүүд ба хүүхнүүд ялгаатай стрессддэг байна. Стрессдэхдээ хүртэл хүйсийн ялгаа гаргаад л муу байна шүү. Эрчүүд болохоор "fight-or-flight"(үзэх-эсвэл-дайжих), хүүхнүүд болохоор "tend-and-befriend" (гүрийх-эсвэл-найзархах) тактик барьдаг гэнэ. Нэгэнт Бурханаас тэгээд заяачихсан болохоор номыг нь дагаад стрессдээд явах л үлдлээ. Эрэгтэй эмэгтэй хүний тархи нь угаасаа хүйсийн ялгаа аль аль талаасаа гаргадаг гэдгийг хэдийнээ ил тод болсон билээ. Ямар л сайндаа "эм хүний үс нь урт, ухаан нь богино" гэж хүртэл яригдаж байхав. Тэр ч яахав, гол нь эрэгтэй , эмэгтэй хүмүүс стрессдэхэд тархиных өөр өөр хэсгүүд ажилладаг гэдгийг тогтоосон юм билээ.
New Men Vs. Women Brain Study: Active Part of Brain During Stress
Researches at the University of Pennsylvania School of Medicine have just completed a new study to demonstrate that women and men respond to psychological stress differently and in different parts of the brain.
View more »

Эрчүүд стрессдэхээрээ янзын гэнэ дээ. Эр хүн бөх зүрхтэй, бүдүүн... боловч Стрессээ хянаж чадахгүй амьдралдаа "гай" тарьж мэднэ. Цусны даралтаас авахуулаад сексдээ хүртэл мияардаг гэнэ дээ.
The Longterm Impact of Stress on Men
As a general rule, men cope with stress differently from women. Without stress relief, men can suffer chronic health complications and even early death.
View more »

Ер нь бол хүмүүсийн 80-90н хувь нь тодорхой хэмжээний стресстэй байдаг аж. Жирэмсэн хүүхнүүд стрессдвэл дутуу төрөх нь байна. Битгий стрессдээрэй. Мөн гэдсээрээ тарган хүүхнүүд стресстэй байх магадлал их байдаг байна шүү. Тураарай, ядахдаа стрессгүй харагдах нь байна...
Stress: It Is Deadly
Other studies show that women who have trouble coping with stress may be at risk of building up dangerous abdominal fat...
View more »

4 comments:

A.Амарсайхан said...

Стрессийг хүн өөрөө, өөрийнхөө толгойд бий болгоод байдаг. "За даа энэний төлөө би бухимдаад яахав, очиж очиж энэний хэлсэн урагшгүй үгний төлөө шүү" гээд дотроо нэг бодчихоор тэнгэр цэлмээд явчихдаг юм аа.

Chandmani said...

Тэнгэр мөнхийн цэлмэг байдаг бол бид "уйдаж" мэдэх байх шүү... :)

bluefire said...

Er ni buh zuild Tenzveree (Balance) barina gedeg l amidrah uhaan yumuu daa. Heden jil blog iig chini unshlaa setgegdel (2 dahi ni)bichsen chini ih sonin bna shuu.

Chandmani said...

Blue fire-d...
Setgegdlee bichsend bayarlalaa. "Amidrald tentsveree xadgalax" gex ni tovch bo'good todorxou, oilgomjtoi um bna...